МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Тэвэрч таныгаа даахгүй ч гэсэн Тээж явдаг шүү сэтгэлдээ

Эрэлхэг Монголын ард түмэн шинэ Ерөнхийлөгчөө сонгох цаг дөхсөөр л байна. Тус сонгуульд ард түмнийхээ дунд чимэг болон хайрлагдаж эхлээд байгаа Н.Энхбаяр болон ардчилагч Ц.Элбэгдорж нар өрсөлдөж байгаа билээ. Н.Энхбаяр болбоос улстөрийн бүхий л албан тушаалыг шат дараалан хашиж байгаа хүн юм. Яамны сайдаас эхлээд УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн албыг халаагүй хашиж ирсэн цорын ганц хүн аж. Одоогийн Ерөнхийлөгч энд тэнд очиж уул ус тахих, уулын оргил эзэмших зэрэг дээр нэн гаргуу хүн гэгддэг. Энд тэндхийн уулыг тахихдаа хамгийн дээд талд нь суух бөгөөд түүний залардаг сэнтий нь дээд зэргийн уран чамин, тансаг гоё хийцтэй бөгөөд гол тахих ёстой уулаасаа бараг өндөр шахуу харагддаг юм. Доороос ард түмэн тахилын боов боорцогийг тухайн уулын оргилд байх овоо руу өргөх боловч мөн чанартаа Н.Энхбаяр луу өргөж байгаа мэт үзэгдэнэ. Учир нь манай энхрий хайрт Ерөнхийлөгч маань уг овооны дээд талд сууж байгаа юм. Нэг ёсондоо Ерөнхийлөгчөө тахиж байвал бороо хур гэхээсээ илүүтэйгээр дахин сонгогдох нигуур нэн ихсэх аж.

Манай энхрий хайрт ерөнхийлөн удирдагч маань ард түмэндээ "Та нарын санал хүсэлтийг мөрийн хөтөлбөртөө тусгана" хэмээгээд алга дарам цаасыг айл болгонд тараан өгч байгаа. Ил захидал маягийн юм уу даа. Гэтэл хөөрхий ард түмэн тэр цаасан дээр нь хүсэл мөрөөдлөө нэн ихээр илэрхийлж байгаа бололтой. Бодвол одоогийн Ерөнхийлөгчийг нэгд нэгэнгүй унших судална аа гэж бодсон байх. Тэрхүү захидалдаа "Таныг маш их хүндэлж явдаг шүү, Та бол хамгийн шилдэг нь, Таны буянаар ард түмний амьдрал асар сайхан болж байгаа, Таныг дахин сонгоно, Тантай байхад юуг ч хийхэд бэлэн байгаа шүү" гэх мэтээр бичсэн байх аж. Зарим нэг нь дуу шүлэг хүртэл зохиосон байх нь энэ хүн ард түмэндээ оройн дээд очир дарь мэт бололтой. Хөөрхий ард түмэн элдэв амлалтад нь мөн ч их хууртах шинжтэй. Залуусыг олон олноор намдаа элсүүлж, тархийг нь сайхан савандаж угаах ажиллагаа ид дундаа явагдаж байна. Манайх чинь Н.Энхбаярынхаа сайн бэлтгэл хангасны үрээр олимпийн аваргатай болж, их өрөөс салж, мянганы замтай болсон аж. Ард түмэн дуулахдаа "Тэвэрч таныгаа дахгүй ч гэсэн Тээж явдаг шүү сэтгэлдээ" гэж их л өөриймөг дуулалдаж эхэлжээ. 

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
anime (зочин)

Энхбаяр эгчийг мэднэ ээ, эвввгүй гар даа,

tsoomo (зочин)

би бодоод байгаан энэ гар дахиад гарчуул ирэх 4 жилд манай улс Ардчилсан солонгосын түвшинд очих байхаа гэж тэгээл хуванцар одонгоор шагнуулаал мэдрэл муутай хэсэг нь нөгөөхөө зүүж баясаж явсаар өлбөрч үхээл

Хэрлэн (зочин)

хаха ээж мээжийнхээ тухай бодоод ороод ирсэн чэн юу вэээ...

dao (зочин)

хэ хэ

Гандирс (зочин)

тэвэрч таныгаа даахгүй ч гэлээ тээж явдаг шүү сэтгэлдээ хахахаха Тв үзэхээр уур хүрээд, үзэхгүй байя гэхээр бүх суваг эзлээд чөтгөр юм даа нээрээ сүүлдээ хайртай ч билүү гэж бодогдох шиг

anime (зочин)

Ээ та нар мэдкү л байна даа, Энхбаяр чинь миний ч эцэг чиний ч эцэг бидний ч эцэг шүү дэ. Эцэг эх, эх орон үнэгүй олдсон л гэж бурсан гар шүү дээ сонгуулийн сурталчилгаан дээрээ

XACAP (зочин)

Мао Зедун цагтаа Шар мөрөнг сэлж туулаад спортын мастер авч байсан юм Манай хүн ч тэрнээс аваа байлгүй дээ Гол нь би яагаач үгүй хүчтэй хэвээрээ байгаа шүү гэж мэдрүүлэх гэж байгаам

Tsaad (зочин)

Худал үгийг хэд давтвал үнэн болдог гэлээ Тэрний жишгээр л энэ сонгуулийн PR явагдаж байна даа. Тэр болгонд нервтвэл удахгүй галзуурчих юм боловуу гэж бодохийн бодвол бэртэгчин хүний зан юм болов уу?

chiher (зочин)

eedee ene songuuli gedeg chini yu bolood bga ni medegdehgui biy biyniigee muulaal bh yumaa estoi neeree... za ene enhbayr egch ch medehgui ee hoorhii garchwal end tendees huuhed teegeed mgliin mongiig tsolmono biz ain

Зочин (зочин)

Монгол хүний толгой хаашаа ажиллаад байгаад бүр ойлгохоо байсаан байсан. Нэр дэвшигч яваал очдог чухам зүгээр танийгаа сонгоё, тандаа хайртай, та л аврана гээд л 2ууланд нь мөргөөд байхын... Нүдэндээ үзэгдсэн хүндээ долигоноод л заваарсан юмаа. Үзэл бодол гэж байна уу тэр хүмүүст. Үнэхээр МАСС маань ийм арчаагүй бол бид мөд сэхэхгүйдэгээ...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)