МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Н.Энхбаяр сонгогдвол бид диваажинд залрах болно

Манай их удирдагч, эрэлхэг Монголын ард түмний сэтгэл зүрхэнд чимэг болон хайрлагдсан Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхийлөгчид нэр дэвшигч Н.Энхбаяр бол ард түмэндээ туйлын хайртай хүн юм. Түүний хайр энхрийлэл нь тун олон зүйл дээр илрэн гардаг билээ. Жишээлбэл хар зах дээр явж байгаад гэнэт жимс зарж байгаа авгайгаас очиж алим худалдаж аваад иднэ. Телевизийн хөтөлбөр зардаг жаалаас сонин худалдаж авах бөгөөд ойр тойрондоо байгаа хүмүүстэй гар барьж ёсорходог юм. Мөн шийдний мангас гэдгээ нотолж харахгүйгээр шидсэн бөмбөг нь цагираганд шууд орж байгаа нь ид шидийн гэмээр гайхамшиг аж. Хөдөө орон нутгаар аялан явахдаа мянгат малчин болон туйлын муу амьдралтай айлд заавал зочлох агаад ноолуурын талаар голдуу хөөрөлдөнө. Малчид ноолуурын үнэ өндөр байхад таатай байх нь мэдээж шүү дээ.

Төв суурин газруудад сургууль соёлоор айлчлахдаа үнэгүй сургалтын талаар ихэд бахдан хүүрнэх бөгөөд мэдээллээс ихээхэн хол байдаг хөдөөнийхөн үг болгоны дараа алга нижигнүүлэн таших нь эгээтэй л хуучны коммунист намын хурал мэт. Хар өнгөнд дуртай нь олон зүйл дээр ажиглагдах бөгөөд энэ нь өрсөлдөгчөө хараар будахад ихээхэн хөрөнгө зарж байгаа дээр тод харагдана. Шинэ гудамж гэгч мундаг нэртэй төсөл хэрэгжүүлнэ гэж гэр хорооллынхоныг ихэд сайн хошгируулна. Гэр хороололд цэвэр бохир усны хоолой татаж төвийн системтей холбоно оо гээд байгаа нь захын хорооллынхоныг ёстой баярлуулан гомдоох амлалт л даа. Бас эх орны хишиг гэгчийг өгүүлнэ ээ гээд байгаа нь эрх мэдэл нь хэмжээлшгүй гэдгийн бас нэгэн нотолгоо юм. Манай ерөнхийлөн авилгадагч маань ард түмэндээ ухаангүй хайртай, амьнаасаа илүү нандигнадаг бололтой. Газар шороо, аав ээж үнэгүй олддог гэж тунхаглаад байгаа мань хүн дахин сонгогдвол бид диваажин хавцаа залрах өндөр магадлалтай болж байх шиг байна аа. Гэхдээ оригнал диваажин биш шүү. Зөвхөн рекламан дээр байдаг диваажин.

start=-34 , cViewSize=50 , cPageCount=1

16 сэтгэгдэл:

null
anime (зочин)

үгүй ээ харин шууд утгаараа диваажинд очих юм бишүү аан?

tsoomo (зочин)

matrix гээд кину байдаг даа тэрэн шиг бид энхбаярын амалсан зохиомол диваажинд л очих байхдаа

номун (зочин)

яадын бэ. ориг байна уу ориг биш байна уу диваажинд л очиж байвал.

anime (зочин)

тэгээл яахав дээ, зарим нь зүрхэндээ зарим нь духандаа тугалагатай диваажинд шоудаад сууж байх нь байна шд ккк

zochin (зочин)

Elbegdorj hyatadiin hurliiz gedeg ni notlogdson. Tuuniig songuuzai ard tumeen.

Саншайн (зочин)

манай блог нуль улс төр болчихсон байна шдэ. Би сонголтоо хийчихсээн, тэхдээ тэр нь энэ нь зөв буруу гэхгүй, дуугай очоод л сонгосон хүндээ өгчихнө. Ёстой залхжийна энэ сонгуулийн маргаанаас. ТВ үзсэн ч, сонин уншсан ч , сайт руу орсон ч, блог руу орсон ч, мэссэнжерээр ч,ажил дээрээ ирсэн ч, гадаа явсан ч хаана ч яг адилхан тувт энэ 2-ийн талаарх маргаан Залуус минь ямартаа ч сонгуулиа бүгд өгцгөөе

purvee (зочин)

Enhbayriig dahiad songovol mongolchuud chinhen teneguud neree shu heden jiliin omno ogtsruulay geed bugd orilood bsan her ih mongo idsen ymar hun be gedegiig medej bga mortloo dahij songovol maluu bolnoo tiimees zail tsaashaa

Давка (зочин)

Би ч гэсэн сонголтоо хийсэн..... Энэ Энхбаяр ямар их мөнгөтэй гэдгээ харуулж байна штээ энэ реклам нтрээр.... Тэр Элбэгээгийн хятад уу? үгүй юу? гэдгийг нотлох гэж Ховд руу хүн явуулж л байдаг лай байгаадаа тэгж хүний ул шагайж байдаг

Зочин (зочин)

Хэрэвзээ үнэн байгаад амласнаа хийчихдэг, ард түмнийхээ төлөө ажиллдадаг, сонгууль болохоор л шоуддаггүй байсан бол юу гэж ингэж их ярьж бичих билээ. Үнэндээ хэн ч байж суух аргагүй байна шүү дээ. харин ч ингэж их ярьж бичиж байгааг би л хувьдаа зөв гэж бодож байна. Хүмүүс харьцуулалт хийж байна. санаа бодлоо иоэрхийлж байна. Зөв, тэгээд ч чөлөөт нийгэм шүүдээ. Чамд ч сонголт байгааа Саншайнаа

musicfan (зочин)

Бүх хүн сонгуулиа өгвөл уг нь зүгээрсэн. Өгөхгүй бол өөр хэн нэгэн чиний өмнүүр ороод өгчихнө шдээ.

Puujee (зочин)

Elbegdorjiin ug garliig todorhoilson zochind zoriulab. bid bugd hari garigiinh shdee. tiim uchraas delhiin deer gazar ezemshij uls baiguulaj bolohgui.tiim uchraas gazar omchiloj abuuzai. Waahahahaha ochigdor 25 tv-r nogoo ur garliig ni todorhoilogch setguulch gui garch baih ymaa. ih mundag hel bichig zan surtahuunlag emegteileg setguulch baina lee. ugee ih orgolttei uy nugaalag ni zob gargaj helj baih shig baina. jishee ni ter hytadiin tsi hua geed uls shinjian uigart baidag ym baian manh chin ulsaas garaltai. teriig unshih ni tsiahu buyu tsahia gej baigaatai adil ym yriaj baina. Ter oboo boloh Mongol ni huudee eh nutag torolh saihan manj hytad ulsaa sangalzan undesniihee neriig ogson ni ih uchir jantsantai boloo gesen bodliig turuulmeer. iim chadbarlag humuus mongold baigaad tuiliin iheer bayrlajiinaa. hahahaha

Зочин (зочин)

iim chadbarlag emegtei setguul ch uu? hehehe

nyamaa&batuul2003 (зочин)

gutsoooooooooo haanahiin divaajind ochikh bol

dao (зочин)

үхтрээ инээлээ энэ пүүжээгийн сэтгэгдэлийг уншаад ха ха.

AntiDotE (зочин)

ашгүй дээ, Энхбаяр агаагийнхаа буянаар амьдаараа диваажинд залрах нь ээ :P. одоо биеэ бэлдээд л хүлээж байхаас тэ.

Зочин (зочин)

өөрсдийнхөө бодол саналыг илэрхийлэх нь зөв л гэж бодож байна, зөвөөр илэрхийлвэл болж байна шдээ ард түмэн маань талцаад муудалцаад байна шдээ тэр чинь тийм гэнээ энэ чинь ийм шдэ гээд ТВ ээр явж байгаа балай пиараар л хүмүүс хоорондоо муудалцаж байнашд яг хийх ажлаараа өрсөлдөөд тэгээд ард түмэн нь тэрийг нь ярилцвал болж л байна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)