МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Бодол ухаанаа цэвэр байлгах нь саруул ирээдүйн эхлэл

Цаг хугацаа урсан өнгөрөх хэдий ч өнгөрсөн үе чинь хожмын өдрүүдэд ямагт дурсан санагдах учир өнөөдрөө дандаа цэвэр сайхан байлгахыг хичээх хэрэгтэй. Учир нь хүн та хэзээ ч өнгөрсөн үеэ хар бараан байгаасай гэж хүсэхгүй шүү дээ. Сэтгэл дүүрэн, байгаагаараа тансаг амьдрал нь та бидний алсын нэгэн өдөр дурсан санах гэрэл гэгээтэй дурсамж билээ. Ханаж цадахыг үл мэдэх шунал тачаалт амьдрал эцсийн дүндээ сэтгэлийн хамаг л муу муухайг нэгэн дор цуглуулж хүнийг атгагын харанхуй нүхэнд унагасан байдаг. Харин унасан нүхнээсээ гарахыг хичээх боловч нэгэнт оройтсон байх нь харамсалтай. Ингэж харамсахгүйн тулд яг одооноос хичээж эхлэх нь ирээдүйн гэрэлт дурсамжийн тань эхлэл байх болно оо. Өглөөний наран мэт хиргүй сайхан бодлоор дотоод сэтгэлээ дүүргэж, үдшийн нам гүм адил цэвэр агаараар оюунаа сэргээж байвал юутай сайхан байх билээ. Санаандгүйгээр болж өнгөрсөн тааруухан дурсамжаа аль болох санахгүй байхыг хичээх хэрэгтэй мэт.

Муу дурсамж таны саруул оюуныг эзлэх нь тийм ч таатай биш ээ. Харин үүний оронд шинэ сайхан бүхэнд өөрт байгаа эрчим, бодлоо зориулбал сэтгэл дүүрэн хангалуун сайхан амьдралын үндэс нь болно оо гэж бодогдоно. Саруул ухаантанд өдөр бүр шинэ амьдрал эхэлдэг гэдэг. Яг үүний адил өдөр бүр арчсан толь мэт өнгөтэй, үүлгүй тэнгэр адил шинэхэн байж гол нь зорилготой байх нь хамгаас хэрэгтэй. Зорилго бол хүн таны ирээдүйг тодорхойлох, хэн байхыг тань шийдэх чухал зүйл. Та зорилгоо биелүүлэхийн тулд өөртөө ямагт урам зориг хайрлаж өнгөрөөд одсон ч гэсэн хамгийн сайхан сэтгэл сэргээдэг дурсамжуудаасаа бодох байх хэрэгтэй мэт. Таны өөртөө өгсөн урам зориг сайн сайхан бодол, дурсамжыг тань улам хөгжөөж хожмын нэгэн өдөр сайхан бодлууд улам л арвижин баяжсан байх билээ. Бага боддог хүн их алддаг гэдгийг санаж аливааг гүн гүнзгийгээр бодож тунгаах нь саруул сайхан, өнгөлөг өөдрөг ирээдүйг хүн танд бэлэглэнэ гэдгийг ямагт санах нь зүйтэй ажгуу.

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
ИЩЧЭ

Амьдралд шунан тачаадаж амьдрах буруу хэрэг үү? ккк :P

Elkhan

Тоо бодуул толгой сэргэдэг л гэдэг... бодхоор л 4 гарахын этр...

Runner

Зиа багшээ :р

даварцан DOVE

Зөв амьдрахыг хичээхиймлд, гэхдээ дандаа зөв амьдрах бас уйтгартай бусуу?
Хэт их жаргал дунд хэсэгхэн зовлон амттай гэдэг шиг л...
За би ч юугаа мэдхү

Цэнхэр нүдэн

Мэдкүмд.Хэтэрхий их хичээхээр өөрөө тэрэндээ ядарчдагчим шиг.

Ицми

хичээх хэрэггүшдээ кк

шунал тачаал чинь өөрөө хүнийг зовоохоос өөр шидгүй хэрэг юм бишшүү кк

Ицми

бишүү гэж уншнуу :Р

AntiDotE

Тийм сэтгэлдээ юуны үрийг тарина түүнийхээ ургацыг л хурааж авна. Сайхан бичжээ.

j.enkhee (зочин)

Уншихад урамтай сайхан байлаа, байсан, байгаагүй, байдаг.

Degi (зочин)

Bi ih bodood baihaar ene amidral yamar ch utgagui sanagddag geheer bi buruu tiisheegee bodood baina uu?

крафти

Банди гуайн титэм үг шиг энээ тэрээ хө

13

жааа..

tsuki

Зөвхөн урагшаа харж, урагшаа тэмүүлж яв гэсэн үг бусуу ! Like

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)