МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Төв цэнгэлдэхийг гороолох нь буюу наадмын тухай бяцхан өгүүлэх нь

Монголчуудын тэмдэглэлт баяруудаас хамгийн цар хүрээтэй нь аргагүй л үндэсний их баяр наадам. Сонирхуулахад монголчууд зуны гурван сардаа бараг 1200 орчим наадам хийдэг гэсэн багцаа тоо гарчээ. Засаг захиргааны бараг бүх нэгжүүд наадам хийдэг бололтой юм. Сумдын, аймгуудын, бүсийн, овооны, тэгээд улсын гэх мэтээр хөвөрч өгнө. Бөхөө барилдуулж, сураа харваж, морио уралдуулж, шагай харвана. Төв цэнгэлдэхээ тойрон барааны болон хүнсний захууд нь овоорч, хуушуур нэртэй хоолыг хүн бүхэн амтархан зооглоно. Монголчуудын дээд зэргийн таашаалуудын нэг нь яах аргагүй хуушуур идэх явдал юм. Энэ жил харин хуушууранд дугаарлан зогсохын зовлонг амссангүй. Ер нь ард түмний хувьд Төв цэнгэлдэх буюу булт олноороо нийлэн цэнгэн хөгжилддөг газраа хэд хэд тойрч, хаана юу зарж, аль лангууны хуушуур амттай байна аа гэдгийг шинжих нь тун сайхан таашаал. Би ч гэсэн цэнгэлдэхээ тойрон гороолж, энд тэндээс ганц нэг хуушуур авч идсэн шиг явлаа. Харин чухамдаа яг хэддүгээр зууны баяр наадамд ирсэнээ төдийлөн сайн ухаарсангүй. Өмхий самхай ханхалсан, согтож унасан архичид, заваан муухай бидоноос гараараа гаргаж ирэх нь холгүй хорхогны мах, бие засах газаргүй шахуу наадам...

Ухаан алдсан хүн ба үзмэр үзэгчид

Хөөрхий нэг хүн ямар нэгэн зүйл заран зогсч байлаа. Гэтэл гэнэт амнаас нь цагаан хөөс сахран, тас гэдэргээ саван унав. Зайлуул ухаан алдаж унадаг өвчтэй нэгэн. Тэр хүнийг унав уу үгүй юу мөнөөх наадамчин олон маань ихэд сонирхон яах ийхийн зуургүй бүчээд авлаа. Тэд зөвхөн хараад ангайгаад зогсох бөгөөд хэн ч ямар нэгэн тусыг үл үзүүлнэ. Тэдний дундуур нь ороод “Та нар салхийг нь хаагаад байна. Салхийг нь тавиад өгөөч. Өвчтэй зовлонтой хүн хараагүй юм шиг юуг хараав” гэж хэлснийхээ төлөө олон хүмүүсийн хилэнтэй харцанд сүлбүүлэв. Усаар цээж рүү нь цацаж, толгойг нь норгохоос өөр тусыг тэр хүнд хүргэж эс чадав. Хүмүүсийн ихэнх нь татаж байгаа процессийг нь харж зогсох нь сонин байгаа бололтой. Тэд эгээтэй л үзмэр үзэх мэт аашилж байгаа нь юун хүн чанарын тухай ярих. Цэнгэлдэхийн хажуугаар олон олон согтуучууд хөлхөлдөх агаад бүүр жаахан хүүхэд хүртэл тэдний эгнээнд “бахархалтайгаар” нэгдсэн байв. Өмдөө татаагүй, аймаар өмхий үнэртүүлсэн, шал согтуу нөхөр эрээ цээргүйгээр олны дундуур алхах бөгөөд охид эмэгтэйчүүд рүү шүлсээ хаях, үл ойлгогдох юм ярих.

Өмхий үнэртсэн төв цэнгэлдэх хүрээлэн ба морьтон монгол

Байгалын зүгээр Төв цэнгэлдэхийн баруун талаас алхаж орлоо. Хамгийн түрүүнд нүдэнд туссан зүйл нь нөгөө баян хууртай тоглодог гурван хүн. Би тэднийг ардын авъяастан гэж боддог юм. Тэд харин өөрсдийн хүч хөдөлмөрөөр хоолоо олж идэж байгаа хүмүүс. Тэдний тоглолт хийж байсан газар үнэндээ хүн байхын аргагүй өмхий ханхалж байлаа. Тэнд морь унуулдаг хэсэг хүмүүс байх агаад адууны баас гэж үнэхээр хамар сэтлэм үнэртэй юм аа. Хөдөө гадаа явж байхад нэг л дотно сайхан байдаг адууны үнэр энд ёстой утгаа алдсан байв. Дээр нь тэр эздийнх нь өмссөн хувцас, үнэртүүлсэн үнэр танар. Хирэндээ дарагдаж, хөлсөндөө нэвчсэн монгол цамц, тоосонд дарагдсан бахиалан гутал. Тэд чухамдаа төрийн их наадамдаа ирээд хотынхонд морь унуулж хэдэн төгрөг олох гэж үйлчилж байна уу эсвэл эрх чөлөөт тал нутагтаа байна уу. За тэр адуу малын баас шээсний үнэр өнгөрч. Ядаж өөрсдөө цэвэрхэн байж болдоггүй юм байх даа. Ер нь хотын соёл гэж яриад байдаг улаанбаатарчууд маань өөрсдөө хэр зэрэг хотын соёлтой байгаа бол гэж бас бодогдохоор.

Наадамчин олон хаа таарсан газраа бие засахаас өөр аргагүй байдал энэ жил ч гэсэн дахиад л давтагдаж байх шиг. Хэд хэдэн био жорлон аваачсан байсан боловч ачааллаа даахгүй байсан байх. Юун нөгөө чухал яриад байдаг ариун цэвэр. Хааны албанаас хасны алба байдгийн эрхэнд өмдөндөө шээж түмний шившиг болохгүйн тулд аль нэг газар давсагаа суллахаас аргагүйд хүрнэ. Жорлон нь дараалал гэж найгүй. Нэг ах хүү нэлээд урд зогсож байсан жаалд “Ах нь чамд 5000 төгрөг өгье. Ах нь үнэхээр болохоо байлаа.” гэж хэлээд урдуур нь орж байгаа харагдаж байв. Үнэндээ тэр ах дугаарлаад явсан бол шууд өмдөндөө... Илүүдэл ялгадасаа гаргах биолгийн эрхшээлд авсан иргэд хүний нүднээс зайдуухан л бол хаа хамаагүй бааж шээж байна. Тэднийг буруутгах ямар ч аргагүй юм. Уг нь тэд энэ тал дээр төрөөс үйлчилгээ авах ёстой гэж санагдах юм.

Ариун цагаан хөдөлмөр ба гол мэт урсах мөнгө

Социализмын үед ариун цагаан хөдөлмөр гэж ярьдаг байлаа. Одоо ч бараг энэ хэллэг мартагдаж байх шиг байна даа. Наадмын талбайд жинхэнэ хөдөлмөрөөрөө мөнгө олж байгаа хүмүүсийн нэг бол бийр будаг барьсан залуус. Зөрж өнгөрсөн хүмүүсийн ихэнх нь тэдний гарын ураар зурагдсан төрийн далбаагаар гоёсон харагдав. Бас цагираг шидүүлж, лааз онолуулах гэх мэт зугаатай хармаар зүйлүүд олон. Тэд жинхэнэ хөдөлмөрөөрөө мөнгө олохыг төлөө зүтгэж байгаа хүмүүс. Төрөөс мөнгө иддэг, ард түмнийхээ төлөө юу ч хийхгүй байгаа увайгүй улстөрчид тэдний хажууд өчүүхэн өт мэт санагдаж байлаа. Энэ бүхэн наадмын талбайд болж байгаа зүйлсийн өчүүхэн хэсэг. Эдгээрийг айхтар мундаг хүн болох гэж бичсэнгүй. Гагцхүү хүмүүс нөгөө сүрхий ярьдаг хотын соёлоосоо бага ч гэсэн суралцаасай. Бид чинь иргэншин хөгжсөн 21-р зуунд амьдарч байна.

Нийслэл хотод нийт хүн амын талаас илүү хувь нь аж төрдөг. Тэгсэн хэрнээ бид мэтээс авсан, хэдэн бизнесмэнүүдээс хураасан татвараас бүрдсэн төсвийн дийлэнх нь хөдөө орон нутаг руу нисдэг. Сум болгон наадам хийнэ ээ. Дор хаяж 15 орчим сая төгрөгний зардалтай гэж байгаа. Улсын хэмжээнд 330 орчим сум байдаг юм гэнэ лээ. Энэ олон сумдын наадмын зардал гэвэл тоймоо алдана. Ойролцоогоор 4 тэрбум 950 орчим сая төгрөг. Манайх чинь бас 21 аймагтай. Мөн бүгдээрээ л наадам хийнэ. Аймгууд нь мэдээж илүү төсвөөр наадамлана. Тэгж тэгж улсын их баяр наадам гэж нүсэр баяраа тэмдэглэнэ. Урдаас баахан сальют авчирч буудна. Тэр нь тамтаггүй үнэтэй. Ер нь заавал сальют буудуулах хэрэг байгаа ч юм уу үгүй ч юм уу. Тэгш тоотой, онцгой үеэр л буудаж баймаар санагдах юм. Наадмуудын төсвөөс нь олон хүн зувчуулж халаасаа зузаалдаг гэдэгт барьсан ч алзахгүй дээ. Улсын наадмын дараа бүсийн наадмууд ар араасаа цуврана. Ийм ч хурд, тийм ч тахилгын наадам. Энэ тэр аймаг сумын ой. Бидний татвараас бүрдсэн мөнгө мөн ч урамтай урсаж байгаа биз. За даа нэг иймэрхүү л байна даа.

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
Давка (зочин)

Харин яг 1 талруу нь гарч ирэнгүүт л муухай өмхий үнэртээл.... янзүрийн хүнүүс яваал жоохон тийм л байна лээ. Гэснээс Сторми чамайг би стадион дээр бас харсий шүү..... эхнэртэйгээ болтой 1 хүнтэй явжаахын.... би хуушуур идээ суужийсан чинь урдуур инээгээд яваад өгсий шүү....кккк

itsme (зочин)

бодууштай бодууштай. үнэр бол үнэхээр бодууштай.

МЭС (зочин)

Эээээ өнөөдөр эндээс уншсан зүйлсүүд бүгд л Бараан орчин бүрдүүлхээр бичлэгүүд байнаа Олон бичээч нар минь ээ Нэг сайхан хөгжилдий л дээ. Хэн нэгэнд нь хөгжилтэй сайхан зүйл тохиолдсон бол бичээчээ Наадамлаж ирсэн улас байна даа айн.

Chuk (зочин)

За ер нь энэ их баяр цэнгэлүүдийг яалтай ч билээ /ёслол болсон хойно архи байх нь зүйн хэрэг/. "Арай ромын эзэнт гүрний мөхөл давтагдах бий" - гэсэн нэгэн мэргэн ухаантны үгийг тоть мэт давтахаас өөр санал алга.

yagtiimee (зочин)

Cонингийн нийтлэл шахуу юм хусцан байна уу гүү юу

AntiDotE (зочин)

Надад бол хушуурны дараалалд зогсох тусмаа л амттай байдаг юм шиг санагдаад байгаа шд.

Дамдаа (зочин)

Хэн нь жинхэнэгээрээ начин болов, хэн нь хэд хэдийн даваанд хэн хэнийг найрч цол авав энэ тэр гээд ярьчих хоншоортой аавын хүү алга уу, айн? Энэ чинь одоо манай монгол наадмын нэг гол ярианы сэдэв болдог биддээ айн, эсвэл би буруу бодоод байна уу. Тэрийг тэндхийн бөхчүүд тэдийн даваанаас эхлээд дамжилчихлаа энэ тэр гээл эрчүүд чинь нэг их яриад байдаг биз дээ, би нэгийг нь ч танихгүй гэвтэж нэг их сонсоол суудаг байжүлээ, хэрэгтэй юм шиг л,ккк.

stormy (зочин)

Хэдэн нүцгэн улсууд хоорондоо жаахан ноцолдоод нэг нь давсан нэртэй, нөгөө нь унасан хочтой болсон л биз. Өсөхбаяр гэдэг хүн л түрүүлэх шиг боллоо. Үнэндээ хэдэн бөхчүүд надад л тийм ч сонирхолтой сэдэв биш. Ард түмэн бөхчүүд гээд л хайрлаад, шүтээд сүйд болоод байдаг. Нөгөө хэд нь хайр даахгүй энд тэнд зодоон цохион хийнэ. Мөнгөөр даваагаа худалдана. Нөгөө их хайрыг нь юман чинээ бодохгүй л байгаа биз дээ.

freedom writer (зочин)

Uhaan aldaj unasan hund spirt ch yumuu unertei us unertuuluul serdiishd....

freedom writer (зочин)

Deer uyd neg egj bas gudamjind unaad...Tegeel dortoo muuhai orgitol unertei us tsatssan shd ter egjruu...kk...tegeel jhn bjigad nuguu egj sereeski...

maya (зочин)

ТВ-ээр гарч байгааг нь хараад л очмооргүй санагддийн...дараа жил энэ бүхнээ өөрчилнө гэж найдахаас

Gtulga (зочин)

Би ер нь олны хөлийн газар очих дургүй ээ. Хэцүүхэн л байсийн байна. Харин янзүүрийн давхаргын хүмүүс бүгд л гэр бүлээрээ явж байгаа нь их гоё харагдсан. Алсаас харахадол ккк...

3apaa (зочин)

Жудаггүй хөгийн бүдүүн шалдан гаруудыг новшийн үйлдэл хийдэг болсоноос нь хойш бөх мөх үзэхээ байсан.

turihan (зочин)

бусдаас биш өөрөөсөө эхлүүлэх зүйлс зөндөө байна доо

XaPXyH (зочин)

bi ch 12-ni oroi xucher ochij 1 toirchod butsaj irsen. avtobus xun 2 yamar ix baivaa.

SUNshine (зочин)

Над шиг наадмын талбай ордоггүй хүн амар юм уу дөө, гэртээ хуушуураа хайрж идээл....ТВ-ээ үзээд л.... сайхоон сайхан хэхэхэ тэгээд наадмын сонин хачинг бол блогчдынхоо бичсэнээс бараг уншчихлаа...

Зочин

naadmaar gerteen tv dex saixan doo, urid ch huuruud l bdag bailaa, odoo ch nairaa mairaa ni ulaan tsaim xaragdaad uzex yumgui boljdee

Зочин

ENE HUN BAS HAACHTSAN BEE, BICHEECH DEE

mrbileg (зочин)

hehe unerch hamartai humuus ve kkk

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)