МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Одоогийн залуус ба өнгөрсөн үеийн хөгшид

Одоогийн залуус ба өнгөрсөн үеийн хөгшид

Энд тэнд явж байхад зарим хөгшчүүд "Одоогийн энэ хүүхдүүд эх захгүй, ажилгүй" гэж их л сүржин байдлаар загинаж байгаа сонсогдоно. Загинуулагч этгээд тэгсгэд нүүр нь улсхийгээд дуугайхан байх бөгөөд ганц нэг шазууртай нөхөр "Та нарын үе өнгөрсөн" гэх утгатай үг хэлээд өнгөрнө. Үнэндээ одоогийн хүүхдүүд ер нь яг яачихаад байгааг би л лав ойлгодоггүй. Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр залуусын сэтгэлгээнд томоохон өөрчлөлт гарч, шинэ үетэйгээ хөл нийлүүлэн алхах болсон нь сайшаалтай болоод талархууштай. Шинэ цагийн залуус өнгөрсөн зууны хүмүүс шиг хөмөрсөн тогоонд биш харин ч гэрэлтэй нийгэмд төлөвшиж байгаа ардчиллын үр шим аргагүй мөн. Үнэндээ шинэ цагийн залуус ажилгүй залхуу гэхээсээ харин ч эсрэгээр. Тэд, бид ирээдүйн сайхан амьдралын төлөө, хөгжил цэцэглэлтийн төлөө ажиллаж амьдарч байгаа.

Мэдээж хүний нийгэм л болсон хойно залхуу унхиагүй залуус мэр сэр байгааг үгүйсгэхгүй ээ. Арчаагүй нөхдүүдээс хэдэн арав дахин олон залуус ажил хөдөлмөр эрхэлж, эх орондоо баялагийг бүтээж байгаа юм шүү. Хөгшчүүд хамаг залуу сайхан насаа коммунист дэглэмийн харанхуй хөшигний цаана өнгөрүүлсэн. Тэдний хийдэг ажил нь хэзээ хүрэх нь мэдэгдэхгүй социализмын төлөө байсан бол биднийх шинэ монголыг цогцлоон босгохын төлөө зориулагдаж байгаа билээ. Нийгмийн нэртэй хэдэн мал  маллаж, таван жилийн төлөвлөгөө гэгч үл гүйцэлдэх зүйлийн төлөө хөөцөлдөж явсан тэдэнд яг үнэндээ ирээдүйд зовинох зовинол байсан гэдэгт би л лав эргэлздэг. Яалтгүй үр хүүхдэдээ анхаарал тавьдаг байсан биз. Бусдаар тэд ажлаа хийгээд цалингаа аваад явж л байвал бусад зүйл тийм ч их хамаатай байгаагүй байх. Өнгөрсөн үеийнхэнийг буруутгах ч юм уу хийсэн бүтээсэн зүйлийг үгүйсгэх гэсэнгүй. Бид хөгшидөө хайрлаж хүндэлж байх нь зүйн хэрэг.

Гэвч одоогийн энэ хүүхдүүдийн талаар утгагүй шүүмжилдэг шүүмжлэлээ болиоч, гэртээ найлайгаад сууж байхын оронд энд тэндгүй улстөржиж явдагаа зогсоогооч гэж хэлмээр санагддаг. Одоогийн нийгэм, өнгөрсөн үе хоёр газар тэнгэрээс ч илүү ялгаатай гэдгийг эрхбиш ойлгоосой. Харамсалтай нь тэд хэзээ ч үг авахгүй бөгөөд харин ч өөдөөс нөгөөх улигт үгээ хэлэх нь гарцаагүй. Мөн өнгөрсөн үе рүүгээ буудах гэсэнгүй. Харин хөгшчүүд минь ирээдүй болсон залуус руугаа битгий чичлээч. Бид чинь чадах хэрээрээ зүтгэж, ажиллаж байна. Ирээдүйн төгс сайхан Монгол Улсын төлөө тархиа чилээж гараа хөдөлгөж байна. Битгий үзэл бодлоор минь гадуурхаж, өнгөрсөн үеийн нэгэн хэвэнд цутгасан өөрсөд шигээ болгох гээд зүтгээд байгаач ээ гэж хэлмээр санагдах юм. Үнэндээ та нар үеэ өнгөрөөчихлөө. Гэртээ сайхан гэгч нь үр ачаа тойруулаад налайж суу л даа. Ид насандаа яваа залуу үед хүссэн эс хүссэн халаагаа тавьж өгөх цаг чинь ирчихэж. Монголын ирээдүй та нар биш залуу үе гэдгийг мэдрээсэй. Эцэст нь үр хүүхдийнхээ, хойч үеийнхээ үзэл бодолд хүчээр нөлөөлдөгөө зогсоогооч ээ гэж хичээнгүйлэн гуйя...          

start=-39 , cViewSize=50 , cPageCount=1

11 сэтгэгдэл:

null
1st (зочин)

нэг сайхан үг буй Бид айсуй цагийн эзэд гэж

tsoomo (зочин)

110000000 гар байдаг бол өргөмөөр байна даан ч 2 л байна мөн үү

navch (зочин)

nadaa lab taalagdsnguee hugshidiihuu ugiig sonsoh l heregteishtee zubhelsniig ni oilgj uhaaraal buruu zuruu ymiig ni sonssn tsarailaal unguruh heregtei.. bid nariig boduul olon jil amidarch ih ym uzsn tolgoinuudshtee ted nar chin erh bish negiig bodjil heljaagaa .. zarim neg ni bol yu ch hiihguu archaaguu tsarailaad yvjaagaa n unenl bzdee tedniig hen neg ni uhaaruulj helku bol ugaasaa bolkushtee

Заяц (зочин)

авахыг нь аваад хэрэггүйг нь хаях л хэрэгтэй авууштай тал нь их байхаа гэж

buudai (зочин)

Эртний грект хүртэл залуучууд нь хөгшчүүддээ таалагддаггүй байсан тухай Аристотель хэлсэн гэнэлээ. Үе үед л ийм байсаар ирсэн юм шиг байгаа юм. "Одоогийн залуус хэрэг алгаа" гэдэг бол нэг их сонин үзэгдэл ч гэх юмуу санаа зовоосон ч гэх юмуу зүйл биш юм даа.

Friska (зочин)

эвтэй найртай амьдарцгаая кэкэ. тэгэж байгаад дээр үеийн хөгшин болж тэр үеийн хүүхдүүдийн ад болно шдээ. эргэж буцах хорвоо гсс.

arius (зочин)

anh udaa sanal niilehgui baina. hogshid bugd tanii heleed baigaa shig hoich ue luugee chichdeggui shuu dee. harin ch tednees door hoishoo ch hardaggui uragshaa ch hardagui humuus diilenh bolchiod baigaam bishuu. Tuulai huugiin helsneer tednees avah yum bii. avahgui bagahan zuiliig n l haychih

Janna (зочин)

Odoogiin hugshchuud chin eh ornoo udii zeregtei hugjuulehed udur shunugui noir hoolgui zutgej baisan humuus. Arai ch ingej uruusgul bichij bolohgui ee. Yadaj l ted chin bugdeeree unet zuilstei, tom zorilgotoi yavsan. Unendee..odoogiin zaluusiin todorhoi hesen ni (nadad ihenh ni gej helsen ch bolmoor) zorilgogui, hicheel zurgelgui, shantramtgai, berhsheeld amarhan suhursun, bieiin amriig harsan humuus l baina shuu dee. Za yamar negen zorilgotoi bailaa ch, tuundee yaj hureh argaa medehgui, argaa ch medehees shantarsan humuus bainaa. Ene bol unen.

Tsaad (зочин)

Zarimdaa ch yadargaatai sanagdtal ugleed l yadargaataad baidag l yum. Hor honool bagatai yum yarival neg chiheeree oruulaad nogoo chiheeree gargachihna. Zarimdaa niilj zagsaad l zam haana ene ter geh ni hetsuu l sanagddag yum. Gehdee niigem togtvorjoogui biahad ene zorchil monhod urgeljleh met sanagdaj bna.

AXIS (зочин)

Miniiheer bol bid oorsdoo hogshirson hoinoo zugeerl gertee hevteed baihuu gedeg asuultiig oortoo tavih heregtei baih.niigem iim hetsuu hund baihad ooriin gesen huvi nemree oruulhiig huurhii ted nar chine husech baigaa shuudee harinch odoo hogshchuulee heterhii ert tetgevert gargaad nuguu mundag shinjileh uhaan, niigem ediin zasag bolovsroliin olon jiliin turshlagatai ondor bolovsroltoi humuusee ashiglahgui baigaa yum shigee.ted nart harin tiim bolomjiig olgood bagach gesen tsalintai ajil sanal bolguul hicheen ih bayarlah boldoo. olon jiliin medleg turshilga haana ch heregtei

AXIS (зочин)

odoo uyed hichineen hogshchuulee bid adlana bid hogshirhod ur huuhed zaluuchuud chine ta bidniig ternees hed dahin iluu adlana shuu

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)