МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Хүнд заяасан үндсэн ажил нь ХҮН байх явдал

Хүнд заяасан үндсэн ажил нь ХҮН байх явдал

Богинохон энэ амьдарлаа бид гол гатлах гүүр барьж бусадтайгаа хамт байхын оронд хана хэрэм босгож өөрийгөө бусдаас тусгаарлан ганцаардуулдаг нь дэндүү их юм шиг. Өнгөрөн одсон бүхнээс сэтгэл зүрхэндээ гомдлын шарх авдаг нь үнэн боловч ганцаардлын харанхуй шугуйгаас гарахыг л хичээх хэрэгтэй. Ингэхийн тулд өнгөрсөн муу дурсамжаасаа аажим салж, амьдрал бол сайн саар холилдон оршдог гэдэг энгийн үнэнийг хүлээн зөвшөөрөх ёстой ажээ. Тиймээс бид гүүр босгоход зориулж болох цаг хугацааг хана хэрэм барих дэмий зүйлд зарцуулахгүй байдаг бол юутай сайхан билээ. Бид бусаддаа сайн сэтгэл, сайхан зангаар хандаж байж л хүн гэсэн мөн чанараа хадгална л даа. Хамгийн харамсалтай нь хүн гэдэг амьтан энэ мэт эерэг зан чанараа олон үеийн туршид бага багаар гээсээр ирж.

Үнэндээ хүн сүргийн л амьтан юм чинь бусдынхаа тус дэмгүйгээр хэзээ ч урагш ахидаггүй. Бусдын сайхан сэтгэлийн тус дэмгүйгээр амьдарна гэж үздэг хүн их алдаа гаргаж байгаа хэрэг шүү дээ. Гэтэл өөрийг нь л байхгүй бол бусад нь хэцүүднэ гэж хийрхэн бодогч хүн бүүр ч ихээр төөрөлдөн яваа нэгэн ажгуу. Өөрийгөө ертөнцийн хэт төв гэж ойлгох нь дээр өгүүлсэн хана хэрмийг өөртөө барьчихсан нэгэн юм. Ер нь бол хүн хүнээрээ байх л хамгийн сайн зүйл. Жинхэнэ хүнийг юу ч эвдэж чаддаггүй. Мөнгө хүнийг эвддэг л гэдэг боловч жинхэнэ хүнийг хэзээ эвдэж чаддаггүй билээ. Хэрэвзээ бурхан гэж байдаг бол түүнээс хүнд заяасан үндсэн ажил нь ХҮН байх явдал гэж нэгэн гүн ухаантай хэлсэн нь бий. Хүн хүнээрээ байж, бусаддаа сайн сэтгэлээр хандаж, инээмсэглэл бэлэглэж, бусдаа дагуулах гүүр босгож амьдрах л жинхэнэ амьдрал юм.

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
ИЩЧЭ

Би ч одоо хана хэрэм босгож тусгаарлаад түүнийгээ нураахгүйгээр дээгүүр нь давуулаад гүүр барих гээд л явж байгаа юм уу даа хэ хэ

Ицми

бид гүүр босгоход зориулж болох цаг хугацааг хана хэрэм барих дэмий зүйлд зарцуулахгүй байдаг бол юутай сайхан билээ.

өө сайхан бичлэг байна... энэ хэсэг над бүр ч их таалагдав :) яагааад гэгүүл над шиг өндөр хана хэрэмтэй хүн гэж цөөхөн бдг блгүй кк

Runner

Лайк

Би ийм том гоя хүн байна :р

Elkhan (зочин)

Like... Goy hunain uu...

LoveLove

Хана хэрэм барьку гэж бодохоор хүн өөдөөс бариад байхаар туслаад давкарлаал бариад өгчхиймдаа гэжж...

13

тийм шүү. баярлалаа (=

...Shake...

Ёстой сайхан бичлэг байх чинь ...

Гүүрийн инженер болдым билүү дэй ...

j.enkhee_mon (зочин)

Гоё энергитэй бичлэг, thanks

Өөрийн "дотор байгаа хүндээ"хэлдийн хоёулаа ханаа нураая гэхээр ерөөс үгэнд орохгүй л.Яацын мэдкүйээ.

j.enkhee_mon (зочин)

Хүний дотор яагаад дахиад хүн байдгийн.

Хариука

ХҮН байх хэцүү
хүн БАЙХ хэцүү
хүн байх ХЭЦҮҮ

ер нь л хүн байх хэцүү байншдээ кк

AXIOM

dandaa hun shig baihsan

Bodolxon

би тэр л жинхэнэ амьдралаар амьдарнаа заавал :-)

Гана

bi ch undsen ajlaa hiij chadku ym bn doo

сэтгэлгүй сүнсгүй.. (зочин)

за тэгэхээр нтр хэ хэ гоё бичлэг байна.тэхдээ өөрөө өөртөө хана хэрэм барьчуул амар байдийн миний дотуур өөр хүнүүс явкаад байвал лай байдиймаа...хэ хэ тэхдээ гоё бичлэг байнөөө.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)