МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Таны амьдрал бусдад баяр баясгалан өгсөн үү…

Таны амьдрал бусдад баяр баясгалан өгсөн үү…

Эртний Египетийн домогт өгүүлсэнээр там диваажингийн зааг дээр бурхан болоочоос эрлэгийн элч хоёр асуулт асуудаг байсан гэдэг. “Чи амьдралаас баяр баясгалан мэдэрсэн үү”, “Чиний амьдрал өрөөл бусдад баяр баясгалан өгсөн үүгэсэн асуултыг асуудаг байж. Ямар хариулт өгвөл диваажинд заларч, ямар хариулт бол тамд унадаг байсныг бүү мэд. Харин энэ хоёр асуултыг та өөрөөсөө асуугаад үзээрэй. Хүн нэгэн насны амьдралдаа баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн амьдрахыг хүснэ. Тэр болгон санаснаар болохгүй боловч өөртөө байгаа бүхэндээ л сэтгэл хангалуун байх аваас тэр амьдралаас мэдэрч байгаа жаргал юм. Өглөөний нарыг харж, зулзаган моддын анхилам үнэрийг мэдэрч, хаврыг хүлээж, өвлийг угтах, алсыг уулсыг ширтэхүйд та жинхэнэ баяр баяслыг мэдрэх болно. Ямар ч хүний амьдралд аз жаргалтай, баяр хөөртэй агшнууд заавал байдаг. Гагцхүү тэр мөчүүд таны амьдралд наран мандуулж байдаг билээ. Болж л өгвөл амьдралын аз жаргалтай агшнуудаас зулгааж, чадлынхаа хэрээр авч байх хэрэгтэй шүү дээ. Баяр баясгалантай амьдралыг ирээдүйн нэгэн өдөр ирнэ гээд үргээж болдоггүй учир өнөөдөр ирсэн завшааныг алдахгүйг хичээцгээе. Бид бүгдээрээ амьдралаас баяр баясгаланг мэдэрсээн.

Таны амьдрал бусдад баяр баясгаланг өгсөн нь мэдээж. Та хэн ч байсан эхээс мэндлэхдээ аавдаа, ах дүүсдээ, ээждээ хамгаас их баяр баясгаланг өгсөн. Хэн нэгэнд ганц ч удаа болов тус хүргэсэн л бол чиний амьдрал бусдад баяр баясгаланг өгчээ. Хүнд хүргэсэн тус таныг хоосруулж, үгүйрүүлэхгүй ээ. Харин ч бусдын амьдралын нэгээхэн агшныг ч болов баяр баясгалантай байлгасан бол та жинхэнэ аз жаргалыг бэлэглэгч юм. Үймсэн их амьдралын дундаас баяр жаргалтай хормуудыг мэдэрч, бас эргэн тойрондоо инээд баясал, аз жаргалыг түгээж амьдрах юутай сайхан. Хүн гэдгийг мэдрүүлдэг цөөхөн мэдрэмжүүдийн нэг нь амьдралаас авах таашаал, бусдад өгөх баяр баясгалан билээ.

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
Анжигай (зочин)

Нийгмийн ажилтан шиг бичсэн байна.

Ицми

эхний асуултын хариулт: тиймэээ зөндөө их мэдэрсэн
дараах асуултын хариулт: үгүй л байх даа...

шууд там руу :Р

Цоомоо

заа би нэн ихээр мэдэрсээн

мөн ихээр мэдрүүлж байгаа гэж боджийнааа

Уудамын ЭЭЖ

өө амьдралаас зөндөө л мэдэрсэн, харин миний амьдрал бусдад хэр их баяр баясгалан өгч байсныг би таашгүй ээ.

Хариука

баяр баясгалан гэдэг тэнэг хүншиг инээхийн нэр биш л байхдаа тээ:Р өрөөл бусдад өгөхийн хувьд сайн хэлж мэдкүүмда санаа алдаад гарав..

Joe.

би болвоос яг голд нь эдр

LoveLove

Зөндөө их баяр баясгалан мэдэрсэн. Бас тэр хэмжээгээрээ өгсөн байхоо. Гэхдээ би диваажинд очкуээ...

AntiDotE

Хариу нэхэхгүй тус хүргэж, бусдад аз жаргал бэлэглэж чаддаггүй юм аа гэхэд бусдын жаргах замд нь л саад болохгүйхэн шиг амьдрах юмсан даа.

Амьдрах сайхан гэдэгт итгэдэг хүн

өөртөө байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж, байхгүй зүйлрүүгээ санаашран тэмүүлсээр л...
- мэдэрсээн
- өгсөөн л гэж хариулна даа

Зараа (зочин)

Таныг харахаар би мөн ч их баясдаг шүү

secretwish (зочин)

1: medersen. az jargaltai bj surhiinsan
2: ugsun. harin ugui hiichihgui baijiigaad uhchih yumsan

tegsen ch gesen tamd ochih nuglee hichihsen gej bodjiindoo yadiim bgaam

Зүрх (зочин)

гоё бичлэг байна. би вол гутрангийн гутранги үзэлтэй болохоор амьдралын баяр баясгаланг мэдрэх газар нь байнга алдаж орхидог гэж боддийшд. харин хүнд муу ч юм хийдгүй, сайн ч юм хийдгүй нэг тийм идэвхигүй л болцон санагдаад байгаан

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)