МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Эв эеийг барьвал цайз мэт бөх

Эв эеийг барьвал цайз мэт бөх

Эв эеийг хичээж, бат нягтийг эрхэм болгож явбал үндэстэн хүчирхэг хийгээд эвдэршгүй цайз мэт байх билээ. Ийм цайзтай байж чадвал галын догшин дайралт, аянгын хүчтэй ниргэлтээс ард түмэн үр хойчоо авч үлдэх ажгуу. Жалга довоор хуваагдан сарниж их хүчээ сааруулан булингартуулсан үедээ монголчууд ямагт боол болж байсан гашуун болоод эмгэнэлт түүхийн хуудас бий. Энэ уулын бэлд нутагладаг хэд нөгөө бэлийнхэнийгээ хялайн харах нь үндэстэн бутрахын цондон биз ээ. Түүхийн буурал жимээр бараан бүхнээ нэгэнтээ эргэн харж, зангидсан гар мэт эв найрыг баривал хөгжил цэцэглэл ирж, ард иргэд хангалуун болох хувьтай хэмээн мунхаглан бодох юм. Сэтгэл зүрх хэмээгч агуу хүчирхэг барсаа сэрээн босгож, муу болоод муйхар буртаг үйлээс цээрлэн цэрвэх нь хожмийн ирээдүйн гэрэл болон асах уг суурь болох мэт. 

Ухаант дээдсийн өвлөн үлдээсэн их сургааль шаштирыг уншин гэгээрэх нь нэн чухал. Учир хэмээвэл өнгөрсөн түүхийн үргэлжлэл нь бид өөрсдөө байдагт оршино. Нэгэн цаг дор бид өөрсдөө түүхийн шар хуудас болж, ирээдүй биднээс үлгэрлэх дуурайх ажгуу. Өнгөрсөн үе рүүгээ гар буугаар буудвал ирээдүй чам руу их буугаар буудна гэсэн мэргэн үг бий. Хэдийгээр өнгөрсөн үе улиран одсон мэт байдаг ч үнэндээ бид өнгөрсөн цаггүйгээр үл тогтнох билээ. Түүхэнд хүчирхэг байсны гэрч эв найрамдал юм. Бат бөх цайз мэт байхын тулд эв найрамдлыг дээдэлмү. Үр хойчоо эв эеийг хичээхийг сайтар захиж байх нь өнөө бидний эрхэм үүрэг мэт. Бид залуу зандан насандаа яваа мэт боловч эргэн нэг харахад насны сүүдэр хэвийсэн байх тул одооноос хойш тавилгүй бага балчир үрсдээ эв эеийн тухай сурган хэлэхэд юу буруудах билээ... Эцэст нь эв эе бол бат нягт цайз мэт юм.

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
XACAP (зочин)

Би ардчилсан намын сэтгэгдэл бичдэг хүн байна чи яахын эвтэй байгаад э-тэйгээ байвал гсн ккк тоглосон юм шүү

tsoomo (зочин)

жаа

XACAP (зочин)

Багшээ

stormy (зочин)

Аааан

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)