МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Итгэл хийгээд үзэн ядалтын талаар /Гүн бодролын хэлтэрхий/

Хүнтэй итгэлт сайн анд нөхөд байна гэдэг хэмжээгүй баяр жаргалын үүд юм. Дайсан байсан нэгэнтэйгээ яагаад анд нөхөд байж болохгүй гэж. Өрөөл бусдыг нигүүлсэн уучлах нь сэтгэлийн цагаан үйл, мөнхөд тайван байхын эхлэл цэг билээ. Сайхан сэтгэлийнхээ утсыг хөглөж, бодол ухаандаа хадгалагдан явдаг саар муу зүйлсээ угаан ариутга. Үнэхээр өшөө авмаар санагдан байж ядан тэчьяаддаг бол зүгээр л мартаж орхи. Тэр чигт нь, элсэнд уусах ус мэт ор тас мартан орхиж чадах аваас хамгийн сонгодог өшөө авалт юм. Өгөөмөр дээд сэтгэл ямагт цагаан зам татуулдаг. Сэтгэлийн сайнаар хорвоог харвал зуун зуунд тэнгэр өөд мацан сүндэрлэх их гэрэлт хөшөөг босгох ажгуу. Тэрхүү гэрэлт хөшөө таны хүн байсны чинь хамгаас шилдэг гэрч нь болж үлдэнэ.

Зуны өглөөний үүлгүй тэнгэрийн наран ямархан тунгалаг болоод тансагхан байдаг билээ. Та сэтгэл бодолдоо гагцхүү яг мандаж байгаа наран мэт тунамал цагаан бүхнийг цогцлоон босго. Тэгж чадах аваас итгэлт сайн анд нөхөд таныг хүрээлэн тойрох болно. Хүний мөн чанар итгэл дээр оршдог. Итгэлийг олж авах нь маш хүнд. Харин эргүүлэн хийсгэхэд ганцхан хором гэдгийг ямагт санаж явахад илүүдэхгүй ээ. Нүүрэнд үрчлээ суулаа гээд хүн үхдэггүй шиг, хэн нэгэнд халуунаар итгэж, уучлан өршөөлөө гээд хорвоогоос халин одохгүй нь үнэн. Сэтгэл дотроо зангиран байгаа үзэн ядалтын хад чулууг бага багаар бутлан зайлуул. Нэгэн цагт мөнөөх бул чулуу үгүй болсон байхын та мэдрэх болно. Одоо нэгэнт сэтгэл дотроо үзэн ядалтгүй болсон болохоор уучлан нигүүлсэх, итгэн нөхөрлөх нь нэн хялбар болох билээ. Ойр тойрондоо байгаа анд нөхөд, ер нь хэн бүхэнд сайны гэрлийг түгээж, муугийн сүүдрийг сарниулах хүн заяаны их заяа гэж бодно.    

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
3apaa (зочин)

Итгэл олох амархан, дааж амьдрах хэцүү гэж... Үнэнч сайн анд байна гэдэг орчлонгийн ариун зүйлсийн нэг гэж бодогдож байна. "Уучлах гэдэг ухааных" гэж юутай үнэн. Энэ үгийг Солонгос савангийн дуурь үздэг хүмүүс даанч нэг ойлгохгүй дээ. Өширхөөд л шүдээ хавирахыг л сурч байгаа юм. Хамгийн шилдэг өшөө авалт бол мартах гэдэг айхтар үг шүү. "Дайснаа сайн хар! Тэр таны хамгийн дотны нөхөр!" Таны сул талыг таниулж өгдөг буянтан учраас тэр байх юм. Тэгээд ч миний дайсан өөрөө өөртөө ялагдах шиг том ялалт үгүй бизээ их гэгээнтээн.

Gtulga (зочин)

Ай хөөрхий. Юутай үнэн билээ. Та нээрээ нэг титэм үг нтр гээд нэг блог ажиллуулаач ккк...

Зочин (зочин)

Итгээл явжэтл хулхидуулчихсан байх вий гээл их бодоод явдышд. Гоё бичжээ. Бодууштай юм.

MOONshine (зочин)

нэрээ мартчиж :P

XACAP (зочин)

Орал Остормигийн ТИТЭМ ҮГ

itsme (зочин)

уучлах... гоё оо гоё. бас их гоё бичиж

Витаут (зочин)

Сайхан бичлэг.. Дайснууд найзууд болох сайхаан.. Харин Найзууд дайсан болох л хамгийн айхатардаа... Нэг мэдэхэд л ар нуруун дээр чинь сийлчихсэн суужээдиймдаа... Хамгийн том ӨШӨӨ АВАЛТ бол МАРТАХ гэдэг ч ҮНЭН ҮГ ШҮҮ

barbie (зочин)

Уучилах юмсан. Уншаад уучлаж сурмаар санагджийна. Яадаад өөрийгөө уучилхынсаан хммм. Мундаг бичхиймоо. Тархин дундуур татаад авах шиг л боллоо.

Давка (зочин)

Би аймаар уучилдаг шт. Гэхдээ дотроо.... тэрийгээ ил гаргаж чаддаггүй л 1 гэмтэй хүн дээ.

Гандирс (зочин)

хахаха Остоор зайлуул МБХ-ы Ерөнхийлөгчөөр дээрэлхүүлээд Остоорийн титэм үг гэсэн юм бичихээс өөр зүйл бичихээ байж дэээ.... хахахаха

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)