МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Миний ОНЦ өгсөн тооны шалгалт

Миний ОНЦ өгсөн тооны шалгалт

Арван хэдэн жилийн өмнө хонхон дуунаар шуугин гүйлдэж байсан үе минь дуусах болж, хаврын нэгэн өдөр хонхны баярыг хийсэн юмдаг. Цэргийн амралт руу ангиараа явж, шөнөдөө дуу хууртай өнгөрөөсөнсөн. Харин маргааш өглөө нь босоход яг өнөөдөр шиг цас уначихсан эргэн тойрон цав цагаан болчихсон байж билээ. Энэ цасыг харсан чинь арван жилийн дурсамж санаанд бууж байх юм. Арван жилд байхдаа сурлагаар айхтар толгой цохиж яваагүй ч гэсэн мууд нь орчихгүйхэн шиг явдаг байж. Гэхдээ сургуулийн хэмжээнд хоёр хүүхэд математик дээрээ онц авч чадсаны нэг нь би юмдаг. Тэр жил их хөгийн. Төгсөж байгаа бүх сурагчдыг биеийн тамирын зааланд бөөгнүүлж хольж байгаад шалгалт авдаг практикийг турших жил байсан. Тэгээд л нөгөө муу төгсөгчид херлинд орох гэж байгаа хонь шиг ар араасаа дагаад заал руу явж орлоо. Энд тэндгүй самбар тавьчихсан. Заалаар дүүрэн ширээ сандал. Урьд өдөр нь Сүхбаатарын талбай хавиар эргэлдэж байгаад шалгалтанд ирэх материалыг олж авч чадсан байсан болохоор санаа зовох зүйлгүй пээдгэр суулаа.

Тэр үед шалгалтын материал нь задардаг байсан юм. Нөгөө олж авсан бодлогууд маань ч яг хүрээд ирлээ. Яг сайхан бодоод байж байтал /бодох ч юу байхав дээ. Шөнө нь бодуулчихсан байсан юм чинь/ шалгалтын материал задарсан. Шинээр өөр асуултууд ирнэ ээ гэж тархин дээр аянга буулгалаа. Бөөн барайлт. Уруу царайлаад л. За тэгж байтал шинэ бодлогууд ч ирлээ. Харж байхад их л хэцүү бодлого бололтой. Бөөн тоон дотор янз бүрийн үсэг, тэмдэгтүүд. Тэгээд нөгөө муу Сторми чинь үсээ үгтээн байж гурвыг нь үлгэн салган бодмор аядлаа. Нөгөө хоёрыг нь ёстой барах юм биш ээ. Ийш тийшээ горьдлогын харц бэлчээж, гайгүй сурдаг охид руу хамаг цаас дамжуулсан шиг суулаа. Бодлогоо хуулуулах хүн олдохгүй, за ингээд өнгөрлөө дөө. Хичээлээ хийж байх чинь яагаав гэж өөрийгөө харааж байтал нэг цаас юу юугүй дамжаад ороод ирлээ шүү. Нөгөө ангийн нэг охиноос хамгийн хэцүү нэг бодлогыг нь бодсон цаас надад ирчихэж. Мэдээж нөгөө бодлогоо хуулалгүй яахав. Би тэр охинд одоо хүртэл үнэхээр их талархаж явдаг. 

Тэгээд яахав дээ. Үлдсэн ганцтайгаа зууралдаж зууралдаж нэг бодож орхилоо. Үнэн худлыг нь бүү мэд. Тэгж байтал цаг дуусч, цаасаа хураалгаваа. Хоёр гурав хоног тарчилгаж байж дүн хэлж өглөө. Миний нэрийг дуудах агшинд өөртөө гомдож зогссон юмдаг. Гэтэл "ОНЦ" гэж авдаг байна шүү. Нүд орой дээрээ гарч, ам хатаад ирэв ээ. Чухам юу болоод эвгүй гишгэвэл муучууд руу гулсчих магадлалтай байсан хүн онц авдаг билээ гээд түмэн бодол тархинд эргэлдлээ. Хүүхдүүд над руу том хараад. Ийм л юм болсон юм даа. Нөгөө онц сурдаг гарууд сураггүй ээ. Сайн, дунд л авцгаасан. Арван жилийн тооны шалгалт нэг иймэрхүү болж өнгөрч, би математикийг үнэн голоосоо хайрладаг болсон доо. Гэхдээ одоо ч тоо бодно гэж балингийн юм хийх биз дээ. Харин оюутан болоод дөрвөн жил долоо найман янзын математикаар бөмбөгдүүлж эхэлсэндээ.

start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
LoveLove (зочин)

Тэр ч тэгдийм шиг байгаан тооны шалгалт тестээр авдаг болсон тэр жил манай ангийн тоондоо хамгийн муу хүүхэд шалгалтан дээр хуулаад онц авчаад хүний нүүр харж чадку ичээд заримы нь л хуулдаг байж гэцэн зогсож байсан ккк

Давка (зочин)

би лав хуулкү бол онц авч чадкү гэдгээ мэдсээн.....

tsoomo (зочин)

математик-г хашраадаг байлаа муусайн олимпиадыг ч хашраадаг байлаа би огторгуйн геометр бас батлах бодлого бодох дуртай байсан

навч (зочин)

хэхэхэ тэр жил нээрээ ийм явдал болж амьдрал балласан шүү. ккк одоо эргээд арвынхаа гэрчилгээг харахаар инээд хүрээд байдын. Нэг их олон яралзсан Онцууд дунд зөвхөн тооны шалгалтын дүн нь л өөр....Конкурс өгөх гээд МУИС-д бүртгүүлжийсэн чинь бүртгэж байсан багш нь харчихаад намайг шоолоод байсым даг. Нээх додигор суужийтал Тэнгэр ниргээд л шууд бодлогууд өөрчлөгдөөл....

dao (зочин)

одоо ч нээр тоо бодох балин зуурах байхдаа хэ хэ

XACAP (зочин)

Математик бол бүх шинжлэх ухааны хаан юм Математик бол оюун ухааны дасгал юм

Tsaad (зочин)

Нээрээ бодож чадахаа бодчоод бусадыг нь яаж аятайхан хуулахуу гэж толгойгоо гашилгадаг байж билээ. Манай ангиас нэг билүү хоёр хүүхэд сайн бусад нь бүгд онц авч байж билээ. Сайн авдаг нь чи хуулаач гэхээр "намайг онц авчвал хүмүүс гайхна" гээд хуулаагүйн. Галбадрах гээд хөөрхөн бор залуу байж билээ.

Хэрлэн (зочин)

хахаха тэгсийм бийвий....

sansar haha gamer (зочин)

Tуршаад үзээрэй. 1. Гар утасныхаа эхний 4-н оронг оруулна уу 2. 80-аар үржүүлээрэй 3. Үржвэр дээрээ 1-г нэм 4. Хариуг 250-аар үржүүлнэ үү 5. Үржвэр дээрээ дугаарынхаа сүүлийн 4-н оронгоо нэм 6. Дахиад нэг удаа дугаарынхаа сүүлийн 4-н оронгоо нэмнэ 7. 250-г хас 8. Эцэст нь 2рт хуваагаад л боллоо 9. Хариу чинь хэний утасны дугаар байна

gamer hahaha booom boom POOOOW (зочин)

Tуршаад үзээрэй. 1. Гар утасныхаа эхний 4-н оронг оруулна уу 2. 80-аар үржүүлээрэй 3. Үржвэр дээрээ 1-г нэм 4. Хариуг 250-аар үржүүлнэ үү 5. Үржвэр дээрээ дугаарынхаа сүүлийн 4-н оронгоо нэм 6. Дахиад нэг удаа дугаарынхаа сүүлийн 4-н оронгоо нэмнэ 7. 250-г хас 8. Эцэст нь 2рт хуваагаад л боллоо 9. Хариу чинь хэний утасны дугаар байна

Хикару

өнөөдөр мат дээр шалгалт авсан. тэстээр. сайхан буудсөөн. гэхдээ одоо чинь цаас дамжуулахгүй шүү дээ мсжээр л бөмбөгдөнө

chinbaa (зочин)

neer ter jil tiim balai yum bolson shuu boon boonnooroo ynaad tyrshiltiin tyylai bson yumdag

Enguunsaihan (зочин)

Hooy manaihaan turshilt unen ym bn

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)