МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Хүрэн бор царайтай нүдэнд дулаахан монгол өвгөд минь хаачив аа

Балчир байхад юм даа. Гудамны хаа нэгтээ байх модон сандал дээр их сайхан эмээ өвөө нар суугаад бидэнд олон олон сонин хачин зүйл их ярьж өгдөгсөн. Хөгшчүүдийн яриаг сонсох мөн ч таатай байж. Нээх сайхан хүрэн бор царайтай, гаансандаа тамхи нэрсэн, духандаа гүн үрчлээ суусан сайхан нүдэнд дулаахан өвөө их л сонин гайхам зүйлс ярьдаг байж. Бидэнд тэгтлээ айхтар сургааль айлдаж сүйд болохгүй ч гэсэн цаанаа л нэг дагамаар, сурмаар зүйлсийн талаар хүүрнэдэг байлаа. Харин одоо анзаарчээ байхад яг тийм ханагар сайхан хүрэн бор монгол өвгөчүүд минь байхгүй болчихсон юм уу даа. Хаашаа л харна хамаг залуу зандан насаа коммунист үзэл суртлаар угжуулсан тэр чигээрээ улстөржсөн хөгшид харин олширчихож. Уг нь тэд улстөржиж явах биш үзэж туулсан амьдралаа үр хойчдоо ярьж, коммунист дэглэм ямар аймшигтайгаар хүнийг хүн биш болгодог байсан талаар дурсч, яаж хэлмэгдүүлэлтийн гинжинд дөнгөлдөг байсныг жигшин суухаар.

Залуус дүү нартаа, үр хойчдоо коммунизмыг магтан дуулах биш харин ч бурангуй үзэл, дарангуйллын талаар үнэн боит байдлыг өгүүлж суувал юутай сайхан байх билээ. Үнэндээ шинэ залуусын улстөрийн болоод амьдралыг үзэх үзлийн багагүй хэсгийг мөнөөх хөгшчүүд төлөвшүүлдэг гэхэд хилсдэхгүй. Хар залуугаараа коммунизмын улаан фанат болчихоод байгаа залуусын үзлийг насаараа хувьсгалт намын гишүүн гэгдэж явсан ахмад үеийнхэн суулгаад байгаа мэт бодогдох юм. Яагаад ч юм гэртээ налайн суугаа, дүнсэн тамхи нэрсэн, хүрэн бор царайтай нүдэнд дулаахан монгол өвгөд үгүйлэгдэх болж. Тэр сайхан өвгөд бидэнд улстөрийн заваан зүйлийн тухай биш, амьдралын үнэ цэнэ, утга учрын талаар гайхам сургаалиа хэлж байвал юутай сайхан. Насны наран хэвийхэд сайхан буурал хөгшчүүд минь улстөр гэлгүй харин арай өөр зүйлсийн талаар ярьж явбал хичнээн сайхан болоод чимэгтэй байх билээ.   

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
My Notes (зочин)

өө хэлээд юухэв. энэ энхбаярыг шүтэж, элбэгдоржийг гоочилсон бацаануудыг одоо яанаа нээрээ...

XACAP (зочин)

Өө чи ёстой гоёо талаас нь харлаа шүү. Манай орцны эмээ өвөө нар бол одоо манийгаа барьж идэх гэжий ш дээ авраачээ таминэээ

Эрка (зочин)

Энхбаяр их дээд сургуулиудын улс төрийн багш нараар дамжуулж оюутануудын тархыг нь угааж байх жишээтэй. Тэхдээ намайг бол арай л угааж амжихгүйм байлээ кэкэ

SUNshine (зочин)

Манай их багш Сторми л ирээдүйд дүнсэн тамхи нэрсэн, хүрэн бор царайтай нүдэнд дулаахан өвгөн болчоол алтан сайхан сургаалиаан хайрлаал сууж байх байхдаа

Оогий (зочин)

Үнэхээр тэр буурлууд маань найлайж суухаа больж дээ. Тэднийг минь бас хуваагаад, улс төржүүлээд, гэртээ тайван байх боломжийг нь авчихсан ш дээ. Өвгөд гэртээ, үр ач нартайгаа, өнөөдрийн улс төрчид өмдөө шалгаад бөөсөө түүгээд, өртөө залгамжлах залуус өөдрөг сэтгэлээр өргөөгөө босгоод, өнөд мандан явах юмсан. Ө...ө... өөө. за за яруу найрагдчих дөхлөө.

itsme (зочин)

хэхэ их зөв юмыг, их гоёо бичжээ. манай Сторми ч ухаалаг залуу шүү

yagtiimee (зочин)

Манай аавтай очоод уулз. Хүрэн бор биш ч гэсэн цав цагаан үстэй бас цагаан сахалтай хүн бий дэ

Tumee (зочин)

Tanai ovoo chini nudend haragdaj baina, goy yaridag baisan daa, chi ch bas ih goy bichdeg boljee

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)