МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Ааш зан чинь чиний хувь заяа

Ааш зан чинь чиний хувь заяа

Саявтархан дэлхийн хамгийн сайхан зантай, найрсаг улс орныг, ард түмнийг шалгаруулж. Энэ гэрэл гэгээтэй сайхан шалгаруулалтад Англи, Америк, Австрали зэрэг орнууд шалгарчээ. Бас Скандинавын хойгийн орнууд ч нэлээн дээгүүр байранд орсон байх юм. Эдгээр улс орнуудын дийлэнх нь англи хэлээр ярьдаг. За тэгээд ямар хэлээр ярих нь яахав. Гол нь эдгээр улсуудуудын ард түмэн нь сайхан зан ааштай байгаа нь чухал юм. Тэд сайн сайхан байгаагийн шалтгаан нь найрсаг сайхан ааш зан билээ. Зан сайтай айлд хүн болгон цуглардагийн адил инээмсэглэл, сайн зан ямагт гэрэл дагуулдаг шүү дээ. Үнэндээ хувь хүний, таны бидний ирээдүйн хувь заяаг зан, ааш л тодорхойдог талаар ном сударт дурдсан нь бий. Таних танихгүй хэнд ч бай инээмсэглэл бэлэглэх нь авч байгаадаа ч тэр өгч байгаадаа ч тэр ер бусын аз жаргалыг илгээдэг.

Сайхан зан аашийг дөрвөлжин бурамтай зүйрлэдэг шүү дээ. Тэгэхээр дөлгөөн ялдам зан тийм л сайхан амттай байдаг байх нь ээ. Магадгүй улс орны хөгжин дэвшиж, хүчирхэг байхын нэг үндэс нь ард түмнийх нь эелдэг зан аашных нь ч байж болох л доо. Ямартай ч бид зан сайтай байвал хувь заяа маань өөрөө сайн сайхан руу хөтлөх учиртай. Сайхан ирээдүй, өөдрөг сэтгэл хангалуун амьдрал, аз жаргалаар бялхан байхын уг сурвалж зөөлөн зан ааш, инээмсэглэл тул бие биедээ энэ бүхнийг харамгүй өгөхөд хэнээс ч юу ч хорогдохгүй шүү дээ. Өгөөмөр сайхан сэтгэлийг цаг ямагт гайхам сайхан бүхэн дагаж ирдэг билээ. Амьдралын хором бүрээс аз жаргалыг олж авч болно. Харин тэрхүү аз жаргалын түлхүүр нь инээмсэглэсэн төрх, зөөлөн сайхан зан юм.

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
Butterf*LEAF*

Инээмсэглэл үйлдвэрлэхэд биднээс юу ч хорогдохгүй мөртөө инээмсэглэсний хариуд аз жаргал, сэтгэл ханамж гээд сайн сайхан үр дүн ирдэг гэж боддын

Joe.

магадгүй тийм магадгүй үгүй гэлтэй

Runner

би ч тээд байнга л инээж явжээдэг хүн дээ кк

Ицми

яагад заавал дөрвөлжин бурам? нэг тийм бөөрөнкий, гонжгой, зуйван гээд өөр бурмаар төсөөлүүлж болку гэж мэгээд за жоок :Р

гояа бичлэг байна

Анжигай (зочин)

Австрали орох ёстой байх. Харин Англи юу л бол гудамжинд нь экскүүзмий гэхэд харах хүн олддоггүй л хүйтэн хөндий нөхдүүдийн нутаг шүү дээ.

Зүрх (зочин)

ааш зан миний хувь заяа гэдэгтэй санал нийлжийнэ

3apaa

Инээмсэглэл авч байгаа хүнийг баяжуулдаг хэрнээ өгч байгаа хүнийг хоосруулдаггүй.

Gorgeous (зочин)

мннннннннннн ёстой гоё энергитэй гоё бичлэг байна.

Зөвхөн Би...

Зөвхөн миний ертөнцөд тавтай морил

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

сайхан нийтлэл бна. Үнэн үнэн

AEЯO

АЗ ЖАРГАЛТАЙ МӨЧ-ӨӨ НЭГЭНДЭЭ SHARE-ЛЭЦГЭЭЕ! (:

Smile N

гояа бичлэг байна

Шувуухай

гэгээлэг л

Canon

Тийм шүү. Үнэн2
сайxан бичлэг болжээ таалагдав :)

Bodolxon

таалагдлаа. сайхан бичлэг

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)