МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Монголын армийн хувцсыг хятадууд оёдог гэнэ

Монголын армийн хувцсыг хятадууд оёдог гэнэ

Монгол Улсын байнгын арми чадварлаг бөгөөд цомхон. Сэтгэлзүйн өндөр бэлтгэл, байлдах чадвар нэн өндөр байдаг юм гэнэ лээ. Би ч гэсэн хувьдаа Монголын армиар бахархадаг. Энэ бахархалыг маань энхийг сахиулах үйлс баталдаг юм. Улс гүрний сүр хүч нь цэрэгтээ, цэргийн цог жавхаа нь хувцсандаа байдаг гэсэн үг бий. Манай цэргийнхэний хувцас нэг л жавхаа хийморьгүй харагдах юм. Цэргийн хувцсыг тендер зарлаж, шалгарсан компани оёдог гэнэ. Гэтэл манай армийн бие бүрэлдэхүүний өмсдөг хувцасыг хятадын компани оёдог гэх юм даа. Сонсоод итгэсэнгүй. Тендерт орсон аж ахуйн нэгжүүдээс хамгийн бага үнэ хэлсэн нь уг ажлыг авч гүйцэтгэх бөгөөд энэ нь очиж очиж хятад компани. Уг нь тендерийн тухай хууль гэж юм байдаг бололтой. Дотоодын аж ахуйн нэгжийн ирүүлсэн үнийн санал 10 хувиар илүү байж болно гэсэн заалт байдаг гэх. Гэтэл тэр нь хэн нэгэн эрх мэдэлтний хувийн эрх ашгаас болж юу ч биш болдог аж. Энэ талаар сонсоод бусад улс орнууд армийн болон бусад хүчний байгууллагуудынхаа хувцасыг хэрхдэг талаар жаахан сонирхож үзлээ.

Хэзээ ч аль ч үеийн түүхэндээ цэрэг армийнхаа хувцасыг гадны компаниар оёулдаг практик байхгүй ажээ. Гэтэл манайд эсрэгээрээ шүү. Наанадаж үндэсний үйлдвэрлэлээ дэмжих үүднээс гадны оёдлын үйлдвэрт цэргийн хувцасаа өгч оёулдаггүй гэнэ. Манайхан аль хямдхан оёх газар бүх зүйлээ даатгадаг гэх. Хямд оёулах тусам унах мөнгө нь их. Ер нь их л олон тэрбум төгрөг байдаг бололтой юм. За тэгж байтал манай хүндэт харуулын цэргийн хувцас гэж ёстой нэг гутамшигтай эд нэг байх шиг. Тэр хувцасанд ямар ч цог жавхаа, хийморь лундааны талаар ярих хэрэг байхгүй. Циркийн алиалагч шиг. Өнгө өнгийн нийлбэр. Ямар дизайнер тийм юм хийдэг байна аа гэмээр. Үндэсний хэв маяг агуулсан яадаг яадаг гэн үү мундаг тайлбар өгнө. Цэргийн сүр жавхаа, эх орны нүүр царай болох хүндэт харуулын хувцас жинхэнэ сүр жавхланг илэрхийлж баймаар санагдана. Хүндэт харуулын хувцасны талаар дараа дахин өгүүлнэ ээ. 

start=-27 , cViewSize=50 , cPageCount=1

23 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

Unen uu. Uneen.

anime (зочин)

Армын хувцасны тал дээр бол Монголд угаасаа яг таардаг юм гэсэн, нэх гөсрийн өнгөтэй байдаг да тэ, тэр нь Монголын газрын өнгө гэнэ шүү, харин тэр хүндэт харуулын хувцас бол авах юм байхгүй ээ, зүгээр л далбааны улаа цэнхэр шарыг эвлүүлчдэг наасан ккк Хужаад хувцасаа оюулна гэдэг арай биш юм аа, хэсэг хугацааны дараа хамуу энэ тэр гээд халдварт өвчин цэргийн ангиар дэлгэрээд эхлэвэл би лав гайхахгүй юм байна

turihan (зочин)

манай дээдчүүл яахаараа зөвхөн өнөө маргаашаа хардаг байна

stormy (зочин)

Тэр хөсрий өнөг ч яахав. Байнгын хувцас нь тийм байдаг л юм байгаа биз. Парад хувцас нь гоё байх хэрэгтэй ш дээ. Нээх гоё сүрлэг байдаг даа. Германы цэргүүд, офицерууд нь ямар саак байдаг билээ дээ. Аан.

anime (зочин)

яхымбээ загвар солино гэвэл балайраад дахиад нэг хүндэт харуулын хувцас шиг юм хийгээд балинтуулаад бас нэг мөнгөний ажил болно,

Dream (зочин)

Яаж ч бодсон ир нь дэмий шд. Хужаа герман нь хамаагүй, үнпэсний үйлдвэрлэлээ дэмжих нь хамгийн зөв гарц. Даан ч дээдчүүл нь тэр техник технологийг нь оруулж иркүм. Нөгөө загас барих аргыг нь заахгүй загас өгсөөр байгаад ийм юм болжаахгүй юу.

Дамдаа (зочин)

гарчигт нь: юу гээл байдийм дээ миньдөө,ккк.

all (зочин)

Тэр германы офицерүүдийн хувцас нээрээ үнэн тасарцан шүү. Манайхан ч тийм болтлоо удах байхөөө

Хэрлэн (зочин)

ээ тэгээ л цэргийн нэг эрхтэн дархтаных нь кармаанд наад үнийн хямдын зөрүү орсон л байгаа дөө.

зочин (зочин)

Хальт хульт сонссон цуу яриаг алийг тэр гэхэв. Яг үнэн эсэхийг сайтар судлан олж тогтоогоод баараггүй боллоо гээд ирэхээр зэрэг нь энэ их гутрал, эмзэглэлээ бичвэл яасийнбдээ миний дөө. Ингэдэг бололтой тэгдэг бололтой ингэдэг гэнэ лээ гэх мэт таамаг төдий зүйлсийг дэвэргэн хүн амьтны цусыг хөөргөж байх шаардлага байгаа нь логик утгаараа ойлгомжгүй л юм даа.

stormy (зочин)

Зочин гуай. Энд ерөөсөө гутраад гуниглаад байгаа юм алга. Хүний цусыг хөөргөөд ч байгаа юм байхгүй. Энд юугаа бичиж, юу гэж донгосох нь миний эрх. Үнэн бодитой баримттай зүйлээ л бичсэн. Хүний орон зайд орж ирчихээд битгий олон юм донгосоод бай.

Зочин (зочин)

Шаадаг гар вэ? "Бөртэ" гээд батлан хамгаалах яамны цэргийн үйлдвэрт оёдог юм тэнэгээ би тэнд оёуулсан хувцасаа өмсдөг юм. Эсгүүрээс эхлээд дуустал нь 2-3 удаа хэмжээ өгч өмс байсан. Жаахан баримжаатай шаагаарай би цэргийн албан хаагчийн хувьд хэлж байна сайхан шаадаг гар юэ?

Дэслэгч (зочин)

Худлаа бичихээ болиоч ээ захын армийн офицероос хувцсаа хаана оёуулдаг вэ? гэхээр Бөртэ компанийг заагаад өгөх байх. Бид нар тэгээд хувцсаа оёуулах гээд хэмжээ өгөх гээд Хятад явдаг болж байна уу худлаа мэдээлэл байна. Харин тэр загвар хийцийн хувьд санал нийлнэ шүү жаахан өөрчлөх ёстой болоод байгаа юм. Бас материал нь жаахан муу шүү

demjij bna (зочин)

Сонирхолтой сайхан сэдэв хөндсөн байна. Нээрээ гадаадад оёулдаг гэж үү? Иймэрхүү яриа сонсогдоод байдаг л даа. Яг үнэнийг бол үнэндээ мэдэхгүй юм байна шүү. Тэр Бөртэ үйлдвэрийг бол мэдэх юм байна. Тэнд оёдог байлгүй дээ. Тэр дизайн энэ тэр бол үнэн шүү. Хуучин хэрэглэдэг байсан орос форм бол үнэн тасархай байсан шүү. Монголчууд лав хойд солонгосчууд шиг харагддаггүй л юм даг.

demjij bna (зочин)

Блогийн эзэнд хэлэх ину: Сэтгэгдэлүүдийг уншаад төрсөн сэтгэгдэл: Зочин зөв шаардлага тавижээ. Мэдээлэлийг баталгаатай болгож бичих нь уншиж байгаа хүмүүст бус бичиж байгаа хүнд өөрт нь хамаатай буюу. Амжилт хүсье

Зочин (зочин)

Энэ сторми гэж шаалтуур гар байх юм аа.

bunny (зочин)

unen shdeeeeeeeeeeeeeee unen

ҮХЭР (зочин)

Нэг их логик могик ярьсан пиздакууд

Галзуу бүсгүй

Загвар өнгөний тал дээр бол санал нийлж байна

тэхдэ Бөртэ-д оёдог гэдгийг мэдэх юм байна. Ёстой сонсоогүй юм байна хятадад оёулдаг гэж.

Сторми заримдаа хэт эх оронсог үзэлтэй, өөрийгөө мэдлэг боловсрол, чадвараар агуу болгож харуулах гээд ядчих юмаа.

Xe Xe (зочин)

Ter khundet kharuuliin khuwtsasnii zagwariig khen zokhioson yum boloo gej gaikhdag sh de. Yag alialagch geed bodood unshij baital tsirkiin alialagch ged bichchikhsen baina sh de. Manaikhan ajiliin khuwtsasnii talaar medegdekhuun muutai yum baina le. Urid n ternees bolj khuntei am khagarch ywlaa. Uilgui khunii nud uran gedeg shig bi uu sain olj khardag yum. kkk

Xe Xe (зочин)

Ug n unshikhad ta bukhnii tuluu l sanaa zowood tegeed ter setgegdelee bichsen baina sh de. Medeelel buruu baisan baij bolnoo. Neeree ter burtegiin gaduur ywkhaar tsergiin khuwtsatai maniken kharagddag sh de. Tend khiideg baikh shuu. Gelee gekhdee negniigee oluulaa niilcheed bitgii muu ugeer bulaa. Neg khunii ch gesen energy zuw ywag.

huuhed (зочин)

2 r daind oros ah nariin huvtsasiig amerika chuud oydog bjeee

Зочин

та нар сайхан сэдэв олж авчээ нээрээ л манай хүндэт харуулын хувцас онцгүй эрээн хувцас нь гэсэн сүр дараад нэг л хар бор юмнууд байдгийн хятад оёдолчид бол оёдгүй харин хятад материал хэн ч билээ нэг генерал байхдаа солонгос материал гээд 10 жилийн хугацаатай татчихсан тэр нь одоо болтол дуусаагүй байгаа л гэж сонссын байна. ер нь энэ тендэр энэ тэр гэж шал худлаа аль нэг хангалт хариуцсан генерал, хурандаа нарын гэр бүлийн жижиг компани үүсгээд л өөрсдөө авчихдаг хуцас ч биш хүнс, шатхуун гээд л улсын маш их эдийн засаг аль нэг унацтай үнэ хямд бараан дээр л буудгийн даа шал тэнэг байгаа биз дээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)