МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Сэрүүн тунгалагийн орон Умард Солонгос

Сэрүүн тунгалагийн орон Умард Солонгос

Улаанбаатар-Бээжин-Пхеньян гэсэн маршрутаар тун сонирхолтой аялалын багт багтаж явлаа. Энэхүү аялалыг Монгол Улсын Байгаль орчны яам, БНАСАУ-ын аялал жуулчлалын газрын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан юм. Хүн бүхэн Хойд Солонгосын талаар янз бүрийн бодолтой, тэр хэрээр маш их сонирходог. Сонирхол татахуйц энэ аялал маань Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудлаас БНАСАУ-ын “Айр Корё” компанийн “Ту” загварын агаарын хөлгөөр хөөрсөнөөс эхэллээ. Нислэгийн явцад онгоц маань гэнэт донслох шиг болсон юм л даа. Учир нь БНАСАУ-ын агаарын хилийг нэвтэрч байгаа нь тэр ажээ. Тэгж онгоц огцом доош тонгойх маягтай болсон их удирдагч Ким Ир Сенд бөхийж хүндэтгэл үзүүлж байгаа илэрхийлэл байжээ. Нислэг хоёр цаг орчим үргэлжлээд нийслэл Пхеньян хотын нисэх онгоцны буудалд газардав. Онгоцны буудал нь авсаархан жижигхэн бөгөөд мөнхийн Ерөнхийлөгчийнхөө том зургийг онгоцноос буух зорчигчдийн өөдөөс харуулан залжээ. Нисэх онгоцны буудал нь тун цомхон жижигхэн. Аргагүй ч биз. Энд зөвхөн өөрийнх нь агаарын тээврийн онгоцууд л нислэг үйлдэнэ. Зорчигчдыг тусгай автобусаар зөөж гаалийн шалган нэвтрүүлэх хэсгээр өнгөрсөнөөр Хойд Солонгосын аялал маань жинхэнэ утгаараа эхэллээ. Бараг л машин унаа байхгүй, хаа сайгүй буутай цэргүүд байдаг гэж төсөөлж байснаас хамаагүй өөр орчин угтан авсан юм. Жуулчдад зориулсан автобусанд сууж Пхеньян хотын төвийг зорин хөдөллөө. Замд “өвгөн бенц”, “69” гээд нэлээн хуучны машинууд элбэг юм билээ. Бидний байрлах газар Пхеньян хотын төвд орших “Яанкакдо” нэртэй дөрвөн одын зэрэглэлтэй зочид буудал байлаа. Нийслал хотынх нь голоор урсах хоёр голын уулзвар арал дээр байрлах эл буудлаас хотыг бүхэлд нь тольдож болохоор ажээ. Хойд Солонгосын нийслэл төсөөлж байснаас хавьгүй том бас бүтээн байгуулалт гайхалтай гэдгийг замдаа харж явлаа.

Пхеньян хотын нийтийн тээвэртээ ёстой л хэрэглэж болох юу байна бүгдийг ашигладаг. Тэнд троллебус, трамвай, автобус, метрог ашигладаг. Хүн ачаад явж болох бүхнийг ашигласан байх агаад хуучны төв замын түгжээ улаан нэртэй автобус, Чехсловакийн “Карос” зэрэг том оврын автобусыг троллебус болгож өөрчилсөн байхыг ганц эндээс л харж болно. Метронд суухын тулд газрын гүнрүү 100 гаран метр явах хэрэгтэй. Уг нь анхны зориулалт нь цөмийн довтолгооноос хорогдох байр байгаад сүүлд нь метро болгож өөрчилжээ. Энэ метро хоёр шугам, 17 зогсоолтой. Ханаар нь их удирдагчийнхаа ард түмэнтэйгээ баяр жаргалтай байгаа байдлыг харуулсан том зургуудтай. Мэдээж метро болгондоо мөнхийн ерөнхийлөгч Ким Ир Сен болон одоогийн удирдагч Ким Чен Ирийн хөргийг хүндэтгэлтэйгээр байрлуулжээ. Хүмүүс Хойд Солонгост гар утас байдаггүй гэж боддог байх. Тэгвэл тэнд гар утсаар ярьж байгаа хүн бас ч гэж олон харагдаж байсныг хэлэх хэрэгтэй. Тэдон гэдэг гол Пхеньяны дундуур урсах бөгөөд хотоо зүүн ба баруун гэж хоёр хуваана.

Хойд Солонгосын хөшөө дурсгалууд үнэхээр сүрлэг. Тэдний дундаас Жүчхэ үзлийн гэрэл цамхаг бас л ер бусын. Дан чулуугаар барьсан 170 метр өндөр, найман давхар бүхий энэ цогцолбор азид төдийгүй дэлхийд ганц байгаа гэж тайлбарлагч бахархалтайгаар хэлж байв. Энэ гэрэлт цамхагийг хоёр жилийн хугацаанд барьж, 1982 онд их удирдагчийн 70 насны ойгоор бүрэн дуусчээ. Зөвхөн хаалга нь гэхэд гурван тонн жинтэй нүсэр байгууламж байна лээ. Жүчхэ үзэл гэдэг нь зөвхөн өөрийн хүчинд тулгаарлан хөгжих үзлийг номлодог аж. Энэхүү үзэл суртлынхаа хүчээр тэдэнд хийж чадахгүй зүйл бараг үлдээгүй бололтой. Өөрдсийнхөө хүчээр хийсэн суудлын машин, сүүлийн үеийн загварын дунд гарын жийп гээд бүхнийг хийж байна аа.

Хойд Солонгосын гадаадын жуулчдад үйлчилдэг хөтөч нартай хэл нэвтрэлцэхгүйн зовлонгүй юм билээ. Тэд англи, хятад, оросоор саадгүй ярьна. Бас доллар, евро, юаниар гүйлгээ хийнэ. Жаахан тиймхэн нэг зүйл нь ханш бодох тал дээр толгой эргүүлэхээр. Гэхдээ тухайн бараа бүтээгдэхүүн дээр бичсэн үнийн дүнгийн арын хоёр оронг хасчихад ерөнхий багцаа гараад ирж байгаа юм. Өөрсдийн үзэл суртлыг харуулсан марк, энгэрийн тэмдэг, ном зэргийг нь жуулчид маш их сонирхож, тэр хэрээр худалдаж авна. Харин Хойд Солонгосын иргэн бүрийн нандигнан хадгалж, зүрхэн тушаагаа зүүдэг удирдагч Ким Ир Сений дүрс бүхий тэмдэгийг тэндээс хайгаад хэзээ ч олохгүй. Тэндээ ч гэсэн хэн нэгэн тэмдэгээ хаях юм уу ямар нэгэн зүйл болбол дахин авах гэж маш том асуудал үүсдэг бололтой. Тэр тэмдэгийг зөвхөн зурхэн талдаа зүүдэг нь хэдийгээр их удирдагч маань тэнгэрт хальсан ч сэтгэл зүрхээрээ түүнтэй ойр байна аа гэсэн билэгдлийн чанартай. Удирдагчийн зурагтай энэ тэмдэгийг 14 нас хүрсэн иргэн нь зүүх эрхтэй болдог гэсэн. Нэг ёсондоо хариуцлага хүлээх чадвартай иргэн болсоны баталгаа нь болдог бөгөөд энэ тэмдэгийг зүүх нь хүүхэд болгоны хүсэл байдаг гэхэд хилсдэхгүй. Энэ оронд хэд хэдэн том баяр болдогийн хамгийн том нь Ким Ир Сений төрсөн өдөр. Тэр өдрөөр ард түмэн нь төв талбайдаа цуглана, амарч зугаална. Улсаас иргэддээ чихэр жимс, амттаныг тарааж өгнө. Ирэх жил буюу 2012 онд их удирдагчийн 100 насны их ойн жил тохиож байгаа. Мэдээж энэ өдрийг Хойд Солонгос хүн бүхэн тэсэн ядан хүлээж байгаа бөгөөд их ойг өргөн дэлгэр, элбэг дэлбэг тэмдэглэхийн тулд иргэн бүхэн бүхнээ зориулж байгаа биз. Тэд тавдугаар сарын нэгэнд “Майн-1”, 7-р сарын 6-нд хүүхдийн баяр гэх мэт томоохон баяруудыг тэмдэглэн өнгөрөөдөг аж. Энэ улсад мөнхийн ерөнхийлөгч Ким Ир Сен, одоогийн удирдагч Ким Чен Ир нарын зураг бүхий маш том самбарууд хаа сайгүй байрлана. Тэднийг гол төлөв ард түмнийхээ дунд ихэд баяр жаргалтай алхаж яваагаар юм уу, ихэд алсыг харсан, холын ирээдүйг зөгнөсөн байдалтайгаар дүрсэлсэн байна. Эдгээр зургуудыг гол төлөв томоохон хана барьж босгоод тэрэн дээрээ зурна. Бас явуулын ийм самбарууд ч байдаг юм билээ. Бодвол ямар нэгэн баярынхаа үеэр ийш тийш нь аваачиж байрлуулдаг биз. Харин зургийг зурсан ур хийцийн хувьд үнэхээр тасархай гэхээс өөр үг олдохгүй. Хойд Солонгост цэрэг нэгдүгээрт тавигддаг учраас төрөл бүрийн зурагт хуудсанд цэргүүд тэргүүн эгнээнд зурагдана. Мөн хийгдэж байгаа кинонуудынх нь дийлэнх л цэрэг эх орны сэдэвтэй баатарлаг байдлыг харуулсан байдаг бололтой. Хаа сайгүй янз бүрийн уриа лоозонгууд байх бөгөөд тэнд гол төлөв удирдагчдаа магтан дуулсан, тэдний алдар сууг өндөрт өргөсөн агуулгатай. Ажилчин, тариачин, сэхээтнүүд улсын эв нэгдлийн илэрхийлэл болдог тул тэдэндээ зориулсан лут том хөшөө дурсгал ихтэй юм билээ. Хойд Солонгосын уриа нь “Хүчирхэг, цэцэглэн хөгжсөн үндэстэн”.

Пхеньян хотын төвд Ким Ир Сений нэрэмжит талбай байрладаг аж. Энэ талбайн хойд талд “Ардын их сургалтын төв” гэдэг газар байх бөгөөд энэ нь тус улсын тов номын сан гэнэ. Энд БНАСАУ-ын иргэд чөлөөтэй орж үйлчүүлж болох ба харин 17-гоос дээш насныхан орох эрхтэй болдог гэсэн. Хойд Солонгост зураг авна гэдэг тийм ч нээлттэй биш ээ. Тэр дундаа цэргийнхэнийг бол хатуу хориотой юм билээ. Нэг бол сайн дурантай аппаратаар холоос татах юм уу нэг бол араас нь авч болно. Гудамжинд нь хүүхдүүдийн зургийг авах гээд дурангаа чиглүүлэхэд бутран зугатна. Гаднаас очсон жуулчид хүүхдүүдэд чихэр, түлхүүрийн оосор мэтийг өгөх гэх боловч тэд авна гэж ёстой номонд хазгай. Эцэг эхтэйгээ явж байгаа жаал бол бүүр тэс хөндлөн. Бодвол харийнханаас юу ч авч болохгүй гэж хар багаас нь ингэж сургадаг биз дээ. Энд тэнд манайхаар бол ТҮЦ маягийн ч юм уу жимс зараад байгаа даавуун мухлаг маягийн зүйлс хаа сайгүй. Тэнд ундаа, мөхөөлдөс гэх мэтийг зарна. Бүгдэд нь улсын тэр үйлдвэрт үйлдвэрлэв гэсэн бичигтэй. Ундаа нь бол яг л хуучны улаан устай амтаараа ялгагдах юмгүй. Тун аятайхан гоё амттай. Харин мөхөөлдөс нь бол нэг тиймэрхүү сонин амттай. Харин хүүхдүүд төдийгүй томчууд нь ундаа, зайрмагаа их авна. Тэндээ үнэ нь ч хямдхан байх. Гадныханд бол арай ахиу үнээр зараад байх шиг байгаа юм. Ер нь бол Хойд Солонгосыг яг одоо байгаагаар нь очоод үзчихэд буруудахгүй. Гудамж талбай, хүмүүсийнх нь байгаа байдал, өмссөн хувцас тэргүүтэн яалт байхгүй өнгөрсөн үеийн санагдуулахаар. Бүх зүйл нь эмх цэгцтэй гэж ярих юмгүйн дээр цэвэрхэн.

Хойд Солонгосын газар нутгийн бараг л 70 гаран хувь нь уулархаг нутаг болохоор газар тариалан эрхлэх талбай нэн хомс гэж байгаа. Тийм болоод ч тэр үү хаана ямар сул газар байна бүгдэд нь ямар нэгэн зүйл тарьж ургуулна. Газраа хагалахдаа голдуу үхэр анжисаар хагалдаг гэнэ лээ. Энд дөрвөн га талбайд нэг үхэр анжис ноогдоно. Хамгийн олон үхэртэй муж нь 600 гаруй үхэртэй гэсэн. Сүүлийн жилүүдэд төмс ахиухан тариалдаг болоод байгаа юм байх. Тэрийгээ дагаад төмсний хэрэглээ нэлээд өсч байгаа аж. Цаг агаар нь сайхан сэрүүхэн сэвшээ салхитай. Эх газрын эрс тэс, тэнгисийн дулаан зөөлөн уур амьсгал хосолсон болохоор дулаавтар, чийглэг уур амьсгалтай учир ямар ногоо ургахгүй гэхийн зовлонгүй л дээ. Сэрүүн тунгалагийн орон гээд нэрлэчихэд болохгүй юмгүй сайхан орон л доо.

Үргэлжлэл бий.

start=-19 , cViewSize=50 , cPageCount=1

31 сэтгэгдэл:

null
Joe.

цоооо

одооо уншнаа

...Shake...

Их Бэгшээ ... ихээ сайн яваад ирж ...

SinГ©ad O'Connor

Үргэлжлэлийг тэсэн ядан хүлээж байя.

Аниргүй (зочин)

жүчхэ үзэл гэж над таалагдсан..

Elkhan

Үргэлжлүүл...

ulemj (зочин)

Сайхан аяласан байхаа гэхдээ энэ бүгд үзүүлэн байх өө. Одоо ер нь улам л хэцүүдээд байгаа гсн ш д

Симбарарараррарааа

Гоя багшийн аялал сайхан болсонд баяртай байна.
Тэмдэг, тамхи бол бас л гоя юмлээ.

Үлэмжийн чанар

кимчи жигэ танцархайа сайх байна уу

Joe.

цоооо

одооо уншнаа

Болдууш

За чамаас гөөмөн их юм хүлээжаа шүүү. Ким удирдагчийн эх орны талаарх биднуусын өчүүхэн мунхаг бодолд гэрээ гэгээ татуулах буй за... Очиж үзээгүй ч очиж үзсэн юм шиг сэтгэгдэл төрүүлэх зүйлс олныг бичихийг шаарджийна итар...

Болдууш

Гэснээс зургийг нь оруулаач

Joe.

нэг яваад ирхийсан....

тэмдэг тамхи өгсөнд баярласан шүү хэхэ

Болдууш

Гэснээс зургийг нь оруулаач

Болдууш

Гэснээс зургийг нь оруулаач

Болдууш

chaaa end chin f5 darj boloxoo baiciimuu yacim be daxin daxin orood bxiii

arius (зочин)

ontsgoi sonirholtoi bainaa. urgeljluuleerei

Анжигай (зочин)

За багшээг дагаад энэ улсаар аялаж байгаадаа таатай байна. Ямар үнээр ингэж аялаж болдгийг хэлж өгнө үү?

Аанхаа

Сонирхолтой сайхан болж, дахиад бас юм бичүүляаа

3apaa

Гоё байна. Үргэлжлэлийг хүлээж байна. Зураг оруулахыг хатуу шаардаж байна. Эс бөгөөс тэмцлийн дараагийн хэлбэрт шилжих болно.

TigerFish

Ямар сайхан нийтлэл вэ. Нүдэнд харагдтал айн кк. Нэкст нэкст

3apaa

Энэ багшийн хүмүүжлийн асуудлыг сөхөх цаг болсон юм шиг санагдахгүй байна уу? Ерөөсөө хүний бичсэн сэтгэгдэлд хариу бичихгүй, бүдүүлэг, харилцааны соёлгүй, хариуцлагагүй, хувиа хичээсэн, биеэ тоосон, бэртэгчин хүн болж хувирчээ. Соёлжих курсэд явуулах саналтай байна.

Болдууш

Zaraagiin seegii deer like etr

Ицми

зураг где?

Monroe (зочин)

Сайхан бичжээ... Гэхдээ л би БНАСАУ-д төрөөгүйдээ баярладаг...

Deppsu (зочин)

пхьенян ч ер нь үзүүлбэрийн хот доо нтр гээл нэг их очиж үзсэн хүн шиг яриад яахав. ямартай ч үзүүлбэрийн хот гсн.

тэгээд бас Зараа ахын сэтгэгдэлтэй сэтгэгдэл нэг байна

lol (зочин)

ug usgiin aldaagaagui bval zugeer bn shu, buh zuil nudend haragdahgui bgaag anhaarna uu

AntiDotE

Мэдлэг олгохоор сайхан бичжээ.

Нэг_хүү

nad metiin 90-d onii vatsaanuud bol ochood uzechihed ungursun ueiin tusuulultei l bolhiim bn

maya

Уншууртай гэдэг билүү ийм бичлэгийг ойрд уншаагүй юм байна. Нэг очиж үзэх хэрэгтэй л улс гэж боддогоо, үргэлжлэлийг хүлээнэ

runner (зочин)

гояымаа. надаа тэмдэг өгөөгүй :( би гомдолтойайна

Tsenguunee

Очиж үзмээр санагдтал сайхан бичжээ. Очиж үзнээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)