МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Би мянган бурхадаар хүрээлүүлж, түмэн нөхдөөр тэтгэгдсэн хувь заяатай хүн

Гандах мандах хоёрын хар цагаан зааг дээр

Ганхаж гунхаж явсан гучин гурван жилээ

Анх удаа би оюуны шүүхээр шүүж

Алдаж явжээ гэсэн онош дүгнэлт хийлээ... гэж их найрагч Р.Чойном нэгэнтээ шүлэглэсэн байдаг билээ. Гучин гурван нас цэл залуухан нас. Өдөр өдрийн гэрэл гэгээнд умбаж, үдэш үдшийн сэвшээ салхинд сэтгэл догдлон үогсох өндөр их тавьланг харамгүй хайрласан ижий, аавдаа хамгаас илүү баярлаж сууна. Хүн хэмээх эгэлгүй хувь заяанд төрсөндөө дотоод ахуйдаа нэн ихээр талархан байдаг аа. Цэлмэгхэн тэнгэр шиг идэр залуу нас минь эрдэнийн чулуу мэт гялалзан, өдөр ирэх бүрийд өнгө орон гялалзаж байгаад би итгэдэг. Эгэл жирийн байсан бүхэн хувиран ер бусын болох тэр үед л миний насны нар хэвийж байх биз. Гэвч тэр цаг асар холын ирээдүй гэж гэнэн зангаар боддог.

Гучин гуравтай харчууд

Монголын их амар амгалан... хэмээн Ц.Бавуудоржийн шүлгэнд өгүүлдэг. Тэнгэрлэг сайхан энэ мөртүүд надад ер бусын амар амгалан, мэдрэхүйг өгдөг. Захгүй хөх тэнгэрт элин халин байгаа харцага мэт, энгүй өргөн говийн баянбүрд адил, хязгаар нь үл харагдах тэнгис далай лугаа гайхам сайхан нас бол гучин гурван нас аа. Эр хүний гучин гурван нас эрмэг адуу мэт хийморьтой, тэнгэрийн нар мэт гэрэлтэй хурц нас байдаг аа гэж учир мэдэж, судар эргүүлсэн мэргэд өгүүлдэг юм билээ. Ганцхан олдох энэ насандаа иртэйхэн шиг байх хэрэгтэй гэж сургаалиа бас хайрласан.

Өнөөдрөөс гучин гурван жилийн өмнө төрөх эмнэлэгийн тасагт хүн болон ирсэнээ зарласан тэр өдрийг бурхад ивээсээн. Бас эхийн алтан хэвлийд үр болон тогтох тэр агшныг бурхад ариун ивээлээрээ ивгээсэн билээ. Эгэл жирийн амьдрал минь энгүй тансагаар үргэлжилж байна. Би мянган бурхадаар хүрээлүүлж, түмэн нөхдөөрөө тэтгэгдсэн их хувь заяатай хүн юм. Надад баяр хүргэсэн, асар ойрын ирээдүйд баяр хүргэх, тэгж байгаад хүргэнэ дээ гэж бодож байгаа бүх хүмүүстээ үнэн сэтгэлийн гүнээс талархан баярлаж байна аа. Сэтгэл зүрх минь баярлаж, хувь ерөөл минь гэрэлтэж байна... Ирээдүй гэрэлтэн тодорч, өнгөрсөн бүхэн алсран одсоор. Надад гэрэлтэй тунгалаг бүхнийг ерөөсөн бүхэнд баярлалаа...            

start=-31 , cViewSize=50 , cPageCount=1

19 сэтгэгдэл:

null
...Shake...

Багшээ ... Монголын их амар амгалангийн мэндхүргэе ээ ...

TigerFish

Гучин гуравтангууд нь цувраад цувраад сээгийдчий. Сайхан бичлэг!!! Мэнд шүргүүлийдаа

Анжигай (зочин)

Их багшийн ээжид төрсөн өдрийн их багшид мэндэлсэн өдрийн мэнд хүргэе

Antidote (зочин)

Насан баярын халуухан мэндээ багшээ.

Elkhan

Их хүмүүнд зориулсан шүлэг байна ... хэхэхэ

•●♥ ✿✿✿ ♫ ☻ ГЭГЭЭН ДОМОГ ☻ ♫ ✿✿✿ ♥●•

Монголын их амар амгалан болсон их багшээд төрсөн өдрийн мэнд хүргэе.

Оранж (зочин)

баярын мээнд...

LoveLove

Төрсөн өдрийн мэнд хүргэеэ. Үргэлж энэ мэт цог золбоотой, хурц яруу үгтэй, аз жаргалтай, сайн сайхан яваарай.

Ицми

ааая... их амар амгаланд төрсөдрийн гал халуун мэнд хүргэеээ... :)

Batsy

Насан баярын мэнд. Түм насалж түмэнтээ жаргаарай

Sabrina

яагаад инээд хүрээд байгааг мэдэхгүй гэхдээ л бодуул баяр жаргалтай байгаа хүний бичлэгийн энерги нь энэ байх. HAPPY BIRTHDAY.

Joe.

33 насан баярын мэндээ

аниргүй (зочин)

төрсөн өдрийн мэнд сайхан баярлаарай

Хариука

сайхан баярлаж бэлэг их хуримтлуулаарай

дурлагч

Ганц л тохиох энэ баяраа хэзээ ч мартхааргүйгээр сайхан, дурсамжтай тэмдэглэдийм шдээ.
Дахиад төрсөн өдрийн мээнд.

Зараа (зочин)

Их багшдаа тvмэн елзий гийснийх нь баярт едрийн мэндийг хvргэж зуу насалж зургаадай таяг тулах болтугай хэмээх елзийтэй сайхан ереелийг еед еед нь ерген дэвшvvлье! Сайхан баярлаарай!

Gorgeous

Төрсөн өдрийн хав халуун гэв гэрэлтэй мэнд хүргьяааа.

Khan-So

Bayriin mend

Runner

Хоцорсонд уушлаарай багшээ.. Насан баярын мэндээ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)