МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Төрийн дайсан

Төрийн дайсан

Уржигдар “Өргөө” кино театрт “Төрийн дайсан” Монголын уран сайхны шинэ кино нээлтээ хийлээ. Нээлтэд рок попын одод ая дуугаа өргөж, баяр хүргэж байв. Удалгүй киноны уран бүтээлчид мотоциклчидоор хамгаалуулан, ЗИС машин хөлөглөн театрын урдах талбайд сүрлэг гэгч нь орж ирсэн. Уг киног “Монгол кино” нэгтгэл, “Absolute Pictures” хамтран бүтээжээ. Гол дүрд “Guys” хамтлагийн дуучин М.Мягмар, Д.Лхагваа, жүжигчин С.Батчимэг, Т.Мөнхгэгээн нар тоглосон аж. Киноны зураг авалт болон дуу оруулалт, зодооны эффектүүд маш сайн болсон гэдгийг энд дурдах нь зүйтэй. УИХ-ын нэгэн гишүүн гадны хүнээс ихээхэн хэмжээний мөнгө авилгаар авч байгаагаар кино эхэллээ. Авилга авсан эрхэм гишүүн Түвшин гэгч нэгэн сайдыг алах захиалгыг мэргэжлийн хүнд өгөх бөгөөд алуурчин сайдын өрөөнд ороод байхдаа туслах эмэгтэйтэй тааралдана. Сайдын туслах эмэгтэй сандарч хамгаалалтын хэсгийнхэнийг дуудсанаар үйл явдал өрнөнө. Эрүүгийн цагдаагийн газрын ажилтан Мөнхтөр албан үүргээ гүйцэтгэж яваад гэртээ ирэхэд эхнэр нь алагдсан байх бөгөөд охиныг нь алуурчин этгээд барьцаалан оджээ. Алуулсан эмэгтэй бол Түвшин сайдын туслах.

Мөнхтөрийг  алуурчин этгээд Түвшин сайдыг устга гэж тулгах агаад эс зөвшөөрвөл балчир охин Халиуныг нь хүний наймааны золиос болгоно хэмээн сүрдүүлнэ. Аргагүй байдалд орсон Мөнхтөр Түвшин сайдыг устгахаар алуурчны заасан газар очих боловч, сайдыг зөвхөн шархадуулж орхив. Өгсөн даалгаврыг биелүүлж чадаагүйн улмаар охиныг нь худалдана гэж дахин утсаар сүрдүүлэхэд аргагүйн эрхэнд мөнөөх сайдын хэвтсэн эмнэлэг рүү очно. Сүрдүүлэгч этгээд сайдыг алсан бол заавал толгойг нь авчир гэж дарамтлан утсаар ярьж байхад цагдаагийн ажилтнууд эмнэлэгийн өрөөнд дайран орж, Мөнхтөрийг баривчлана. Ийнхүү мөрдөн байцаах ажиллагаа явагдаж Түвшин сайдыг хэн хөнөөх даалгавар өгсөнийг олохоор тагнуулын ажилтнууд ажиллана. Ийнхүү үйл явдал цаашид хэрхэн өрнөхийг уншигч та өөрөө үзвэл илүү сонирхолтой болох биз. Энэ кино нь хэдийгээр охиныхоо төлөө явж байгаа цагдаагийн ажилтны тухай гарч байгаа мэт боловч Монголын төрд шургалсан авилгач түшмэдийн талаар ил тод гаргасан нь талархууштай. Урлагийнхан нийгмийн буртаг муу зүйлийн талаар уран бүтээлдээ тусгаж эхэлсэн нь сайшаалтай юм. Мөн “Монгол кино” нэгтгэл хамтран ажилласан нь киног шинэ түвшинд гаргахад том түлхэц болсон нь үзэхэд мэдрэгдэж байсныг хэлье.

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
Хэрлэн (зочин)

очиз үзнэээ тэгжаагаад... хамт үзэх хүнайнуу гэвч??? хэхэ

tsoomo (зочин)

хэрлээн хамт үзье би өргөө орж амжаагүй байгаашд

Давка (зочин)

би час тэр киног үзмээрийна...... Цуг үзэх үү? Хэрлээн өөр нэгдэх хүн байвал хэлээрэй

Melody (зочин)

Очиж үзнээ

XaPXyH (зочин)

thks. uznee ene kinoog. blogchidooroo ochij uzxiimuu all?

::^_^:: (зочин)

монгол кино нэгтгэл дахин сэргэж шинэ түвшинд хүрсэн нь сайшаалтай шүү.

Давка (зочин)

Бүгдээрээ бөөнөөрөө үзий

SUNshine (зочин)

зөндөө л кино гараад байх шиг байна эхнээс нь үзээд үзээд явчнаа

sanasaar (зочин)

dajgui kino bhoo bi uzej amjaagui l yavna

халиун (зочин)

mm... unen tas kino shoo!! ghde dund n yvdg neg duu bdiin~~ bi yund ch buruugu................ gd l ter duunii neriig n mdh hun bnUUU???

unuruu (зочин)

үнэхээр гоё кино байналээ дундуур нь халиуны хэлсэн тэр дуун явангуут бүр уйлах гэж байгаам чинь кккк

Saraa (зочин)

ҮНЭН ГОЁ КИНО БАЙНА ЛЭЭ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)