МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Ардчилал надад үг хэлэх эрх чөлөөг минь өгсөн

Ардчилал надад үг хэлэх эрх чөлөөг минь өгсөн

Монголчууд ардчилсан Ерөнхийлөгчтэй боллоо. Энэ бол туйлын баяртай, бөгөөд түүхэнд тодоос тод тэмдэглэгдэн үлдэх томоохон үйл явдал юм. Монголын ардчилал нэгэнтээ хориод наслаж, эрийн цээнд хүрчээ. Сая болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгууль нь Ардчилсан нам, Элбэгдоржийн ялалт биш байлаа. Энэ бол ард түмний жинхэнэ ялалт байж чадсан гэдгийг хэлүүштэй. Коммунизмын дарангуйллын хүнд буулган доор 70 гаран жил нухчуулж явсан монголчууд ардчиллын үр шимээр л үгээ хэлэх эрх чөлөөтэй, хувьдаа өмчтэй, гадаад паспорттой болсон билээ. Гадаад ертөнцтэй танилцаж, үзэл бодлоо дотроо хадгалах биш илээр чөлөөтэй хэлдэг болж, хувьдаа орон сууцтай, унах машинтай, кола ууж, гар утсаар ярьж, интернэтийн ертөнцөөр чөлөөтэй зорчих болсон нь гагцхүү ардчиллын үр шим юм. Хамгийн гол нь ардчилал надад үг хэлэх эрх чөлөө, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг харамгүй өгсөн. 

Коммунист дарангуйлал ямархан байгаагийн хамгийн тод жишээ умард Солонгос. Тэд өлсгөлөнд нэрвэгдэж, сардаа хорь хүрэхгүй долларын цалин авдаг. Авсан цалингийнхаа дийлэнхийг нь энхрий хайрт Ким Ир Синий хөшөө дурсгалын сэргээн засварлалтанд өгдөг. Үүрэн холбооны нэг оператортой боловч хэдхэн хэрэглэгч нь бүгд төрийн хатуу хяналтанд байдаг. Интернэт гэж энэ оронд байхгүй. Дээд зиндааны цөөн хүн л компьютер ашигладаг. Харин Монголд хэн дуртай интернэтээр тэнэж, хэн нэгний хяналтгүйгээр утсаараа ярьдаг, авсан цалингаа өөрсөддөө зориулдаг. Цалин буух үед хүссэн газраа сууж хүйтэн пиво залгилж, хөлсөө урстал дуулж бүжиглэж болдог. Энэ бүхэн ардчиллын өгсөн зүйлийн зөвхөн өнгөц хэсэг нь. Илүү олон олон үнэт зүйлийг ардчилал өгсөн. Хойшдоо ч өгөх л болно. Монголын Ардчилал гэрэлт хөшөө мэт сүндэрлэн байх болтугай.    

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
XACAP (зочин)

Ардчилал хүний эрх, эрх чөлөө мандтугай

XACAP (зочин)

Гэхдээ буруу ашиглаж болохгүй

buudai (зочин)

Монголчуудын дийлэнх нь ардчиллыг анархизм гэж төсөөлдөг. Бид ардчиллын туршилтын туулай нь болж байгаа болохоор аргагүй байх. Дахиад 20-30 жилийн дараа өшөө гоё болно гэж итгэж байгаа.

3apaa (зочин)

Багшээ Ардчилал гэж яг юу вэ гэдэг талаар сайтар сургалт явуулахгүй бол Ардчилалыг "Завбараагүйтэл" гэж ойлгох нийгмийн олонхи Ардчилалын үнэ цэнийг алдуулаад байх шиг.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)