МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Энэ Н.Энхбаяр даргын газар болохоор яаж ч болохгүй байгаа юм аа

Монгол парламентийн ордонтой болох гэтэл газар нь олдохгүй байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэлээд шуугисан. Уг нь энэ ордонг одоогийн Хүмүүнлэгийн сургуулийн урдхантай, Соёлын төв өргөөний хойхно байх хуучнаар Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн хуучин балгасны оронд босгох төлөвлөгөөтэй байсан юм билээ. Гэтэл тэр газар нь Н.Энхбаярын мэдлийнх байсан учраас яаж ч чадаагүй гэдэг. Тухайн үед Нямдорж гишүүн хотын дарга байсан Батбаяраас "Энэ ер нь хэн гэдэг эрхтэн дархтаны газар юм бэ" гэж их л ууртай асуухад "Энэ Н.Энхбаяр даргын газар болохоор яаж ч болохгүй байгаа юм аа" гэж хариулж байсан. Хэвлэх үйлдвэрийг тэр чигт нь хувьд нь өгчихсөн ч биш менежментийн хувьчлал гэгчээр л өгсөн аж. Тэгэхээр төр энэ газрыг буцааж авах боломжтой гэсэн үг болж байна. Одоо Н.Энхбаяр нэгэнт Ерөнхийлөгч биш болсон.

Албан тушаал энэ тэрээрээ дулдуйдах боломж бараг байхгүй болсон учир өвдөг чичрэн айдаг доод тушаалтнуудын хувьд амар болж байх шиг. Парламентийн ордонг газар олдохгүй болохоор нь Засгийн газрын ордны арын цэцэрлэгт барихаар болсон гэж яригддаг. Тэр бүү хэл модыг нэг нэгээр нь сэмхэн сугалж хаядаг гэх. Учир нь бараг мод бут байгаагүй цэцэрлэг, ногоон байгууламж гэхээр юм байгаагүй ээ гэж хэлэх нүхээ ухаж байгаа хэрэг. Нэг ёсондоо хүмүүсийн нүдэнд модгүй байдлаар дасгаж байгаа оролдлого л доо. Уг нь энэ цэцэрлэгт хашаа нийслэлд үлдсэн хуруу дарам цөөхөн ногоон байгууламжийн нэг, хотод байгаа арай дөнгүүр газар нь. Нэгэнт байгаа ногоон байгууламжаа устгаж хаях нь тийм ч ухаалаг алхам биш. Тэрний оронд балгас болсон, хотын өнгө үзэмжийг гутаадаг хуучин хэвлэхийн оронд шинэ ордноо барьвал сайнсан.   

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
anime (зочин)

Энхбаяр гахай одоо хурдан арилаасай, нохойтоод энд тэнд зүүгдэж үлдэж т1-тэх вий дээ

Зочин (зочин)

Блогчидоо энэ сайтад орж өөрийн блогт хэрэгтэй нэмэлтүүдийг олж аваарай. Блог хичээл: ulesson.blogspot.com

AntiDotE (зочин)

тарчлаантай юм тэ.

gerel (зочин)

negdsen undestenii baiguullagiin darga, bas neg myanganii hogjliin ch biluu neg baluytiin sangiin darga nar irchiheed baahan l enhbayartai uulzaj baigaa ni 7.29-nii medeegeer garaad baihii. hotlogch ni eronhiilogch enhbayartai uulzlaa gej tailbar hiih uym. enhbayar odoo zailaad ogoosei. nogoo 2 ni elbegdorjiig ul toogood baigaamuu, yagaad alban yosnii eronhiilogchtei ni uulzahaasaa omno enhbayartai uulzaad baigaan?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)