МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Сайн санааны галт бамбар /Гүн бодролын хэлтэрхий/

Амьдралд цаг үргэлж салаа замын сонголт байдаг. Гагцхүү аль замыг сонгон урагшлахаас ирээдүйн амьдрал шууд хамаатай. Атаат мууг дотоод бодолдоо тээж, хорон өөдгүй санааг алхам агшин бүрийд сэтгэж явах нь сэтгэлээр үйлдэх адгийн нүгэл юм. Цагаан цайлган сэтгэл цаг ямагт сүүн мөртэйг ямагт санахад илүүдэхгүй. Харин хар санаа мөнхөд тамын зам руу хөтөлдөг. Нэг олдсон нас бол өөдгүй муу санаалан явахад зарцуулагдахаар зориулагдсан зүйл биш. Урвалт шарвалт, эрхэм андынхаа сэтгэл оюунд зүү шивэх, ханилсан хань, хайрлах ёстой бүхнийг гомдоон, сэтгэл юуг нь идээлүүлэн буглуулахыг энэ насандаа тэвчин өнгөрөөвөөс хойчийн нэгэн цагт үр нь заавал ирдэг билээ. Нэгэн зуны цэцэг хагдран унахдаа дараа урган төлжих үрээ заавал хаядаг. Үүн шиг сайны үрийг алхам бүртээ түгээн цацаж явах нь хүн болсны эрхэм гавъяаны дээд нь гэж мунхаглан бодно.

Өчүүхэн хар санаа уулын чинээ мууг дагуулдаг. Харанхуйг эвдэн гэрэлтүүлэхэд гэрэл өчүүхэнддэггүй шиг дотоод бодолдоо хайр энэрэл, зөв зөөлөн сэтгэлийн бяцхан галтай байхад л адгийн мууг ялан дийлэх гэрэлт наран болон дүрэлзэх билээ. Сайн санаж хийсэн ажил болгон дардан шулуун замаар урагш тэмүүлдгийг хэлэх юун. Бодол ухааны эрчмээ хөвчлөн чангалж, болзошгүй саадыг даван туулах их чадлыг өөртөө бий болгох нь дээд чухал. Их саадыг даван туулахад мөнөөх сэтгэл юунд чинь байгаа сайн санааны галт бамбар чинь л туслах болно. Чухамдаа тэрхүү саадыг даван туулах их чадал бол бодлын галт бамбар билээ. Энэхүү галт бамбараа түүдэг болгон дүрэлзүүлж, харанхуйг гэрэлтүүлэн гийгүүлэх их гэрэл болгоё. Сайхан сэтгэлийн их гэрлийг асаан бадамлуулж, саар муугийн хар барааныг сарниулан зайлуулах нь хүн тавилангийн ноён оргил нь билээ.

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
turihan (зочин)

жаа ёсоор болгоё ооо

БОРОО (зочин)

Данте санаанд оржийно.

tsoomo (зочин)

ай даа их хүмүүн голыг нь олоод хэлжээ

Зочин (зочин)

шаадаг гаруу энчин

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)