МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Хадаас

Хадаас

Хэзээ нэгэн цагт хүний амьдрал салхи мэт хийсэн одно. Хаана байдгийг нь мэдэхгүй үл үзэгдэх ертөнцийг энэ насандаа төсөөлнө. Хумхийн тоос мэт бужигнах ахуй амьдрал энэ цагтаа л үнэтэй. Дараагийн ирээдүйн амьдрал өнөө цаг огтоос хамаагүй билээ. Хүн гэгч амьтан янз бүрийн юмс байхыг хүсдэг. Зарим нь мод, зарим нь хад чулуу, зарим нь нар байхыг хүснэм. Үнэндээ хүний ахархан амьдрал бидэнд шилний цаанаас чихэр долоолгодог. Хэсэгхэн зуур жаргал амсуулчихаад л нөгөө ирээдүй рүү хийсгэн хаядаг. Өглөө эртээ нойр хулжин одохуйд элдвийг бодон хэвтэхдээ улиран байх цаг хийгээд урсан байх одоо үеийн талаар бясалгана. Амьдрал агуу мэт боловч туйлын өчүүхэн. Юуг агуу, алийг өчүүхэн хэмээн томъёолохоо эс мэдэн мунхагийн зовлондоо тэнчүүрэн шаналлаа. Хаа хамаагүй зүйлсийг бодож өөрийгөө зовоохыг хэрэг юу билээ гэж сэтгэх авч бодож бясалгүй бол амьд үхдэл болох мэт санагдавай.

Анхил хонгор бүсгүйн аальхан хоолойд уяран, энэ л биеийн жаргал гэгчид мансууран жаргана. Атга атгаар, тэвэр тэврээр мөнөөх жаргалд сэлнэм. Бүх зүйлсийн дараа сэтгэхүйд энэ жаргал хаврын цасан мэт богино. Харин одоо цагтаа бас ч гэж чамлахааргүй хугацаа мэт. Ширээн дээр байх юмс огт хөдлөхгүй мэт байвч гариг эрхсийн хамт мөнхөд хөдөлгөөн оршин байх ажгуу. Яг л үүнтэй адил хүмүүн бид сансарын зорчигчид. Сансарын хоосон мэт харагдах их орон зайгаас мөнөөх жаргалын амтыг бидэнд илгээдэг гэмээр санагдах үе бий. Бүсгүйн танхил биенд сансарт огторгуй багтдаг биз. Танхил хүүхний биенд хөврөл боловсорч эхэлжээ. Ай даа. Шүлэгт өгүүлдэг мэт далайн түлхэлт.

Дэндүү гэнэн нас минь хэдийнэ ээ ард хоцорчээ. Гэр хорооллын гудамжинд гулгаж, бахиал гутлын улын точийлдож явсан томоогүй насаа эргэн дурсахад юутай сайхан билээ дээ. Чулуугаар байлдаж, атаман ах нар шиг болохыг мөрөөсөж, цэргээс халагдсан дэгжин байлдагчид шиг хувцсаа дэглэхийг мөн ч их хүсдэг байсан даа. Гурван ямаатай хятад шаахайны төлөө нүдээ ч өгөхөд бэлэн байсан үе бол балчир ахуй нас минь билээ. Хон Гил Дон шиг шүгэлдэж сурах гэж, Брьюс Ли шиг биетэй болохыг, Ван Дам шиг өшиглөж сурахыг хамгаас их хүсдэг байсан тэр л үе өнгөрсөн цаг болон оджээ. Хүүхэд нас руугаа буцаад очихыг хүн бүхэн л хүсдэг. Хэдэн үеийн дараа өнгөрсөн рүү очдог болно гэдэгт яагаад ч юм итгэдэг. Харамсалтай нь тэр үед хумхийн тоос болон хийссэн байх биз ээ. Алтаар ч үнэлэмгүй гэгээн цагаан балчир нас минь.

Алсын уулсын орой манан будан дунд. Заримдаа тэр их манан дунд орохыг учиргүй их хүснэ. Яг л тэр уулсын орой мэт сүр жавхлантайгаар эгнэгт байхыг мөрөөднө. Үл гүйцэлдэх хүсэл. Үзэсгэлэн төгс байгаль эх. Байгаль эх өөрөө төгс. Харин байгал эхийн бүтээлээс хамгийн сул дорой нь хүн төрөлхтөн. Төрүүлсэн эхээ залгидаг үр могой мэт. Хүн төгс төгөлдөр өөд мэтүүлдэг боловч тэрнээсээ ухаангүй айдаг. Байгалийг устгаж сүйтгэж байгаагаа зөвтгөнө. Амьдралын төлөөний тэмцэл гэж муйхарлан бодно. Хүн гэгч ганцаараа оюун ухаантай гэдэгт итгэдэггүй. Уулс, цэцэг навчис, араатан амьтад гээд бүгдээрээ ухаалаг гэж санадаг. Байгал эх хүнээс бусдыг төгс төгөлдөрийн дээдээр бүтээжээ.

Аль нэгэн цагт, хэн нэгний зохиосон дажгүй гоё утгатай дууг амандаа аяланхан, эргэн тойрноо баяр жаргалтайгаар харан явах сайхаан. Хаа сайгүй амьдрал буцалж, энд тэндгүй бяцхан үрс инээж хөхрөн баясал хөөртөө умбан байна. Туйлын гэрэл гэгээг томчуудад өгч байдаг бяцхан жаалууд бурханы илгээсэн бэлэг билээ. Дүүгийнхээ хүүхдийг заримдаа жигтэйхэн их санана. Яг л эгдүүтэй насан дээрээ. Дөнгөж хөлд орох гээд тэнтэр тунтар амьтан. Байгал эх дээр өгүүлсэн төгс төгөлдөрийг хэсэгхэн хугацаанд бидэнд өгөөд буцаад авчихдаг бололтой. Хүүхэд нас л хамгийн төгөлдөр нь байдаг бололтой. Бяцхан жаахан үрс минь энх тунх жаргалтай амьдралын үндэс нь шүү дээ. Яг тэр хэсэгхэн жаахан насан дээр нь үрсээ хайрлаж, нүдний цөцгий мэт хамгаалцгааж байх нь бидний ариун үүрэг. Монголын үрс маш олон болтугай.

Саруул гэгээн бодол хүнийг аливаа муу бүхнээс ангижруулан зайлуулдаг тухай ном сударт бичээстэй. Байхгүй гэсний тоогоор үгүйрч, байгаа гэсний үрээр арвижиж байдаг юм гэнэ лээ. Мэндийн хэдэн үг солихдоо байхгүй, юмгүйгээ дуудаад байвал балаг нь ирнэ ээ гэж хөгшид сургадаг. Үнэн гэж бодогддог. Ганц үгнээс болж сайн муугаа дуудалцаж, өс зангидах шиг муу зүйл хаа байхав. Эвлэрэн нөхөрлөж, эгнэгт анд нөхөд байвал тэрэн шиг сайхан нь хаа билээ. Өрөөл бусдадаа сайн санаж, сайхан болгоныг хүсч байвал тэрхүү үйлийн үр эргэж чам дээр сайнаар бууна аа. Үр хүүхдэд чинь хэд дахин арвижиж ирнэ. Муу бодол ад хорыг дагуулж, сайн санаа аз жаргалын рашааныг ундраах биз ээ.        

start=-30 , cViewSize=50 , cPageCount=1

20 сэтгэгдэл:

null
...Shake...

Ёстой ...

Ицми

яаяяя... айрр бичсэн бээшд

элийрсэн ... Хилийн Цэргийн Онигор Нүдэн

энэ күнүүс ч хадаас болччжээ, айр айр

Attila

unen unen saihan bichleg bolson baina...

Runner

Ном дор мөргөмү

гээл өвөөгийн номоо уншиж эхэлдэг санаанд буулаа.

LoveLove

Ёстой гоё болжээ...

Joe.

тасархай гоя яг л хамт суугаап юм яриж байгаа мэт сайхан байна

чанартай уншууртай бичлэг байна

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

бөгжний эзэн гэдэг шиг номны эзэн болжээ дээ янз нь

.

пөөх , их багш гэцгээдэг нь үнэн юмаа

.

гоёиймаа баярлаалаа

AntiDotE

Их багш шүү дэй.

Мундаг бичжээ.

Зочин

Даж бичсэн байна өө.

Зүрх (зочин)

лайк

Elkhan (зочин)

энэ цагтаа л үнэтэй...

Elkhan (зочин)

энэ цагтаа л үнэтэй...

Янзагахан

Магтах гэсэн магтаалын үг багадаад байх чинь ямартай ийм сайхан зүйл уншуулсанд баярлалаа

МиМи

снуу багшаа кки

jey (зочин)

chi yamar lag yum beeee

Boldush (зочин)

ene uneheer saihan blog bna shuu. anha udaa orj uzlee.Like like

sondortalst (зочин)

ih taalagdlaa bas setgeld niitsdeg bodold mini huwurdog ter l setgeliin jahan sedewiig engej todruulan gargaj bas butsaagaad gvn zooj ih holiin bodold heseg uyagdaw za amjilt anh blogoor chini ailchlaad buudlaad bichilgiin chini oron zaigaar aylalaa gvn setgegdel torson shvv

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)