МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Чи минь сэтгэл зүрхний шүтээн билээ

Чи минь сэтгэл зүрхний шүтээн билээ

 Бүсгүй таны ялдамхан хоолой уянгалаг болоод яруухан. Бүсгүй минь чи уулсын оргил мэт ихэмсэг агаад тэнгэрлэг. Тэнгэрийн заадсын түм түмэн оддын гэрэл ч чиний минь гоо үзэсгэлэнгийн дэргэд өчүүхэн. Хавар дэлбээлэх цэцэгс, үдэш ургах саран ч чиний төгөлдөр үзэсгэлэнгийн өлмийд сөгдөн биширнэм. Намар оройн хяруу өглөөн нарны гэрэлд гялбан байх нь хараад баймаар. Яг түүнтэй адил чиний мишээл, тунгалаг харцнаас чинь саламгүй. Зөөлөн уруул чинь бурмын амтыг мэдрүүлж, хасын цагаан царай чинь анхны цасыг санагдуулам.

Хангал бардам зүрхийг минь хайлуулан уяруулан урсгаж, эрмэг догшин харцыг минь зөөллөн дэвтээдэг агуу бүхэн гагц чамд л цогцолсон билээ. Хангал согоо адил төгс гоо бие чинь зураачийн бийрээр амилсан энгүй тансаг зураг мэт ээ. Хээрийн анхилам цэцэгсийн ширхэг бүрийн тоогоор хайраа илчлэхэд ч багадам. Гариг эрхэс, од мичдийн тоо ч өчүүхэн мэт. Хөөсрөн шуугих тэнгисийн хүчит догшин давалгаа ч хайрын минь хүчийг үл дийлэх. Улирах хугацаа урсаад урсаад л одох авч гагцхүү хайрын сэтгэл залуу халуухан, тунгалаг бардам оршино.

Чинийхээ яруу гайхам үзэсгэлэн гоо, төгөлдөр дээд харц, сул асгасан гэзэг, сүүдэргүй сайхан инээмсэглэл, шунан дурламаар урууланд чинь биширнэ. Ай даа, бүсгүй минь чи тэнгэрийн ариун элч, тэнгисийн үнэт сувдан билээ. Алсад сунан урсах голын мяралзаа, аниргүй цагаан үүлс, аадрын дуслууд, хүчит салхин миний хайрыг чамд илгээж, сэтгэлийн үгсийг дамжуулна. Чамдаа би хайртай гэж чихэнд чинь зөөлөн шивнэх тэрхэн агшин юутай агуу болоод гэгээлэг билээ. Чинийхээ хиргүй гэгээхэн сэтгэлийг харцнаас чинь, хайраас чинь мэдрэх ямархан жаргал билээ. Чи сэтгэл зүрхний минь гэгээн шүтээн билээ.

start=-38 , cViewSize=50 , cPageCount=1

12 сэтгэгдэл:

null
buudai (зочин)

Bur neg saihan busgui tosoologdchihloo baina. Setgel gegelzuulsen havriin ulirald zohitsson saihan bichleg baina.

Амарсайхан (зочин)

Хавар болжээ

Damdaa (зочин)

жээ, их баярлалаа, ккк.

secretwish (зочин)

биднийгээ ямар гоё магтан дуулаа вэ хэхэ, үгийн сайхныг харамгүй хайрлажээ

3apaa (зочин)

Базарвааний хум пад суухаа.

Melody (зочин)

Гощ юмаа

Зочин (зочин)

Гое

Tsaad (зочин)

Баярлалааа Өглөөгөө ийм сайхан бичлэгээр чинь эхэлсэндээ баяртай байна.

БОРОО (зочин)

Манай Остоор багшийн далай мэт урын сангийн дусал мэт өчүүхэн хэсэг нь гэхэд л ийм агуу буюу.

maral (зочин)

yg durlachij :)

Зочин (зочин)

дурлаа юм биз дээ

amanjinka (зочин)

Сайхан бичжээ хө

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)