МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Монгол Төрийн хятад далбаа

Монгол Төрийн хятад далбаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ өдрүүдэд ОХУ-д дээд хэмжээний айлчал хийж байгаа билээ. Мэдээж энэ айлчлалын хүрээнд маш олон чухал асуудал хөндөгдөх нь тодорхой. Нэн тэргүүнд шатах тослох материалын нийлүүлэлт болон уран, нүүрсний асуудал яригдах биз. Энэ асуудлууд манай улсын хувьд тун чухал гэдэг нь ойлгомжтой. Харин энэ бичлэгт тухайн айлчлалын талаар бичих гэсэнгүй. Монгол Улсын Төрийн далбааны талаар бичихийг зорьлоо. Хамгийн харамсалтай нь ийм өндөр дээд, албан ёсны айлчлалд огт буруу, бүхэл бүтэн тусгаар улсыг гутаан доромжилсон  далбаа мандуулжээ. Бүхэл бүтэн тамгын газар, айлчлалыг зохион байгуулах баг энд ер нь юу хийж байна аа.

Тэгээд ОХУ-д хийж байгаа айлчлал гэж байгаа. Ерөнхийлөгч болсоноосоо хойш анх удаа Орост хийж байгаа айлчлал нь буруу далбаа мандуулсан шиг л байх шив дээ. Төрийн далбааны соёмбоны дээр байдаг мандан бадрахын билэгдэл галын дөлны оронд цэцгийн дэлбээ маягийн зүйл. Бас болоогүй соёмбоны голд байх хос загасны эргүүлэг нь буруу. Ийм далбааг оросууд хэргээр мандуулсан байлаа гэхэд айлчлал зохион байгуулах багийнхан солиулах ёстой баймаар. Монгол хоёр том гүрний дундах жижиг улс ч гэлээ эрх чөлөөтэй, тусгаар тогтносон улс билээ. Ерөнхийлөгчийн тамгын газрынхаан. Та нар Монголын Төрийг бас л арай дэндүү гутааж, доромжилж байгаа юм биш үү. Та нараас хэн нь ч Төрийнхөө далбааг ямар байдгийг мэдэхгүй гэж үү. Үнэхээр харамсалтай. Энэ бичлэгийг уншигч та http://www.president.mn/mongolian/  хаяг руу хандаад үзээрэй. Тэнд буруу далбааны зургийг тавьсан байгаа. Төрийн далбаа бол тухайн улс орны тусгаар тогтнолын баталгаа, билэгдэл нь байдаг билээ. Буруу, алдаатай далбаа мандуулсан нь маш том уучилж болшгүй алдаа төдийгүй үүнийг огт анзаараагүй тодорхой хүмүүст шийтгэл онооход ч багадна. Үнэндээ ийм буруу далбааг хайхрахгүй байгаагынх нь төлөө айлчлал зохион байгуулах багийнханыг эх орноосоо урвасанд ч тооцож болох мэт.      

start=-17 , cViewSize=50 , cPageCount=1

33 сэтгэгдэл:

null
Joe.

тийм байна шд

ИЩЧЭ

хмммммм юу ч гэхэв дээ,,, хэлэх ч үг алга даа

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

Аймар гарчиг бна. Наадам болохоор хүн болгон далбаа худалдаж аваад. Тэр далбаанууд нь бүгд алдаатай. Соёмбо үсгийг албаар ч юмуу бүү мээд бөөн алдаатай хийгээд, тэгш хэмийг нь алдагдуулаад гэх мэт. Тэгэхээр далбаа барьж баярлах нь сайхан ч буруу бэлгэдэлтэй, буруу хийцтэй далбаа барих ч сайн шинж бишээ. Тэгэхээр далбаа худалдаж авахдаа сайн харж байж авцгаая. Аяндаа хулхи буруу далбаанууд нь зах зээлээс шахагдах биз.

LoveLove

Тэр тамгын газар, айлчлалыг зохион байгуулах багийнхан нь өөрсдөө соёмбо ямар байдгийг мэддийм үү.

Jay™

Гал нь ч жаахан эвгүй л болчихож... Нөгөө тийшээ хийсэхээрээ арга билэгийн эргүүлэг нь зөв болчих юм биш үү??

Цоомоо

арчаагүй сдакууд

Stormy

Жэй-ээ. гал нь жаахан эвгүй болох биш. Энэ бол алтан зул цэцгийн дэлбээ. Загасны хувь хаанаас нь ч харсан зөв эргүүлэгтэй байх ёстой. Галын дөлийг яаж ч буруу зурсан ингэж зурагдахгүй. монголын төрийн далбаанд галын дөл байдаг болохоос хэзээ ч цэцгийн дэлбээ байгаагүй. Энэ бол маш том ноцтой гэхэд ч багадахаар алдаа.

Gorgeous

мннннн харин тийм арррррррай ч дээ.

Runner

ууг нь бүхэл бүтэн хууль байгааз дэ

unshigch (зочин)

Galiin orond tsetsgiin delbii bdag asuudal bainga garhiin......Ongorson jil bas garch bsan sanagdaj bna

Ицми

айр айр... чи ёстой айрр зивүүн юм олж харсы шүү хэхэ

Зочин

үнэн үнэн гэхдээ

дэлбээ л байх шив загас нь туг нь хийсэж байгаа болохоор нөгөө талаасаа харагдаж байгаам бишүү үгүй юү?

Ицми

ёоо энэ хүмүүс хийсээд нөгөө талаасаа зөв харагдана гэж хэлээд байгаагийн учрыг огт ойхку байнаа...


төрийн далбаа аль ч талаас нь харсан адилхан байх ёстой. нэг талаас нь харахаар зөв, нөгөө талаас нь харахаар буруу байдаг тийм далбаа үзсэн үү гэх коментыг хуулан авч тавьлаа итар к

Аанхаа

Оросууд китдуудыгаа бодуул их ухаан муутай улсууд юмаа, зүгээр л хүчээр доромжлоод муйхарлаад байхын, энэнээс гадна албан ёсны сайт дээрээ Эбигийн зурагны оронд нь Намбарвааний зургийг тавьсан гэсэн. Оросын элчингийн хүнд суртал, оросуудын тэнэг аашны талаар хүмүүс их муулдаг болж, эсүүл Оросууд угаасаа тийм дүүффф гарууд юм болуу. Барууныхан лав үгээ бардаг юм шиг...

MES POSTZ

Зохих газарт нь өргөдөл саналаа хүргүүлмээрийн.

САНАСААР

эргүү элбэгээ

дурлагч

Оросууд ч дүффф нь дүфф л дээ.
Энд манай гэхээсээ илүү Оросын засгийн газрын ёслолын албаныхан ажлаа муу хийж байна гэсэн үг.
Гэхдээ далбааны хувьд ийм туг маш ихээр тархсан болохоор энийг л жинхэн нь гэж ойлгосон юм байх даа. Гэхдээ л... урьд урьдны айлчлалын юм байж л байгаашд. Албаар янз үзэж ч байж болох оросууд.
Тугны хувьд 2 талаас нь харахад 2-улаа ижил хэмжээтэй ижилхэн байхаар давхарлаж оёдог юмаа хө.

Үсрэгч

Завхарсан юм.Манайхан хайнга л байна лдаа.Тэрнээс биш дор нь анзаараал солиулах ёстой байсым.Шал ДҮФФ наасссс

Аниргүй (зочин)

эээ хүүрэээ

Аниргүй (зочин)

ц ц ц ц

Attila

ханннн...

AntiDotE

Таны мэлмий тун чиг цэцэн цэлмэг билээ.
Өөдгүй хариуцлагагүй нөхдүүд юмаа.

Attila

ханннн...

анжигай (зочин)

Мудак гарууд энийг нь ямар байхаараа зөвийг ч мэдэхгүй байгаа даа.

nowa (зочин)

zaazlbal taarna ter ajiliin komisiig eh ornooso urwasand tootsoh heregtei bugdiin dawharlaj bgad buudah heregtei gants sumsr l ustga mongol ulsiin neriig gutaasan yumnuudiig toriin alban haagch gd bgama bas yaj shalgaltaa ogch tents siin yum boldoo chaawas

агуу гитарист (зочин)

Наад далбаа чинь нөгөө тийшээгээ намирхаараа загас нь зөв эргүүлэгтэй болдын байгаа биздээ. Юмыг нэг талаас битий харжээ мэдүү!!!

...Shake...

Наадмаар зардаг хужаа далбаа түрүү жилээс овоо зөв галтай болсонсон ...

Элчин сайдын болон гадаад хэргийн яам үхсэн хүүрээ хийж байдаг шаарнуудав дээ ...

Ицми

Агуу гитарист: чи аль улсынх вэ? танай улсад манддаг далбаа нэг талаасаа харахаар зөв... нөгөө талаасаа харахаар буруу бадйаг уу??? танай улсын далбааг зохиосон хүмүүс хоёр талд нь адил харагдахаар хийчих тархины багтаамж байдгүй болтой :Р


төрийн далбаа аль ч талаас нь харсан адилхан байх ёстой. нэг талаас нь харахаар зөв, нөгөө талаас нь харахаар буруу байдаг тийм далбаа үзсэн үү гэх коментыг хуулан авч тавьлаа итар к

...Shake...

Ингэж бодохоор түй ч татвар төлмөөргүй санагдаад байх юм ...

ebugen

ийм алдаа олонтоо тохиолдож байна, оросуудын хувьд өмнөх ерөнхийлөгчийн айлчлалаар ч яг ийм байсан, солонгосууд буруу харуулсан г.м
Ядаж байхад бидний өөрсдөө хэрэглэдэг жижиг далбаанууд бас нэг тиймэрхүү...
тамирчдын өргүүлж байгаа далбаа...
ядаж байхад UBS-ийн universe best дээр тавьсан далбаа буруу харсан, бас алдаатай...

Зочин

ТӨРИЙН ДАЛБААГ ХОЁР ТАЛТАЙ ХИЙНЭ ГЭЖ ЮУ ЯРИАД БГАА ЮМ БЭ.Нэвт гэрэлтэхээр хийдэг юм. СОЁМБО НЬ ИШЭН ТАЛДАА БайДАГ САЛХИНД ХИЙСЭХЭЭРЭЭ ИНГЭЖ ХАРАГДАНА НЭВТ ХАРАГДАХААР буюу нөгөө төлөөс нь зураг авбал БУРУУ МЭТ ХАРАГДАЖ БНА ШДЭЭ. ООРСДОО ОЙЛГОХГУЙ БГАА БОЛ ТУГ БАРИАД ТУРШААД УЗДЭЭ ЮН АРГАА БАРЦАН ШУУМЖЛЭЛ ВЭ ИТАЛЬ ФРАНЦЭ-ИЙН ДАЛБААГ ХАР ДАА БАС ӨНГӨНИЙХ НЬ БАЙРИЙГ СОЛЬЦОН ГЭХҮҮ

Монгол (зочин)

Хамгийн сүүлийн сэтгэгдэлтэй санал нэг байна. Далбааг хоёр талд нь хэвлэнэ гэвэл соёмбо хаанаа гарах вэ? Далбаа нэвт гэрэлтэхээрээ ингэж харагдана. Аль ч улсын далбаа ялгаагүй. гал нь яахын аргагүй дэлбэгэр болчихож..,

Зочин

Ямар хэрэгцээгүй юм бичжээ.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)