МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Монгол киноны нэгэн гэрэлт од харван уналаа

Монгол киноны нэгэн гэрэлт од харван уналаа

Монголын ард түмний хайртай жүжигчин Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, кино урлагийн нэрт зүтгэлтэн Банзарын ДАМЧАА хорвоогийн мөнх бусыг үзүүлсэнд туйлаас харамсан эмгэнэж байна. Түүний тоглосон олон арван кино үзэгч олны сэтгэл зүрхэнд тодоос тод үлдсэн билээ. Исмэл тайж, Молом занги, япон хурандаа, Хайдав баян гээд олон олон гайхамшигт дүрүүдийг үзэгч олны сэтгэл зүрхэнд сийлэн үлдээсэн агуу жүжигчин байлаа. Саяхандаа. Шинэ Ерөнхийлөгч сонгогдоход талбай дээр, хүмүүсийн дунд их л сэтгэл өөдрөг байгаа харагдаж байсансан. Монголын төрөөс түүнд ядаж л олигтой халаалттай байр өгчихгүй байсаар байгаад бурханы оронд явуулчихлаа. “Хүргэн хүү” киноны Хайдав баяны дүр их л сайхан байдаг юм.

Дэмбэрэлийн эхнэр Должин дээр ирчихээд “Чамайг хүнтэй сууснаас хойш би гэдэг хүн чинь араг ясан дээр залгасан хохимой толгой болсон доо” гэж хэлэхдээ дуниартсан харцаар ширтэж байгаа, “Молом оо. Чи үхвэл таарна даа. Гамингийн гар, борооны боол” гэж Болд өвгөнд хэлүүлээд зогсохдоо их л бахдалтай мэт, Мандухайг алахынхаа өмнө хатнаа болохыг шаардаж байгаа агшин гээд түүний бүтээсэн дүрүүд элдэв маяг загваргүй сэтгэлд хадагдан үлддэг байж. Үзэгчийн нүдээр харахад түүний ихэнх дүрүүд эсрэг боловч дүрийнхээ дотоод мөн чанарыг дээд зэргээр гаргаж чаддаг байлаа. Ард түмний хайртай хүү, кино урлагийн ноён оргил болсон та эх газрынхаа зөөлөн хөрсөнд амгалан нойрсож, Монголын ард түмэндээ эргэн төрөөрэй. Ум сайн амгалан болтугай.

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
3apaa (зочин)

Одоо бодоод байхад мань хүн гол дүрд бараг тоглоогүй хэрнээ туслах дүр болгон нь гол дүр шиг бүтсэн байх юм. Өнгөрсөн хойно нь л мэдэх юм даа. Ум ма ни бад ми хум.

turihan (зочин)

монгол киног Дамчаагүйгээр төсөөлөхийн аргагүй шүү. эргээд бидэндээ төрнө гэж итгэж байна. сайн жүжигчин, сайхан ч эр хүн

Давка (зочин)

Анх би жоохон байхдаа бүтээсэн дүрүүдийг нь хараал муухай хүн гэж боддог байжүлээ. Тэр Хөдөөгийн баясгалангийн дүр нь надлаа их таалагддаг. Тэрийг үзсэнээс хойш амьдрал дээр тийм л хүн байдаг байх даа эгж боддог болсий шүү..... Ум мани бад ми хум.

tsoomo (зочин)

гайхалтай жүжигчин байсан

навч (зочин)

хамгийн сайн жүжигчин эсрэг дүрийг хүмүүсийн санаанд хамгаас тод үлдтэл нь бүтээдэг гэдэг үнэн шүү. Бас Зараагийн хэлдэг ёстой жинхэнэ үнэн.

aska (зочин)

EE zailuul

номун (зочин)

сайн жүжигчнээ дэмжих юм бол олигтойхон дэмжээд өгчихгүй. Худлаа ганц 2 дуу дуулаад олонд танигдсан гаруудад гавъяат өгөөд энэ төр нээрээ хэлэх ч үг алга. Халаалтгүй байранд хэдэн сар болж байна гэлээ дээ дээр нэг зурагтаар гарч байсан. настай хүнд жоохон хүчин зүйл ч бие муудаж хууч хөдлөх шалтгаан болно ш дэ. магадгүй халаалтгүй байранд удснаас ч болсон юм билүү. УМ МА НИ БАД МЭ ХУМ

bolor (зочин)

Nomuntai sanal neg bn. hairan jujigchin gdch yahavde ongorsn hoinoni haramsaltai bn divaajind ochih boltugai.

LoveLove (зочин)

Хөөх би итгэхгүй байсышд сто нээрээ УМ МА НИ БАД МЭ ХУМ

maya (зочин)

yamar saihan hooloitoi yamar sain jujigchin hun blaa daa...UM MANI BAD ME HUM. Uunees tselmeg huh tenger gj ugui...gd l hooloi n sonsogdoh shig

заяц (зочин)

Амар амгалангийн оронд тайван нойрсогдоо бид таньд хайртай

Zoljargal (зочин)

Sain hun bsiin...

secretwish (зочин)

үнэхээр сайхан хоолойтой хүн шүү, ум мани бадми хум

Арслантай авдар (зочин)

Ард нь бид л гэгээн байж,энэ сайхан урлагаа дээдлэн,алтнаас ядаж шаргалтаад үлдэхсэн дээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)