МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Панмонголизм

Панмонголизм

Тусгаар тогтнолын 100 жилийн ойд

Панмонголизм

Үг нь хэдий зэрлэг авч, Панмонголизм

Үнэхээр чихэнд сонсголонтой байна.

Бурхдын тавилангаар дүүрэн

Буухиа мэдээ шиг сонсогдож байна.

Бузартсан Византид тэр үед

Бурхны алтан ганжир гунджээ

Хан харцгүй хамаг бүхэн

Халамжит Мессээс нүүр буруулжээ.

Алдар нэргүй, харь ард түмэн

Алс дорноос өндийн босчээ.

Үйлийн лайтай хүнд зэвсгэнд нь

Үнсэн товрогоор эргэв, хоёр дахь Рим…

Өнгөрсөн Византийн хувь тавиланг

Өнөөгийн бид давтахыг хүсэхгүй.

Одоо чи Гурав дахь Рим гэж

Оросын худалч нар давтан баталж байна.

Бурхны гэсгээлийн зэвсгийн

Булт нөөц шавхагдаагүй, тэгж л байг.

Сэргэн боссон аймгуудын цутгалан

Шинэ цохилтод бэлтгэж байна.

Малайн уснаас Алтай хүртэл

Манлай жанжид Дорнын арлуудаас төрж

Толгой гудайсан Хятадын ханын дэргэд

Тоо томшгүй цэргээ цуглуулж байна.

Цадаж ханахгүй царцаан сүргийн

Цаадах тоог нь хэлж баршгүй.

Умрыг чиглэсэн аймгуудаас

Урьдын хүчээр хамгаалж дийлэхгүй.

Хоёр толгойт бүргэд ниргэгдлээ

Хоосон алдраа март даа, Орос минь.

Шалчийсан тугны чинь өөдсөөр

Шар хүүхдүүд зугаацан наадна.

Хайрын дуудлагаа мартаж чадах нь

Харанхуй айдас, түгшүүртэйгээ эвлэр.

Үнсэн дунд Гурав дахь Рим уналаа

Үнэндээ гэхэд дөрөв дэх нь байхгүй…

(Поэзия Серебряного Века. Москва, “Художественная Литература”, 1991 номноос судлаач Д.Ганхуягийн орчуулсныг www.ganaa.mn сайт дахь “Панмонголизм” өгүүлээс авав.)

start=-49 , cViewSize=50 , cPageCount=1

1 сэтгэгдэл:

null
.

ёо дээрээс доош уншиж явахдаа гайхлаа шд, поох эдр гэж бодож энэтр ххээхэхэхэ , блогыг доороос нь дээш уншуул ер нь зүгээр юм бна даа, эхлээд сээгийг нь уншаал тээл дээшлээд ккккк

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)