МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Бидэнд эх орон, аав ээж маань сохор зоосны үнэгүй

Монгол орон бидэнд ямар ч үнэ цэнэгүй олдсон юм. Учир нь эх орныхоо төлөө зүтгэж байсан мянга мянган охид хөвгүдийн амь нас, урсгасан цус нь зүгээр л нэг зугаа төдий зүйл байжээ. Монголын тусгаар тогтнол, хил хязгаарын халдашгүй дархан байдал, манаад зогс байгаа зуу, зуун хөвгүүд ч үнэгүй. Монголын зэлүүд онгон байгаль, мяралзан урсах гол горхи, толиорон цэнхэртэх нуурууд ерөөсөө сохор зоосны үнэ хүрэхгүй. Байгаль эхийн бидэнд үлдээсэн газрын баялаг бас үнэгүй. Эх орныхоо тусгаар байдлын төлөө амиа зольж чадсан хэдэн арван шилдэг тагнуулчид, үндэсний оюун санааны агуу их өв соёл, урлагийн сор бүтээлүүд сэмэрхий хадагний дайтай ч үнэ хүрэхгүй ээ. Үзэсгэлэнт охидын төгөлдөр гоо сайхан үнэгүй. Ерөөсөө эх оронд минь байгаа бүхэн үнэгүй аж.

Бас аав, ээж, ах дүүс маань бидэнд ямар ч үнэгүй. Мянган шөнө босох хөхүүлсэн эхийн цагаан сүү талхны хатсан захны дайтай ч үнэ хүрэхгүй. Хүрэхгүй ч юу байхав дээ. Огтоос үнэгүй юм чинь. Алтан заадас салган байж төрүүлсэн үр нь ээждээ үнэгүй. Гэрийн хойморт налайн суух эцэг чинь эхнэр ба хүүхдүүддээ огтоос үнэгүй зүйл. Миний охин надад үнэгүйтэй адил охиндоо би ч гэсэн үнэгүй аж. Бид төрсөн ах дүүсдээ өчүүхэн төдий үнэгүй. Учир нь тэд бидэнд ямар ч үнэгүй учраас. Энэ бүх үнэгүй болсон зүйлийн талаар та юу гэж бодож байна вэ. Та өөртөө энэн асуултыг тавиад үзээрэй. Монголд байгаа бүх зүйл үнэгүй байгаа талаар. бидний юугаар ч үнэлэшгүй гэж бодож явсан үнэт зүйлс маань саяхнаас үнэгүй болчихож. Манай үндэсний их удирдагч, Монгол Улсын Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхийлөгчид нэр дэвшигч Намбарын ЭНХБАЯР хоёргүй нэг утгаар бүх зүйл үнэгүй гэдгийг тунхаглалаа. Тэр хүнд бүх зүйлс үнэгүй бөгөөд хэрэггүй ажээ. Энэ хүнд саналаа өгөх гэж байгаа хэн нэгэн эрхэм та ЯМАР Ч ҮНЭГҮЙ гэдгээ санах хэрэгтэй. Учир нь таны сонгох гээд байгаа хүн ингэж өгүүлсэн юм. Эх орон, газар нутаг, тусгаар тогтнол, аав, ээж ахан дүүс маань бүгд үнэгүй юм бол бид чухам юуны төлөө оршин байна вэ. Мэргэн ухаандаа тунгааж бодоорой.

start=-21 , cViewSize=50 , cPageCount=1

29 сэтгэгдэл:

null
anime (зочин)

үнэгүй юм чинь хэдэн хүн буудах бол хамаагүй шүү дээ, тийм ч болохоор өнгөрсөн 7н сарын нэгэнд буудсан хүмүүсийг одоо болтол үл тоосон хэвээрээ байгаа юм байна лдаа

yagtiimee (зочин)

Video бичлэгийн нь нэмээд оруулчихаач... Тэгвэл бүр ч баталгаатай болох юм биш үү?

SUNshine (зочин)

Ам алдвал барьж болдоггүй ээ гэж .... араас нь юү гэж ч тайлбарлаад нэмэргүй дээ.

tsoomo (зочин)

энэ Алуурчин намд юу ч үнэгүй зөвхөн өөрсдийх нь эрх ашиг л бүхнээс үнэтэй

номун (зочин)

ганц өгүүлбэр ийм хүчтэй байдаг ажгуу. мэдэж ав. Багабандь гуай шиг хийгүй байж сур л да. идсэн ч идээгүй юм шиг

anime (зочин)

бас л тасархай үзэл санаа юм бишүү аан, төрөөд үхэх хүний орчлонд нүцгэн ирээд нүцгэн буцдаг хойно эд агуурс хуруугаад юу хийнэ гэж сургадаг да, гэхдээ Энхээ уба-н санаа гэм нь үнэгүй юм чинь дураараа дургиж байгаа үхий л гээд байх шиг байна да ккк

arius (зочин)

yu gej baigaa n sonsdohgui yum. bichleg n yvaad baij. you tube deer ch uzej boldoggui hn. minii pc hereg algaa yag mongoliin ardchilal shig evderchihsen tag duugai. Eegii ah nar ch 2-uulaa l oodgui hund garuud shdee

Зочин (зочин)

Hu namiihand buh um uneguishdee

buudai (зочин)

Enkhee ah gazar shoroo bidend unegui oldson gej helsen. Uuniig mushgij buh hun unegui gej oilgoh shaltgaan baina uu. Ehiin tsagaan suu entr gej zaaval utga uyangaluulah shaardlagagui gej bodoj baina. Unegui oldson esvel buh yum unegui gedeg chin tusdaa l oilgolt shuudee. Gazar shoroo unegui oldson geheer odoo amidarch baigaa bid uunii toloo mongo toloogui, tsus nojoo ursgaagui gedeg utgaar l helee biz. Uund emzegleed l hoorhii bidniig ingelee unegui bolgoloo gej hardsan setgeleer handah hereg baina uu.

itsme (зочин)

Үнэгүй гэдэг үг Энхбаярыг бараг л унагаачих шиг боллоо шүү хэхэ

Зочин (зочин)

gazar shoroo unegui oldoogui shde, teriig bidnii uvug deedes ami nasaa ul hairlan hamgaalj irsen bid terig n hamgaalj chadahgui bna shuu dee

stormy (зочин)

Буудай. Газар шороо, аав ээж үнэгүй гэдэг чинь бүх зүйлийг үнэгүй гэж байгаатай яг адилхан. Бүх зүйл эх орон, эцэг эхтэй салшгүй холбоотой. Энд мушгиж гуйвуулаад байсан юм байхгүй. Чи наад бичлэгээ үз л дээ. Хоёргүй шууд утгаар үнэгүй олдоо биз дээ гэж хэлж байгаа биз дээ. Тэгвэл үнэгүй олдсон юм үнэгүй байдаг байх аа.

tsoomo (зочин)

буудай:чи муу гөлөгний ходоод өнчин тугал бялдууч шаар луйварчин минь үхээд өг чам шиг юм олон байгаа болохоор бид ийм байдалд хүрч байгаан

dao (зочин)

бусдаас бурууг эрж юу хийнээ цоом. зїгээр л орхи гэж хэлмээр санагдав.

oyuka (зочин)

ene hun chin uuruu buh yumig unegui avdag shuu dee ydarsan bidend unetei ugdug bhgui yu eh oron maani nadad minii uvuugiin amiar irsen.

hun (зочин)

yumni une medrehee bsan ene hund ard tumen iim unetei gedgig uzuuleh heregtei uned ortsgooe l doo [gants udaa]

sons (зочин)

erunhilugch tasarchee toirson humuusn tuund zugeer ugdug yum bnlda kkk

Turuu (зочин)

enkhbayariin retink navs unasoon Elbegee garah ni todorhoi MAXH-iinhan odoo enkhbayar-aa jiijgee shaana hehe

Гандирс (зочин)

Энхбаяр угаасаа сайхан алдсаан ингэж хэлсэнээрээ.... Зайлуул бүгд л түүнд мад тавиулж байдын.. ганц удаа эргэж бухуулах байх шүү дээ

Давка (зочин)

өөө муу тэнэг чинь ингэж хэлсиймуу? Зоооооз Энхбаяр авилгалын загалмайлсан эцэг болхоор тэрэнд бүх зүйл үнэгүй орж ирдийн байна л даа. ...... Энхбаяр бол миний хувьд бас л үнэгүй зүйл штээ.

нандиа (зочин)

Энхбаяр гуай угаасаа л авилгалч болохоо түүнд бүх юм үнэгүй биз.

helloworld (зочин)

Монголыг Энхбаяраас салгачих л юм бол арай л дээр болно. ХҮМҮҮСЭЭ, сонгуульдаа идэвхитэй оролцож, зөв хүндээ саналаа өгөөрэй. Хэрвээ та саналаа өгөхгүй бол таны өмнөөс энхбаярт өгчихнө шүү. Үхсэн хүний нэрээр өөртөө санал авч байгаа юм чинь сонгуульдаа ороогүй таны саналыг бол өлхөөн авчихна. Би 18-тай байсан бол саналаа элбэгээ ахад дуртай яа өгөх байсан сан. Монголчуудаа, сонголтоо ЗӨВ ХИЙГЭЭРЭЙ! Сонгуулийг гардаж явуулж байгаа хүмүүс нь ШУДАРГА Л БАЙЖ ҮЗЭЭРЭЙ ДЭЭ! л гэж гуйх байна.

bataa (зочин)

elbegeeg hen gedgiig medehgui hudlaa l shudarga baicgaaya gesen ugend huurtagdaj bolohgui shuu.Turuulj duugarsan huhuuni am hulddug.Uuroo avilgalch ch bas.YAg adilhan.Enhbayar Elbegdorj 2 hedhen umaaraa yalgaatai. Huzuutei huzuugui,undur nam,mongol hyatad,solongosiin zarc mongolchuudiin zarc gesen yalgaa baina

Sandag (зочин)

http://www.youtube.com/watch?v=vK-3TU-Zuao bas uz l dee

Зочин (зочин)

Даанч дээ... Арай ч дээ...

XACAP (зочин)

ЭНХБАЯРТ БҮХ ЮМ НЬ ҮНЭГҮЙ ОЛДСОН Ш ДЭЭ ТА НАР МЭДЭЭГҮЙ ЮМУУ ДАА ХАХАХХАХАХАХА

Зочин (зочин)

Битгий хуц за. За хэлсэн юмыг нь бүрэн гүйцэт дуустал нь сонсолгүй ганц өгүүлбэрийг нь тасалж авчирчихаад юу гэх гээд байгаам. Тийм сүрхий юм бол бүрэн тавьчихаад тэгээд янз бүрийн юм ярь л даа.

od (зочин)

хүний хэлэн үгийг сайн сонсож ойлгож байж олон юм ярьцгааж бай да.

tsoomo (зочин)

od:хөөрхийдөө чааваас даа чи

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)