МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Бүрхэг тэнгэрээс ганц ч болов одыг хармаар

Бүрхэг тэнгэрээс ганц ч болов одыг хармаар

Тэнгэрт ганц ч од харагдахгүй юм. Зузаан бараан үүл оддыг халхалчихаж. Бодвол ертөнцийн хаа нэгтээ тэнгэр нь цэлмэг, од мичид гариг эрхэс нь харагдаж байгаа байх л даа. Яагаад ч юм өнөөдөр тэнгэрт түгэх түг түмэн оддыг хармаар болчих юм. Бага байхад ээж, эгчтэйгээ гадаа зогсоод оддыг шохоорхон хардаг байж билээ. Шохоорхон хардаг хэрнээ бас бяцхан айдастай. Тэр олон одод унаад ирвэл яана аа ч юм уу эсвэл харанхуйгаас бэргэдэг байсан байх. Ээж, эгч хоёр тэнд долоон бурхан байна, тэр алтан гадас байна, энэ тэнгэрийн заадас гээд л ярьдаг байсан нь санаанд тодхон үлдэж. Зуны шөнийн тэнгэрийн цэлмэг гэдэг нь яана. Тэртээ алсад байх одод анивчаад, эгээ л ёолкны гэрэл шиг харагдах. Бас болоогүй унаад ирэх вий гэж битүүхэн айдаг байсан хэрнээ барьж үзэхийг хүснэ.

Долоон бурхан одны шанага шиг хэлбэрийг их гайхдагсан. Харахаар л яг хэвэндээ байгаад л байна. Ийш тийшээ нисээд явчихдаггүй юм болов уу гэж бяцхан ухаандаа тунгаана. Үнэндээ нэлээд хожим физикийн хичээл дээр таталцлын хуулийн тухай мэддэг болж л тэдгээрийн байрандаа байгаад байдгийн учрыг ухсансан. Бас нар гэдэг чинь дэлхийд хамгийн ойрхон байдаг од гэдгийг тэр үед л мэдэж авч. Чингиз Айтматовын "Далайн хөвөөний алаг хав толгод" гэж гайхам сайхан зохиолыг уншаад од харахыг бүүр их хүсдэг болчихсон юмдаг. Өнөөдөр тэнгэрт од байхгүй байгааг хараад хөнгөн гуниг төрчих шиг. Хэрвээ би од байсан бол хамгаас их гэрэл цацруулсан од байх байсандаа гэж мөрөөддөг. Бүр хар нүхэнд ч дийлдэхгүй тийм том хэрнээ агуу их гэрлийг түгээдэг. Харин ч тэр хар нүхийг байхгүй болгодог хүчирхэг од. 

Зуны үдэш саран ургахыг харах гайхамдаа. Заримдаа тэртээ хол харагдах саран авхай хавирган дүрстэй болчихно. Хааяа, тун цөөн үед дэлхийн хажууханд байх нар нэртэй од маань хавирган сар мэт болчихдог доо. Өмнөх зун сар гуай урдуур нь орж хиртүүлэхэд захаасаа эхлээд хавирган хэлбэртэй болоод эхэлсэн юмдаг. Манай нар тэгж хиртэхийг бодоход өөр нарнууд ч бас тэгж хиртдэг байх л даа. Одод битгий тэгж олон хиртэж байгаасай гэж бодогдоод байдаг. Одод усан нүдэт хүн төрөлхтөн бидний дээрээс дандаа тунгалаг ариунаар гэрэлтэж байгаасай хэмээн хүсдэг. Өнөөдөр ганц ч гэсэн од олоод харчихвал ямар их баяртай байх билээ. Салхи үлээж их үүлсийг түр ч болов ярчихаасай. Үүлэн чөлөөний нар гэдэг шиг үүлэн чөлөөний оддыг ширтэх юмсан. Их салхин минь, ширтэж болох оддыг надад харуулаач...      

 

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
zochin (зочин)

uneheer ih engiin hernee asar ih aguulga bna shuu yag songuuliin ued tohirson neeree bidend gyalalzdag od l heregtei bh yum gesen ch erenhiilagciin songuulid ene udaa haragddaggui ee

arius (зочин)

Их салхин минь, ширтэж болох оддыг надад харуулаач...

Puujee (зочин)

Ymar od harmaar baina baigaa ym be? neeree tanii bichseniig unshiad neg ym sanaan d orloo modnii tsaanaas garch ireh sar ymar gaihaltai geech.......... tuuntei haritsuulaj heleh uguie

Tungalag (зочин)

hooh vneheer saihan zvilvvd bichjee bi baga bhdaa bas oddig harah durtai bsan gehdee odoo odon orniig sonirhon sudaldag minii hbby gehvv de he he bas mongoldoo odon ornii hogjild huvi nemer boloh yum hiihiig moroodoj yavdag negen l de gehdee hiine gedegtee itgej l yavna neeree ene 6-r sariin 29nd od garig sariig ajiglah gej bgaa MUIS-ias zohion baiguulj bgaa japan aas hvvs irj barimtat kino hiine hvsvel irj sonirhooroi

stormy (зочин)

Пүүжээ болон Тунгалагт: Би одонд дуртай. Гэхдээ ганц удаа л дурангаар харсан. Боломж олдвол одот тэнгэрийг тэр чигээр нь харахыг хүсдэг шүү. Тэр сарны тухайд гэвэл ярих юмгүй үзэсгэлэнтэй дээ. Ер нь одон орныг сонирхож ном зохиол энэ тэрийг уншдаг. Гэхдээ хий баахан онол л унших юм даа. Ариус болон зочинд: Миний блогт айлчилж чадан ядан бичсэн нийтлэлийг маань уншсанд үнэхээр талархаад баршгүй.

maral (зочин)

chinii bichleguud chin blogchidiin uulzaltand yridgaas tes uur baihiima, huniig gadna turhuur ni dugnej bolkue gej unen ug shuu kkk :)

sanjaa (зочин)

joohon tiim yumaa

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)