МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Оюутнууд алга нижигнүүлэн ташиж, амаа олохгүй магтаал урсгалаа

Сая Соёлын төв өргөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр ах маань оюун залуустай уулзаж сэтгэлийн үгсээ, захиас юугаа харамгүй хэллээ. Заал дүүрэн оюутнууд нэг үг хэлсний дараа шахуу алгыг нижигнүүлэн ташиж, шүгэлдэцгээн "үүүүү-үүүүүүүү" гэцгээн орилолдож байлаа. Сэтгэл хөдөлж матрын нулимс унагамаар агшнууд ар араасаа хөврөөд байв. Оюутнуудаа та нарыг ах нь үнэ төлбөргүй сургадаг болгоно шшү гэж хошгируулахад дахиад алгаа хорстол алга нижигнүүлэн ташив. Өмнөөс нь гарын алга нэн их хорссоныг хэлэх юун билээ. Уулзалтын тэргүүлэгчид дунд энгэрээрээ дүүрэн одон тэмдэг гялалзуулсан сонсогч залуу, үндэстний эв нэгдлийн илэрхийлэл болгон авчирсан бололтой казах залуу тэргүүтэн суух агаад Хүрэлсүх ах ч гэсэн хамт сууж байсан юм.

Ингээд нэр дэвшигч энхрий хайрт, үндэсний үзэл санааны эцэг, эзэн Чингис хааны хүргэн болох Н.Энхбаяр ахын хэлэх үг дуусч, дахин заалаар дүүрэн алга ташилт болон шүгэлдээн нүргэлсэн бөгөөд нэн сүрлэг сонстоно. Дараа нь хөтлөгч бололтой микрафон бүхий индрээсээ өндөргүй шахам залуу гарч ирээд цөөн хэдэн магтаал урсгасны дараа их аварга Д.Дагвадоржийг гарч ирэхийг урьсан нь хүзүүндээ мандатархуу зүйл зүүсэн оюутнуудын цөсийг дахин хөөргөөд авлаа. Аварга гарч ирээд Энхбаяр ахын шудрагуу болоод тууштай, ажилч хичээнгүй, боловсролтой, өөрийг нь аварга болоход их тус хүргэсэн талаар ярьлаа. Нэр дэвшигч маань их л таатай нь аргагүй мишээл тодруулан суух бөгөөд зоопаркын коала хэмээгч баавгайг санагдуулам байлаа.

Их аваргыг үг хэлсний дараа Улаанббатар их сургуулийн оюун гэх нэгэн залууг тайзнаа гарч ирэхийг урьхад костьюм пиджак дотор гурвалжин захтай эрээн ноосон цамц өмссөн, үсээ их л хичээнгүйлэн самнасан жаалхүү гарч ирээд учир зүггүй магтаалын малгайг өмгсөж, Энхбаяр ахдаа их л итгэж явдаг тухайгаа, монголын бүх оюутан залуус таныг цээжээрээ хамгаалах болно гэх мэтийн учир авцалдаагүй зүйлийн талаар хүүрнэн өгүүлэв. Тэгж тэгж эцэст нь танаас нэг юм гуймаар байна. Та сургалтын төлбөрийг үгүй болгох аваас бид таны дуу хоолой болж, үүрд шүтэн дээдэлж, бурхан адил дээдлэх болно гэснээр жаалхүүгийн яриа өндөрлөв. Ингэхэд тэр жаал, Энхбаяр хоёр хэзээ ах дүүгийн барилдлага барьчихсан юм бүү мэд. Жигтэйхэн ахаа эгчээ болоод байхаар нь гайхсан шүү. Тэгээд бодоод байсан чинь зүгээр л өөрөөс нь ах болохоор ах гэж дуудаад байгааг ухаж ойлголоо. За тэгээд байж байтал нөгөө хөтлөгч болох залуу таван оюутан тайзан дээр гараад ирээ гэж дуудлаа. гэтэл тав биш дордохын долоон бацаан их л хөөрч догдолсон дүртэй гарч ирсэн ба тэд нэр дэвшигч болон Дагвадорж нартай хамгийн гайхмаар мэндчилгээгээр мэндчилэх юм гэнэ. Бяцхан реалити шоу маягийн юм уу даа. Тэгээд гарч ирсэн хүүхдүүд их л хичээж төрөл бүрийн мэндчилгээгээр мэндчилж, гар барьж үзүүлэв. Энэ хооронд оюутнууд их л бах ханаж байгаа мэт шүгэлдэн орилолдож, алга нийжигнүүлэн ташицгааж байлаа. Энэ их алга ташилт МАХН-ын их хурал шиг л санагдаж байсан шүү.

Дээрх хошин шогийн үзүүлбэр дууссаны дараа нэг хөгшин багшийг тайзан дээр дуудлаа. Үсээ толийтол самнасан жинхэнэ гал улаан коммунист байрын нөхөр гарч ирээд ёстой амаа ханзартал магтаалын үгийг харамгүй урсгалаа даа. Өргүй болгосон л гэнэ. Мянганы замыг тавьж улс эх орны хаана ч очсон асуудалгүй болсон л гэнэ. Одоо оюутнуудын сургалтын төлбөрийг байхгүй болгох гэж байгаа болохоор та нар ч гэсэн саналаа өгөөрэй гэж гуйх загнах хоёрын дунд хэлээд авлаа. Уг нь нэлээд урт илтгэл маягийн зүйл бэлдсэн бололтой байсан ч цаг хүрэхгүй тул аргагүйдэн тайзнаас буусан. Ингээд эцэст оюутнуудын Энхбаярт гэж хаягласан баахан олон захиа ч юм уу гэрээс ч юм уу зүйлийг нэр дэвшигчид гардуулж өгсөнөөр арга хэмжээ өндөрлөх тийшээ хандлаа. Тэгээд дурсгалын патиар татуулахаар зааланд суусан оюунтан залуус пижигнэтэл тайз руу гүйлдэх нь олон адуун дунд орсон мэт. За ийм л юм болсон юм даа. магтаалын цаасан малгайг даанч гамгүй урсгаж байсан даа. Тэдний ярьж хэлж байгаагаар Н.Энхбаяр гэдэг мундаг сайн ах Монголд байдаг бөгөөд тэр ах нь хорвоод битгий хэл бурхадын оронд хүртэл байдаггүй хосгүй сайн ах аж. Амаа урагдтал магтаал урсгах үг хэлэгсэд алга ташихыг хүлээн хэсэг зуур паус авахдаа ч гэсэн мөнөөх хайртай ахыгаа хайр гэрэлтсэн харцаар ширтэж байлаа.    

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
gump (зочин)

зоомбинууд

sor (зочин)

Инээдтэй л юм хэн нь хэнийгээ хошхоруулаад хэн нь хэнийгээ яах гээд байгаа нь ойлгомжгүй юм. За тэгээд ч энэ жил сонголт гэх юм байгаа юм уу мэдэхгүй. Яг л энэ хар тэр хар өнгөний алийг нь сонгох вэ гэж байгаа мэт л байна даа. Одоо тэгээд сонголтгүй сонголт хийх эрх чөлөөгөөр ч яалаа билээ. Хүний нүгэл нүдээрээ эргэж гардаг юм гэсэн. Гарч л таараа гарах ч болно маниас хамаарахгүй.

AD (зочин)

Za daa neg l 80 aad onii uyiin pioneruudiin jagsaal shig yum l sanaand orood baigaa yum daa. bid yer ni nuguu ulsiin etseg choibalsanii hoid dur enkhbayar gedeg neg daranguilagchiig l tahij shuteed ehleh shigev dee. bid ch ungurch ur huuhduud mine yaana daa?!

tsoomo (зочин)

хөөрхий дөө би ардчилсан эх орондо амьдармаар байна *здаа юмаа нээрэн муу босоо ороолон үхээсэй

org (зочин)

гамшиг

Заяц (зочин)

энхрий хайрт нам засаг мандтугай хахаха хараал идсэн монгол ардын хувьсгалт нам. хувьсгалт шүү энэ их учиртай үг таминээ сайн бодоорой гэж

Sunny (зочин)

Bi yostoi tend bsan boloosoi. Saihan unen ugiig nuuren deer n heleh bsan yum. Ene hunii tuhai heleh ch muu ug oldohgui yum. http://www.facebook.com/group.php?gid=70962447863 Ene facebook groupt negdeerei humuusee

hu (зочин)

enhbayr mandtugai enhrii hairt MAH nam vvrd. bitgii gutsatsgaa maluudaa

buudai (зочин)

Hen ni harin super hoshgiruulagch boldoo. Elbegee eronhiilogch bolood gadaad dotoodod yavbal ooroo medej gariin useg zurahgui ard tumneeree heleltsuulj ymand gariin useg zurj baina ch gej baih shig ym yariad l bn lee. Doromjlood ch baih shig haha. Ym oilgodoggui nuud ni UB palace d tsuglasan baij boloh ch oilgodognuud ni TV uzeed l suuj baigaa shdee ug ni. Mongoliin oyutnuud tegj baigaad bas shaatsgaah ymaa. Enhbayariig harahaaraa neg yanz bolood l Elbegeetei uulzaad bas neg yanz bolood l gertee ireed hoyulang ni muulaad l pizdagaar ni duudaad l neeree yoyo mon uu. Songuuli bolohoor shog hoshin ym boloh ymdoo. Shog hoshin ym ni harin ter ard tumnees ni ih garahiin haha. Chaavaas ner devshigchiddee taarchihsan ch ard tumen boldoo. Bur neg yavuurgui bolson PR ih yavdag bolj. Heden hog tuuj amidardag archaagui humuusiig gargaad l nogooduul ni guanznii shavhruu l oldoj bnadaa gej gaslaad l dood tald ni Eronhiilogch amlaltaa bieluulsen uu gesen bichig zuraigaad l. Ym oilgodog humuust bol Enhbayariin toloo shavhruu idej amidarch baigaa ulsuud gej oilgogdmoor. Za za ho'giin ch ym bolohiimdoo.

Janna (зочин)

Shal ineedtein. Pioner gej yu gejaagaan?

jagaa (зочин)

enhbayarch surtei jijig tavij baina lee.yasan gen vv olon ulsad nertei l gene.huumuusiig altan medal avahad ni barag omnos ni beltgel hitsen ym bish vv. ter davgadorjid yapon yavahad ni hamag ymiig nil ogson gene. uls eh oron ni hogjij baigaa l gene. saihan baigaan baihaa. ter 5 hvn bol baigaagvi ym shig baina lee. ih hutsaj bain baina lee

oldoshaksli /banjig/ (зочин)

ter yutai hogiin novsh bilee tiimee. MUU NOVSH.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)