МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Намар... гуниг... өчүүхэн бодролууд...

Намар... гуниг... өчүүхэн бодролууд...

Гуниг хүнийг айхтар хөглөдөг. Зарим хүн аз жаргал л хүнийг илүү сайн хөглөж өгдөг өө гэх байх л даа. Үнэндээ уйтгар, гуниг л хүний дотоод мөн чанарыг илүү тод болгодог гэдэгт итгэдэг. Цагийн эрхээр шарлаж гандсан навчис хөлөөр нэг хөглөрөх нь намар ирсэний дохио. Энэ дохио яагаад ч юм их л гуниг дагуулж ирнэ. Модод навчсаа гээж нүцгэрэх нь хатмал хуурай цөлийн дундах ширгэж үгүй болсон баянбүрдийн дэргэдээх өнчин модыг эрхгүй бодогдуулах. Нэгэн цагт ганган навчсаараа гайхуулж явсан бол өнөөдөр өтөлж, бас гуниг дагуулдаг болчихож дээ гэхээр харагдах модыг өрөвдмөөр. Мөнхийн дулаан орны модод навчсаа гээж, гуниг төрүүлдэггүй байх л даа. Тэр модод хүний сэтгэлийг хөдөлгөх юутай билээ гэж бодохоор. Харин намар цаг модны навчсыг шарлуулж, хүний сэтгэл зүрхэнд хөнгөн гуниг дагуулж байна. Тийм болохоор гуниг авчирдаг ч гэсэн намарт хайртай. Намар цаг хүн гэдгийг минь мэдрүүлж, бодол ухааныг минь давхар хөглөдөг. Хүн байхын мөн чанар гарцаагүй гуниг. Огтхон ч гуниглахгүй бол хэнсэн байх билээ.

Намрын шар наран, шарлаж унасан навчис. Намар яагаад бүхнийг шараар будна вэ. Бодолд автан байхдаа шар өнгөний тухай бишгүй л боддог. Гэхдээ огт хариу байдаггүй нь хачирхалтай. Намар оройн бороо, ээ дээ мөн ч уйтай шүү. Бүүдгэр тэнгэр, ер бусын гуниг тээх усан дуслууд. Зөрөн өнгөрөх хэн бүхэн бүгд л дотоод ахуйдаа юуг ч юм бодоод дүнсгэр. Ойр тойрон тэр чигтээ ажин түжин. Энэ бүхэн нөгөө гуниг гээчийг хөглөнө. Тэгээд хэн ч тоглож чадахгүй ер бусын аялгууг эгшиглүүлээд л... Ингэж эгшиглэх аялгуу заримдаа сэтгэл юуг минь жиндүүлэх мэт болдог. Сэтгэл юу минь ингэж жиндэхэд би аль хэдийнэ ээ намрын мөнгөн хяруу болчихсон мэт. Удалгүй хайлан алга болох ч гэлээ хяруу буусан өглөө цаанаа л нэг жихүүн. Намрын бороо зуны наранд хатсан газрыг чийглэн усална. Хураар газрын цангааг тайлнам.

start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
Elkhan

Намрын бороо зөөлөн шиврэх гоё...

Joe.

цоооо


би гуниг бол ганцаардын төгс хэлбэр билүү тэр үгэнд дуртай

харин намрын хувьд хамгийн гоя бороо орж байхад ...

Gorgeous

Мнннннн ойрд мэдрээгүй мэдрэмж байна. Ороолтондоо шигдээд, кирмандаа гараа хийгээд, юуг ч хамаагүү бодоод хатаж унасан навчин дээр гишгэж гишгэгдсэн навчны шархиран гарах дууг нь сонсоод уйтгарлан алхах. Алхаж алхаж санаж бэтгэрч ганцаардснаа мэдрэн уйлах, ядарч даараад гэртээ орох танил хуучин мэдрэмж.

Gorgeous

олон мэдрэхийг хүсэхгүй.

Анна чи шөөө

namar shan

дурлагч

Намар бусад улирлууд дотроосоо хамгийн өнгөлөг нь, хамгийн үзэсгэлэнтэй нь миний хувьд шүүдэй. Тиймд огтхон ч гунигын санагддаггүймаа

Аниргүй (зочин)

хэрэв гуниг бол ганцаардын төгс хэлбэр тэгээд дээрээс нь Хүн байхын мөн чанар гарцаагүй гуниг бол гуниг гэдэг ямар их хэрэгтэй зүйл вэ? хааяа ч гэсэн ганцаардаж гуниглаж баймаар санагдчихлаа... хүнээс насан туршид нь салдаггүй нэг гайтай мэдрэмжийг ганцаардал гэж бодоод ойрын жил шахам энэ талаар огт бодохоо байчихтар нээрээ өөрөө өөрийгөө гээчихсэн шалтгаан тэр ч байж мэдэх юм

даварцан DOVE

зүэр л хаашаа ч хамаагүй дэмий тэнэмээр байна, нэг тийм сул чөлөөтэй хайнга мэдрэмж авмаарийна

Золу

Навч нь олон өнгөтөй Нар нь дулаан илчтэй Бороо нь шивэрч ороод Боломгүй бол цас болчихдог Намар чамд би дуртай... Улаан, улбар шар олон өнгө чинь Урт ороолттой зураачийн Онгодыг хөглөж, бирийг бүжиглүүлээд Орь хүйтнээс өмнө зураг болон үлдэх Намар чамд би дуртай...

ХөрШ

..нээх сайхан амьсагаа аваад л.. навчис дунд алхах ..өчүүхэн гуниг төрлүүлдэг нь сайхан

j.enkhee (зочин)

Аанхаа, Баянбүрдийн тэнд тийм өнчин мод байдымуу хэ хэ

Ицми

хангалттай гунигтай байна...

Runner

Намрын дулаахан өдөр ганцаараа хэсэгхээн зуур юм бодоод гуниглан алхах гояшд.

Намрыг угаасаа бодлоон цэгцэл гэж бидэнд бурхнаас хайрласан ч юм билүү

Аруунэг

яаад ойрд гуниглаад бгага ойлгочих шиг боллоо гоя бичлэг бна

чимгээ (зочин)

гуниг нээрээ намайг төв цэг дээр авчирдаг

Shake ... спирт

Эгэл гүн ухаан гэж энэ ажгуу ...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)