МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Хэнд ч гаргаагүй сэтгэл хэнхдэг дотроо царцдаг

Хэнд ч гаргаагүй сэтгэл хэнхдэг дотроо царцдаг

Бид нэг насны амьдарлаа сайн сайхан амьдрал гэх зүйлийн төлөө ухаан мадаггүй зүтгэсээр өнгөрүүлж байна даа. Богинохон амьдралаа ингэж өнгөрөөхдөө дэргэд байгаа цөөн хэдэн хүнээ л хайрлахаас илүү гарч чаддаггүй бололтой. Эргэн тойронд байгаа хүмүүст хайр энэрлийн халуун гараа сунгах боломж ч гардаггүй байж болох л доо. Гэхдээ л хичээж байгаад өөр нэгэндээ туслаж, дэм өгвөл тэр л сэтгэлийн жаргал биз. Танд байгаа хайрын гал цог зөвхөн дотны хэдхэн хүндээ бус бүх л хүнд хүрч, тэднийг дулаацуулж байвал юутай сайхан байх билээ. Хэнд ч гаргаагүй сэтгэл хэнхдэг дотроо царцдаг гэж үг бий. Байгаа зүйлээ, халуун сэтгэлээ гаргахгүй байсаар байвал нэгэн цагт царцаж үгүй болж, та хүн биш чулуу болно гэсэн үг. Сайн сэтгэлийн үүднээс хэлсэн, хийсэн бүхэн хэзээ ч багаддаггүй. Таны хийсэн сайн зүйл бусдад жишээ болж тэд таныг үлгэрлэн дагана.

Сайхан биш гэж үү. Магадгүй та өнөөдөр хийсэн зүйлдээ чамлангуй ханддаг байж болно. Тэгвэл өөр яг тань шиг амьдрахыг хүсдэг, тань шиг бусдад гэрэл гэгээ, хайр, тус дэмийг өгөхийг хүсдэг мянга мянган хүн байгаа. Хүн өөрөө төгс биш хойно саар муу заавал дагачих гээд байдаг даа. Та бидний тухай ямар нэгэн зүйл яригдахад саар нь л аль хэдийн бусдын чихэнд хүрч, сайн нь ард хоцордог. Муу урхагтай цуу үгийг гаргасан нэгнйг дайснаа гэж үзэж болох хэдий ч нөгөө талдаа харин ч сайн гэмээр. Яагаад гэвэл та бид амьдралдаа ямар нэгэн үнэний төлөө, сайн сэтгэлийн талд бат зогссон гэсэн үг. Гэсэн ч энэ мэт хар буруу яриа цаг зуурынх л байдаг. Бид бусдадаа дэм тус болж, сайн санаж өгөөмөр сэтгэлээ цацруулж байхад амьдрал тэтгэгдэн дэлгэрэх биз ээ.

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
дурлагч

Би худлаа цуу яриа тараагаал явдаг хүнүүсд үнэн дургүй. Худлаа найзын царай гаргаж далдуур хорон санаа тээж явдаг хүнд ч үнэн голоосоо дургүй. Гэхдээ бас их өрөвддөг. Тэд ийм байсныхаа төлөөсийг үйлийн үрээрээ хатуу төлдөг болохоор нь. Тиймдээ муу санаж явдаггүй. Хариу үйлдэл хийдэггүй. Надад үргэлжид намайг хайрлаж, дэмжиж, миний талд баттай зогсдог ойр дотныхон байгаа болохоор. Бас цаг хугацаа үргэлжид шалгуур болж үнэнийг илчилдэг болохоор.
Энийг уншсан чинь нэг хүн санаанд ороод шал авцалдаагүй юм биччихлээ, ккк

Янзагахан

Тийм бөлгөө гэж

Янзагахан

Намайг хэн нэгэн хайрлаж, би хэн нэгэнд хэрэгтэй байгаагаа мэдрэх нь надад туйлын аз жаргал мэт санагддаг бөлгөө. Тиймээс хайрлуулж амьдрах чинь л хамгийн сайхан зүйл юмуу да...бас хайрлах

Гана

tiim shuu hund setgeleesee handaj suraasai gej boddiin zarim neg huniig

даварцан DOVE

ЛАЙК.
Гэхдээ лайк байлаа гээд би ийм байж чадкулд, ядаж хичээе да

Elkhan

Hun chuluu boloxoos sergiilj saitar tsatsruulay...

Ицми

надад зориулсан бичлэгүү кк

Runner

Би хүнүүс тусалж тэрнээсээ ашиг олдог ажил хийнээ.
Тэгвэл жинхэнэ таашаал бишүү :р

Gorgeous

Мнннха ёссстой гоё бичлэг. Хайрлаад хайрлаад явчнадаа.

j.enkhee (зочин)

Хүнд туслах ашиг = Мөнгөн бус хэлбэртэй, хэзээ тийм ажил байхын хэ хэ тэгэхээр чинь хариу нэхсэн тус гэдэг ажил болхымуу, за байзоо ямар ажил вэ сэтгэл зүйч, цэцэрлэгийн багш ....kkk

Urwagch

чааг уншхаар Багабанди гуайн Титэм үгийг сонсож байгаа мэт сэтгэгдэл төрөөд болдоггүй юм ккк сонин байн уу

Urwagch

хэнд ч гаргаагүй сэтгэл хэнхдэг дотороо царцдаг гоё үг юмаа

чандаа (зочин)

гарчигны үгийг өнгөрсөн өвөл сонин дээрээс анх харсан бөгөөд сэтгэлд тун ойрхон үлдэж билээ. сайхан үг байна билээ.

ГЭРЭЛТҮҮЛЭГ

сайхан бичлэг байна...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)