МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Сэрүүн тунгалагийн орон Умард Солонгос /төгсгөл/

Умардынханы дэлхийд бахархадаг бас гайхуулдаг зүйлүүдийн нэг бол “Ариранг” нэртэй лут том шоу тоглолт юм билээ. 150 мянган хүний суудалтай стадионд 100 мянган хүний бүрэлдэхүүнтэй нүсэр том тоглолт хийнэ. Энэ шоу бүтэн сар үргэлжлэх бөгөөд оролцогчид энэ хугацаанад гартээ харих эрхгүй байдаг бололтой. Бүтэн сар нэг газар хуарагнаж, бүх зүйл нарийн хуваариар явна. “Ариранг” фестивал бол үнэндээ хүний чадамжаас хол илүү гарсан тоглолтыг үзүүлнэ. Хүнийг тэгж програмчлагдсан робот мэт болгоно гэдэг санаанд багтамгүй. Яалт байхгүй гарцаагүй хийхгүй бол болдоггүй байх л даа. Уг тоглолтод оролцогчдын 20 мянга нь арын фононд сууна. Тэд удирдагчдаа магтан дуулсан бичиглэлийг дүрсэлж харуулахаас гадна тэднийхээ дүрсийг, эх орныхоо хөгжил цэцэглэлтийг, хөдөө аж ахуйгаа, баясгалант ирээдүй болсон хүүхэд багачуудаа яг л гэрэл зураг мэт үзүүлнэ. Талбай дээр тоглох 80 мянган хүн дуу бүжиг, уран нугаралт, циркийн, агаарын үзүүлбэр гээд хийж, үзүүлж болох бүгдийг хийнэ. Үзүүлбэрүүд орчин үеийн гэрэлтүүлэг, дуу хөгжмийн төхөөрөмжүүдтэй хослон улам сүртэй болно. Энэ тоглолтыг жуулчдаас гадна нутгийнх нь хүмүүс олноороо үзэж сонирхоно. Бултаараа жагсаалаар явж ирээд, эмх цэгцтэй жагсаж зогсож байгаад цэнгэлдэх рүүгээ орно. Буцаж гарахдаа мөн адил. Энэ том стадион 1981 онд ашиглалтад орсон байна. 150 мянган хүнийг 15 минутын дотор оруулаад мөн хугацаанд гаргах бололцоотой гэсэн. Нийт 70 гаран гарцтай гэж байгаа. Мянга мянган хүнийг хэрхэн нэг хүн шиг болгодгийг эндээс л харж болно. “Ариранг” шоуг 2007 онд гиннесийн номонд бүртгэсэн ба хамгийн олон оролцогчтой тоглолт номинацын эзэн нь аж. Хойд Солонгост очсон хүний үзэх ёстой бас нэгэн зүйл бол пионер сурагчдын тоглолт. Пионерийн ордон нь маш том цогцолбор байх юм билээ. Пионерууд цагаан цамц, улаан бүч зүүнэ. Яг л манай 80-аад оны сурагчид ямар байсан яг тийм. Энэ том ордонд “Хэзээд бэлхэн” гэсэн уриаг хаа сайгүй бичсэн байна. Хөтөч пионер охин ирж ёслоод “Та бүхэн манай агуу их удирдагч Ким Ир Сений хүүхэд багачууд бидэнд зориулан босгосон ордонд морилон ирсэнд талархаж байна” гэсэн утгатай үг хэлж байгаа юм. Хар багаасаа ингэж хэлж байгаа хүүхдүүдийн ирээдүй ямар байх нь тодорхой. Пионер сурагчдын тоглолт гэж харин мундаг сайхан тоглолт болдог юм байна лээ. Тоглолтоо нээж үг хэлэхдээ мөн л удирдагчдаа магтан дуулна. Тоглолтод ардын уламжлалт дуу бүжгийн номер, шүлэг, дан хөгжим гээд байж болох бүхий л тоглолтыг үзүүлнэ. Тоглолт эхлэхийн өмнө үүдэнд нь хиймэл цэцэг зарах бөгөөд үзэхээр ирэгсэд, тэр дундаа гадныхан их авна. Тоглолт дууссаны дараа нь авьяаслаг сурагчдад өгөх гэж тэр л дээ. Харин тэрхүү хиймэл цэцгүүд олон дахин ашиглах зориулалттай юм шиг. Үүдэнд нь зарчихаад, тоглолтын дараа хүүхдүүдээс буцаагаад хураагаад авчихдаг бололтой юм билээ. Тэр цэцэг нь таван доллар орчим. Тоглолтыг CD-нд буулгаад зарчихна. Үзсэн хүн бүхэн худалдаж авдаг байх аа. Пионер сурагчидтай бол зургаа татуулж болж байсан. Гэхдээ л хаалттай нийгэм учраас бас хамаагүй зураг аваад байж болохгүй л дээ. Ямар сайндаа гааль дээр нь гар утас, татдаг дуран зэргийг хурааж авдаг байхав дээ.

Хойд Солонгосын Мёхан гэдэг байгалын цогцолбор газарт “Улс түмний найрамдлын үзэсгэлэн” байрлана. Тэнд дэлхийн 170 гаран орноос БНАСАУ-д айлчлан ирсэн зочид төлөөлөгчдөөс Ким Ир Сенд бэлэглэсэн болон гадаадад зочлоход нь бэлэглэсэн бэлгийн зүйлс үзмэр болон хадгалагдана. Нэг үзмэрийн өмнө нэг минут зогсож үзэж сонирхолоо гэж бодоход бүх үзмэрийг үзэж дуусахын тулд бжил найман сар болно гэсэн тооцоо байдаг гэнэлээ. Уг үзэсгэлэнд Сталинаас удирдагчид явуулсан хуягт хамгаалалт бүхий суудлын машин, галт тэрэг, Мао Зэдунаас илгээсэн суудлын галт тэрэг тэргүүтэй үзмэрүүд бий. Сталинаас явуулсан “ЗИС”, “ЗИЛ” зэрэг машинууд содон үзмэрүүдийн нэг. Энэхүү лут том цогцолбор 28000 ам.метр талбайг хамран байрлах ба уулын хонгилыг ашиглан маш өндөр хамгаалалтын дор байгуулсан гэнэ. Уг цогцолборын дотоод тохижилтонд ой тойнд багтамгүй их мөнгө зарцуулсан нь шууд л харагдаж байсан. Энд ажил үйлсээрээ манлайлсан, таван жилийн гавшгайчид, тэргүүний ажилчин тариачин, сэхээтнүүд шагналын журмаар ирж үздэг бололтой юм билээ. Мөн л ялгаагүй бөөн бөөнөөрөө жагсаалаар явж уг үзэсгэлэнг үзнэ. Гэхдээ бас тодорхой заасан танхимуудаар орно. Энэхүү цогцолбор луу орохдоо аппарат хэрэгсэлээ хураалгах ёстой бөгөөд орж байгаа хүн болгон заавал углааш өмсөнө. Чулуун шалан дээр хальтирчих гээд эвгүй л байсан. Уг үзэсгэлэнгийн хамгийн чухал, хамгийн хүндэтгэлтэй газар нь Ким Ир Сений лааны тосоор хийсэн барьмал бүхий том заал. Зааланд эгнээ болон жагсаад тун чимээгүй орно. Удирдагчийн дүрийн өмнө очоод зэрэгцэж зогсоод нэгэн зэрэг бөхийж гүн хүндэтгэл үзүүлэх ёстой. Уг танхимд ороход хөгжим эгшиглэж, агуу удирдагч өөдөөс инээгээд зогсож байна. Ер нь бол сүрдэхээр л дээ. Үзэсгэлэнгийн хөтөч хүмүүсийг командалж бөхийх цагийг нь хэлж өгнө. Тэнд хүндэтгэл үзүүлээд гарч ирж байгаа солонгосын ард түмний нүдэнд нулимстай, царайд нь баярын мишээл тодорсон байх хэдий ч цаанаа л нэг гунигтай харагдана. Энэ цогцолбор цэргийн маш өндөр харуул хамгаалтын доор байдаг ба байнгын хүндэт харуулууд үүдэнд нь зогсох ажээ. Хойд Солонгост ер нь хаа ч гэсэн зураг авахад үнэхээр хүндрэлтэй л дээ. Гудамжинд яваа хүмүүсийн зургийг авах гэхээр нүүрээ буруулна. Хүүхдүүдийн зургийг авах гэвэл бутраад талийж өгнө. Гадныханд байгаа байдлаа харуулахгүй гэсэн байдал нь тэр. За тэгээд цэргүүдийн холбогдолтой зураг авна гэдэг бүүр хүнд. Нэг бол мэргэжлийн сайн аппарат дурангаар холоос татаж авна. Үгүй бол ар нурууных нь зургийг л авна. Эвгүйтвэл камер сэлтийг нь булааж аваад шидчихдэг, эсвэл бүх зургийг нь устгачихдаа сийхгүй.

Хоёр Солонгосыг зааглаж байдаг 38-р өргөрөг гэж алдартай газар бий. Энэ нь цэргийн маш онцгой бүс. Дайны дараа түр гал зогсоох хэлэлцээрийг энд хийсэн аж. Ер нь бол хоёр солонгос одоо ч гэсэн дайтаж байгаа гэж үздэг юм байна лээ. Найрамдлын гэрээ биш түр гал зогсоох л гэрээ байгуулсан. Уг гэрээг 1953 оны 7-р сарын 27-нд БНАСАУ ба АНУ-ын хооронд байгуулсан юм. Хойд ба өмнөдийг зааглаж байдаг хилийн урт нь 250 км. 38-р өргөрөг нь Кэсон хотын Панмүнжөм гэдэг газарт байх агаад нийслэл хотоосоо 240 км хол байдаг. Хяналт шалгалт нь үнэхээр чанга. Очих замдаа дөрвөн шалган нэвтрүүлэх хэсгээр дайрч гарах ба автобусны цонхоор аппарат харагдвал бөөн асуудал үүснэ. Шууд дараагийн зогсоол дээр хүмүүсийн камеруудыг шалгаад цэргийн зураг байх юм бол асуудалд орлоо гэсэн үг. Өнөөдрийг хүртэл дайны байдалтай байгаа хоёр солонгос их гүрнүүдийн улс төрийн золиос болсон гэж хөтөч тайлбар хийж байсан. Гэхдээ хойдууд ярихдаа “Манай Солонгос улс 80 гаран сая хүн амтай. Умардад 24 сая нь өмнөдөд 50 орчим сая, дэлхий даяар 7-10 сая нь тархан амьдарч байгаа. Одоохондоо тусдаа байгаа ч бид ирээдүйд нэгдэнэ” гэх юм билээ. Хэрвээ хоёр солонгос нийлвэл азид төдийгүй дэлхийд мундаг том эдийн засагтай хүчирхэг гүрэн гарч ирэх байх. Тийм ч болохоор их гүрнүүд тэднийг нэгтгэх гэж төдийлөн хүчилдэггүй биз. Хэдийгээр заагдсан зам, маршрутаар явж байгаа ч ард түмнийх нь ахуй байдал ерөнхийдөө анзаарагдана. Замд таарах хот тосгод нь цаанаа л нэг зэврүүн, өнгө муутай гундуухан. Гудамжаар алхах, автобусанд суухдаа дугаарлаж байгаа энгийн иргэдийн нүд цаанаа л нэг гунигтай юм билээ. Дэлхий дахин нийслэл Пхеньян хотыг үзүүлэнгийн хот ч гэж нэрлэдэг. Нийслэлд хотод нийгмийн гарал нь дээгүүр иргэд амьдардаг нь сайн анзаарвал мэдрэгдэнэ. Гаднаа айхтар хөөр баяртай, жаргаж байгаа мэт боловч дотроо арай өөр зүйл боддог болж байгаа байх л даа. Өнгөц харахад үнэхээр сайхан диваажингийн орон мэт хэдий ч нөгөө талаас нь харвал байдал огт өөр. Мэдээж байгаль, үзэж харах юмаар үнэхээр сайн, жуулчдыг ч тэр хаалттай гэдэг талаасаа их татаж байгаа газар. Ямар ч гэсэн хэзээ нэгэн цагт одоогийн байгаа дэглэм өөрчлөгдөх биз. Ард түмэн нь өлсгөлөнд нэрвэгдэж байхад нийслэлдээ ажин түжин байдаг гэгддэг Хойд Солонгосоор аялсан тэмдэглэлээ өндөрлөе.

start=-32 , cViewSize=50 , cPageCount=1

18 сэтгэгдэл:

null
HERO

Сонирхолтой сийрүүлжээ их багш

...Shake...

СайХХХан ...

Elkhan

Аялуулсанд баярлалаа...

Анжигай (зочин)

За тантай хамт уйлж, унжиж, инээж, баясаж зарм үед үзэл сурталжиж аялах сайхан байлаа.

Runner

Сайхан бичлэг байнаа

maya (зочин)

их баярлалаа, маш сонирхолтой байлаа

Энхзаяа

Uneheer sonirholtoi niitlel baina :)

Энхзаяа

North Koread ochood irchihsen yum shig bolloo

AntiDotE

Энхзаяатай санал нэг байна. Сонирхолтой, сайхан нийтлэл байлаа.

Аанхаа

Тэр муу их удирдагчынх нь зургийг төв талбай дээр нь олон дарга нарынх нь нүдэн дээр шатааж, дээрээс нь шээж, Арирангийх нь тайзан дээр "Come on Kim Ir Sen chek this out..." нтр гээд чанга микрофоноор үглэх юмсан.

Monroe (зочин)

Сайхан аялжээ их багш. Гэхдээ л би тийшээ зүглэхээс ч айгаад байды ш д... Ой тойнд оромгүй зүйлс сонсогдоод зүрх үхүүлээд байдын ккк

3apaa

Сайхан бичжээ.

Зочин

Үзүүлэнгийн хотыг үзээд үзэл сурталжаад л бичсэн байна.

SUNShine®

сайхан тэмдэглэлүүд байна
баярлалаа
явж үзмээр санагдчихлаа

LoveLove

Очиж үзмээр байна...

ИЩЧЭ

Зураг үзмээрайнааааааааааааа,,,

ИЩЧЭ

гэснээс найз минь овоо таргалцан харагдсан шүү,,,

зурагтаар

~Freedom writer~

Сайхан бичлэг болжээ. Очоод ирсийм шиг боллоо.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)