МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Дээдсийн хүүхэд дарга, ардын хүүхэд барлаг

Дээдсийн хүүхэд дарга, ардын хүүхэд барлаг

Монголын боловсролын систем буруу бодлогоос болж гүнзгий хямралд өртсөн гэж хэн хүнгүй л ярьдаг. Нэг хүнд ноогдох дээд боловсролын байгууллагаар дэлхийд тэргүүлдэг, чанаргүй боловсон хүчин бэлтгэж байна гэх мэтээр шүүмжлэл байнга гардаг болсоор олон оныг ардаа үдэж байгаа. Үнэхээр ч утгаа алдсан олон дээд сургуулиудыг төгсөн гарч байгаа зуу, зуун залуус боловсролын терроризмд өртөж байгаа нь гарцаагүй үнэн юм. Коммунист дэглэмийн үед маруухан ч гэсэн төрийн бодлогоор зохицуулагдаж ирсэн боловсролын систем уналтад орсны ганц жишээ гэхэд бага болон дунд боловсрол олгох үйл явц. 

Тэгвэл энэ бүхнийг арай өөр өнцгөөс харахыг хичээе. Монголд 170 гаран их дээд сургууль байгаа гэсэн тоо бий. Хэн нэгэн эцэг эх үр хүүхдийнхээ алсын сайн сайхны төлөө дээд боловсролтой болгохыг эрмэлздэг. Худлаа ч гэсэн дээд боловсролын дипломтой болгочихвол ажил төрөл олдох нь арай дөхүү юм даа гэж эцэг эхчүүд боддог. Энэ ч бодлынхоо үүднээс яаж ийж байгаад л дээд боловсролтой болгохыг хичээнэ. Гэтэл төрөөс төрөн гарсан баячуудын, төрийн толгойд байгаа томчууд хүүхдээ гадаадад сургаж мундаг өндөр боловсрол эзэмшүүлчихээд, энгийн ардын хүүхдийг тоосгочин, үсчин, селесерь болгох гээд байдаг нь ямар учиртай юм бэ. 

Эндээс энгийн хүний хүхэд тааруухан ажлыг нь хийж, дээдчүүлийн хүүхэд даргын албыг нь хаших ёстой гэсэн мэт асуудал урган гарч байгаа биз. Энд ямар нэгэн ажлыг муу муухай гэж хэлэх гэсэнгүй. Гагцхүү дээдчүүд гэгдэх улсууд өөрсдийн хүүхдээ мундаг боловсролтой болгочихоод ард түмний хүүхдүүдийг хар ажилчин болгох гээд байгааг л хэлэхийг хичээж байна. Тэгж л заавал дээд боловсролтой байх нь төдийлөн чухал биш юм бол дэддчүүд та нар хүүхдээ барилгчин, мужаан, худалдагч болго л доо. Энэ нийтлэлийг уншигч та хүүхдээ дээд боловсрол эзэмшүүлэх гэж байгаа эцэг эхийн оронд тавиад нэг үзээрэй. Хүүхдээ ямар нэгэн аргаар дээд боловсролтой болгохыг хичээнэ. Та үр хүүхдээ селесерь, барилгачин, мужаан болгохыг хүсэхгүй л болов уу. Тэгэхээр энэ олон дээд сургуулийг үгүйсгэх нь бас ч өрөөсгөл мэт санагдах юм даа.       

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
sanal (зочин)

Ёстой зуун хувь санал нийлэхгүй юм байна. Монголын их дээд сургуульд сурч байгаа хэн ч сайн сурвал дотооддоо ч гадаадад ч сайн ажилд орох боломж бүрэн байгаа. Баячуудын хүүхэд нь гадаадад сайхан сургуульд сураад ядуу хүүхдүүд нь дотооддоо тос маслтай зууралдаж байна гэж юу гэсэн үг вэ. Гайхалтай сайн суралцаад гадаадад үргэлжлүүлэн сурч байгаа эсвэл гадны том төслүүд дээр ажиллаж байгаа энгийн айлын хүүхдүүд зөндөө байна шдээ. Хэрэв монголд байгаа оюутан бүр хичээвэл хэн ч сайхан амьдралд хүрэх боломж бүрэн нээлттэй. Баячуудын хүүхдүүд нь гадааддаа сурдаг л юм байгаа биз. Тэрний төлөө боож үхэлгүй харин ч монголд байгаа оюутнууд үнэхээр мэрийж сурч идэвхитэй амьдрах хэрэгтэй. Хэн ч оюутнуудыг сайхан ажил хийхэд дарлаагүй дээрэлхээгүй бүх зүйл нээлттэй чөлөөтэн байгаа гэж бодож байна. МУИС ШУТИС д сурч байгаа хэдэн мянган оюутнууд тоосгочин, үсчин, слесарь болж байна гэж бодохгүй байна. Харин ч тоосгочин слесарь хэрэгтэй байгаа юм бишүү. 20 30 мянгаараа хуульч эдийн засагч болсон ажилгүйчүүд байна.

tsoomo (зочин)

нийгэмд нэгэнт давхарга зиндаа үүссэн тэрийг бид арилгаж чадахгүй тиймээс өөрсдөө л дээшээ мацаад байж дээ мөн үү

Turuu (зочин)

bi esreg bair suirtai b/a harin ch buuur 4n ih surguuli bhad l bolno terniih ni tulbur ni undur bh yosstoi durtai neg ni orchdog bish neg bol bayan bj or esvel tolgoigooroo ordog bh onoogoor ni jagsaagaal ehnii 100-g ni unegui surgadag ch ymu tegeed ter heden surguuliig tugssun humuus mongoliig avch yavdag bg l de tiishee orj chadq bol collejed suraad mergesheed mergejleeree deeshee garah bas neg arga b.a

AXIS (зочин)

alivaa yum 2 taltai baih gehdee bi surguuliudaa bagasgasnaar mundag bolovsroltoi humuus garna gej bodohgui baina harinch halitch gesen nomiin duu sonsson ajilgui hun yamarch nomiin duu sonsoogui ajilgui hunees deer biz. yahavdee surjil baigeldee yuuna buruu gej ter dotroos chine tag hulduu baij baigaad nomiin duu sonsood ooriigoo daichilaad uhaaraad amidral deer amjilttai yavaa mynga myngan zaluuchuud baigaag uguisgej bolohgui baihaa

AXIS (зочин)

gehdee bayan yaduu gej ingej tuulshirch bolohgui baih ter chanartai chanargui surguulid sursan suraagui garaad ajiltai ajilgui baigaa bayan aviin huuch bi baih yaduuch aaviin huu bii baih

Tsaad (зочин)

tsoomo-той санал нийлж байна. Одоо үед баян байна гэдэг ч барьцгүй асуудал юмаа. гадаадад сурлаа гээд эцэг эхээсээ мөнгө авдаг гэтэл сурсан ч юмгүй өвс татаад л, архи уугаад хэвтэж байгаа залуус ч олон. Жишээ нь До.... гишүүний хүү Лондонд 6 билүү 7 жилийг ингэж өнгөөж байна. Тэхээр мөнгө үргэлж сайн сайханыг авчирахуу?

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)