МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : ААЛЗНЫ ТОР – 3

ААЛЗНЫ ТОР – 3

- Энэ бол Аалзны тор-2-ын vргэлжлэл биш -

Баабар юу ярив?
*Аалзны тор* нийтлэл гарсны дараа нийгэмд нэлээн шуугиан vvссэнийг хамгийн ихээр єлгєж авсан хvн нь улс тєрч Баабар юм. Тэрээр *Єдрийн сонин*-д нvvр дvvрэн ярилцлага єгснєєс гадна энэ сэдвээр нэгэн FM-ээр ярьж, Монгол телевиз, *Ийгл ТВ*-ээр мєн ярилцлага єгчээ. Тэрээр маш их юм ярьсан боловч vнэндээ *Аалзны тор* нийтлэлээс илvv гарах юу ч хэлсэнгvй. Гагцхvv *Лугано* банкны вэб сайтыг ухаж vзсэн бололтой хаягийг нь хэлж, дотор нь байгаа банкны балансыг нь татаж хуулан vзvvлэв. Улстєрчийн хувьд тэрээр *Энэхvv Худалдаа, хєгжлийн банкны булхайг илчилнэ, сvvлд эрх мэдэлтэй болохоороо луйврын хувьчлалыг буцаана, vvний тєлєє амь насаа зориулахад ч бэлэн* гэж нэмж хэлж сvржигнэв. Магадгvй, энэ нь тvvний улстєрчийн нэр тєрийг нэмсэн ч байж болох юм. Нийгэмд шударга хvн болж харагдах гэсэн зvтгэлийнх нь оноог ч дээшлvvлсэн байж болох юм. Харин тэрээр асуудлын мєн чанар, цаад утгыг нь огт ойлгоогvй, сониноос хэн бvхний олж авсан мэдээлэлтэй нэгэн болохоо харуулав.

Тиймээс ч жинхэнэ луйврыг улам гvнзгийрvvлж, хуйвалдааныг улам чамбай болгоход идэш болж буйгаа мэдсэнгvй. Юу гэвэл, Худалдаа, хєгжлийн банкны хувьчлал нэртэй луйвар явцгvй болоод эхэлмэгч хувьчлал яваагvй бурууг хэн нэг рvv чихэх хэрэгтэй байлаа. Мєн цаашид хууль зєрчсєєр байгааг ямар нэгэн аргаар тайлбар олж хэлэх хэрэгтэй болсон юм. Чухам энэ vед тэдэнд Баабар тус болжээ. *Юун тvрvvн Монгол дахь сєрєг хvчний эрх баригчид, лидерvvд хувьчлалыг эсэргvvцэж байгаа учир энэ асуудлаа эргэж харах болно* гэсэн утгатай бичгийг *Жералд Металл* компаниар хийлгэж аваад vvнээ vзvvлэх болов. Тєрийн ємчийн хорооны дарга Пvрэвдорж vvнийг бvр нээлттэйгээр зарлаж, удаа дараагийн хууль зєрчих ажиллагааныхаа зєвтгєл болгон ашиглалаа. Пvрэвдорж энэ vгээ УИХ-д мєн хэлсэн юм. Ингэснээр хууль тогтоох байгууллагад хvртэл сонсгож хууль бус vйлдлээ *хуульчилж* буй хэрэг билээ. УИХ-д сєрєг хvчний гол vзэл сурталчийн нэрийг гаргаж бурууг чихсэн нь гишvvдэд ТЄХ хууль зєрчсєн эсэх тухай гэхээсээ биеэ хамгаалах, дайснаа vзэн ядах зєнг нь илvvтэй хєдєлгєсєн тул Баабарын нэр бусармаг явдалд нь сайн хамгаалалт болжээ.

Vнэндээ юу болов?
Vнэндээ асуудал Баабарын хэл амнаас болсон юм биш аж. Худалдаа, хєгжлийн банкийг луйвардах гэсэн бvлгийн дотор гарсан зєрчил маргаанаас хамаг асуудал vvдэлтэй аж. *Жеральд Металлз* компанид ямар ч банк, хэзээ ч хэрэг байхгvй. Аль Отгонбилэг, Дорлигжав нарын vеэс Эрдэнэтийн зэсийн баяжмалын экспорт дээр онцгой эрх олгоно, хариуд нь 20-оос доошгvй сая долларын зээл олгохыг хvссэн санал тэдэнд олон очиж байжээ. Ганц тэдэнд биш, єрсєлдєгч комодити компаниудад ч ийм санал их ирж байв. Гэтэл тэд банк биш, мєнгє зээлэх, єєр хэрэгт нь хєрєнгє оруулах нь тэдний сонирхлоос огт гадуур хэрэг. Иймээс Монголын талаас гарсан иймэрхvv санал болгон эрс няцаалтад орж байв. Гагцхvv зэсийн баяжмал болон алтанд урьдчилгаа тєлж болно. Нэгэнт энэ нь урьдчилгаа тул хvv гэх асуудал байхгvй, гэхдээ урьдчилгаа нэгэнт тєлсєн болохоор алт, зэсээ л авч таарна. Єєр юу ч хэрэггvй. *Жеральд Металлз* нь Чулуунбат, Энхбаяр нарыг сєрєг хvчин байх vеэс нь зєв бооцоо тавьж тойлсон тул Монголын алт, зэсийн баяжмалын экспортод онцгой эрх олж авах нь авлаа. Тэдний хvсэлтээр алтны барьцаа болгон 20 сая долларын урьдчилсан тєлбєр хийлээ. Дотроо яаж хувааж авч, юугаа луйвардана єєрсдєє мэдэх хэрэг. Энэ мєнгєнд таарсан алтыг л хугацаандаа яаралтай эргvvлж єгєх болзолтой.

Орж ирсэн 20 сая долларын хагасыг *Монгол газар* компанийн Мянганбаяр авчээ. Мянганбаяр нь сонгуулийн vед МАХН-д асар дэмжлэг vзvvлснээс гадна хожим тєрийн сайд болсон Энхтvвшингийн ганц ходий. Энхтvвшин сєрєг хvчин байхдаа эхнэр хvvхдээсээ салж шинээр амьдрал зохиох гэж ядарч зовж явахад нь Мянганбаяр найзын халуун гараа сунгасан аж. Иймээс ийм их мєнгє авах *эрхтэй*. Гэвч олж ирсэн мєнгєє Энхбаяр, Чулуунбат, Энхтvвшин гурав тэрvvхэндээ хуваагаад авчихаж байгаа нь УИХ-ын дарга Энэбишийн гэдэнг хєдєлгєжээ. Vvнээс болж засгийн хямрал ч vvссэн, тэд хоорондоо мундахгvй их хєлєє жийлцсэн. Эцэст нь vлдсэн арвыг нь *Монгол банк*-ны Одонгуагийн нэр зааж єгсєн тушаалаар Худалдаа, хєгжлийн банк тараасан ба vvн дотор спикерийн *Монполимет* хэмээх орд газар дамладаг компани хамаарч хоёр сая доллар олж авснаар асуудал тvр зуурын эвлэрэлд хvрчээ.

*Жеральд Металлз*-ын хувьд 20 сая долларт таарах алтаа авч байж салсан. Харин дотогшоо тараасан мєнгє нэлээд нь буцаж очиж чадахаа болилоо. Юун тvрvvн Мянганбаяр мєнгєє тєлж чадахаа болив. *Монполимет* ч мєнгєнийхєє хагасыг єгєєгvй явна. Энэ бvхнийг Монгол банкинд хадгалагдаж байгаа улсын цэвэр нєєцєєр хаасан хэрэг. 2000 онд 158 сая ам.долларын цэвэр нєєцтэй байсан бол хоёр жил єнгєрєхєд ердєє 10 сая доллараар нэмэгдсэн нь энэхvv улсын нєєц єсєхгvй байгаа олон шалтгааны нэг нь билээ. Хэрэг илрээд *Монгол газар* мєнгєє тєлж чадахаа болихын vест сайн найз нарын хооронд хагарал гарлаа. Юун тvрvvн Энхбаяр єєрийн орлогч Энхтvвшинтэй энэ асуудлаас болж зєрчилд орж эхлэх нь тэр. Чулуунбат, Энхбаяр хоёрын хооронд ч гав гарч эхэллээ.

Асуудал цааш яаж єрнєв?
Мянганбаяр мєнгє тєлж чадахгvй байгаа шалтгаанаа *Цагаан Шонхор* компанийн Энхтайван ба тvvний бvлэгт дээрэмдvvлснээр тайлбарлах болов. Чухам vvнээс vvдэн *Центрпоинтийн хэрэг* гэгч дуулиантай шуугианыг vvсгэх хэрэг гарчээ. *Центрпоинтийн хэрэг* гэгч цаашаа дуулиан vvсгэх хэд хэдэн шалтаг шалтгаан нэгэн зэрэг vvссэн нь тун таатай хэрэг болов. Юун тvрvvн УИХ-ын гишvvн Гvндалай зарим эрvvгийн хэрэгтнvvд тєрийн машиныг удирдах болж цагдаа, шvvхийг гартаа хийгээд хуульчлагдсан дээрэмчид болж хувирсан тухай мэдэгдэл хийлээ. Гvндалайгийн хэлсэн vг болгоныг эсэргvvцэж амыг нь хааж байдаг Монголын тєр энэ удаа асуудлыг тун гярхай анхааралтай сонсох нь тэр. Vнэндээ Гvндалайгийн хэлсэн vг vнэний нэлээд хувьтай аж.

Хоёрдугаарт Хууль зvйн сайд Нямдорж, Цагдаагийн дарга Амарболд нарын удаан vргэлжилсэн зєрчлийн асуудал байлаа. Амарболд бол юун тvрvvн Ардчилсан намын нэг лидер, Ерєнхий сайд асан Энхсайханы хvн. Энэ утгаараа *Цагаан Шонхор*-ын Энхтайваны гарын хvн. Ерєнхий сайд болмогцоо Элбэгдорж нь Амарболдыг халж орхисон боловч Амаржаргал Ерєнхий сайд болуутаа Энхсайханы шахалтаар тvvнийг ажилд нь эргvvлж тавьжээ. Нямдоржийн хувьд тэр угаасаа генерал Пvрэв, Амарболд нарыг аль алиныг нь vзэж чаддаггvй этгээд. *Зоригийн аллага* хэмээх хэрэг цагдаагийнханд сайхан идэш болж албан тушаалд дэвших, биеэ унагах, албан тушаалаа авч vлдэх зэрэгт хэрэглэгддэг хамгийн том таатай олз нь болоод хэдэн жилийн нvvр vзсэн билээ.

Иймэрхvv хэрэгт сvрхий гаршсан Амарболд нь Нямдоржийг сайд болж байх яг тэр цаг минутанд Бат-Vvлийг баривчлан шоронд хийж орхих нь тэр. Єєрєєр хэлбэл Амарболдыг Нямдорж халж болохгvй, яагаад гэвэл яг *Зоригийн аллагын* хэргийг жинхэнээр нь илчилж, халуун мєрєєр нь орж байхад ингэвэл Нямдорж єєрєє хамсаатан болж таарна. Энэ улайм цайм муухай мэх Нямдоржийн эгдvvг тун ихээр хvргэжээ. Нєгєє талаар Монгол банкны Ерєнхийлєгч асан Vнэнбатын мэдээлэл, шаардлагын дагуу шинэ Ерєнхийлєгч Чулуунбат дээр цагдаагийнхан эрvvгийн хэрэг vvсгээд хоёр жилийн нvvр vзэж байснаа яг энэ єдрvvдэд Амарболд хэргийг хаалгав. 1992-1996 онд Монгол банкны дэд ерєнхийлєгч байхдаа Чулуунбат нь диллерийн болон зээлийн асуудал дээр олон *ноцтой* хэрэг тарьчихсан байсныг нь Vнэнбат матсан хэрэг. Ийнхvv хэргийг хаалгаснаараа Амарболд єєрийгєє Энхбаярын талын хvн гэдгээ битvvгээр ойлгуулж буй хэрэг юм.

Мянганбаяр тєлбєрийн чадваргvй болсон асуудал Гvндалайгийн мэдэгдэл, Нямдоржийн занаагаар дамжин дуулиант *Центрпоинтийн хэрэг* болон томорлоо. Зодооны хэргийг зориудаар зохион байгуулсан нь vнэн байж болох талтай. Юутай ч гэсэн Мянганбаяраас мєнгє дээрэмдсэн хvмvvсийг ямар нэг шалтгаар баривчлан хорих нь юунаас ч vл хамааран хийгдэхээр тєлєвлєгдсєн операци байв.

Мянганбаяр єєр юу хийв?
Мянганбаяр Чулуунбатаас авсан 10 сая долларынхаа хэсгийг Энхтайван, шєвгєр Єлзий нарын бvлэгт рекэтлvvлэн алдсан байж тун магадгvй. Гэвч vvнийг нь хэлvvлэх гэсэн Цагдаагийнхан тvvнийг шоронд хориод ч хvлээлгэж чадсангvй. Мянганбаяр ирээдvйд амь насаа ч алдаж болох ийм эрсдэлтэй алхмыг ухамсартайгаар хийгээгvй байж болох юм. Монголд шоронгоос ч урт гар суналзан гарч ирж єшєєтнєє дарж чаддагийг тэрээр эрх биш мэдэх биз. Гэтэл Мянганбаяр vvнээс гадна олон хэрэгт орооцолдсон байлаа. Юун тvрvvн тэрээр *Жеральд Металлз*-аас авсан мєнгєнийхєє нэлээдээр урьд *Иточу* компаниас авсан єрєє дарлаа. Гэтэл тvvний *Вагнер Ази* компаниас зээлээр авсан 12.5 сая доллар нь хvзvvгээр нь ороож эхлэв.

*Вагнер Ази* бол Монголд хийсэн хєрєнгє оруулалтаараа хоёрдугаарт ордог том компани. Уул уурхайн тоног тєхєєрємж, машин техник оруулж ирдэг. *Катерпиллар* болон *Форд* компанийн дистрибьютер хийдэг. Эндээс Мянганбаяр ирээдvйд олборлох алтаараа барьцаалж 12.5 сая долларын тоног тєхєєрємж, зээл авчээ. Гэтэл vvнийхээ хагасыг тєлєхгvй удаад байхаар нь хоёр тал гэрээгээ шинэчлэн хийж 5.6 сая долларын єрийг *Монгол газар* ойрын vед *Вагнер Ази*-д тєлнє гэж гэрээлсэн байна. Тєлбєрийн графикийг ч тогтож, хоёр талаас гарын vсэг зуржээ. Харин Мянганбаяр гарын vсэг зураад л энэ асуудлыг ор тас мартаж. Иймээс *Вагнер Ази* шvvхэд хандсан байна.

Шvvх дээр харин Мянганбаяр ажиллалгvй яахав. Дvvргийн шvvх єрийг нь дундуур нь хуваагаад *Монгол газар*-ыг 2.7 сая долларын єртэй гэж тогтжээ. Яагаад дундуур нь хуваагаад ийм хачин шийдвэр гарч байгаа нь тайлбар байхгvй. Дараа нь мэдээж *Вагнер Ази* давж заалдана. Нийслэлийн шvvх хэргийг буцаав. Эргэж дvvргийн шvvх дээр ирсэн хэрэг нь *Монгол газар* *Вагнер Ази*-д 5.2 сая долларын єртэй гэж шийдвэрлэлээ. Ингэхээр нь Мянганбаяр ємнєєс нь мєн л давж заалдлаа. Нийслэлийн шvvх асуудлыг *авч хэлэлцээд* Мянганбаяр 1.6 сая долларын єртэй гэж шийдэх нь тэр. Ийнхvv Мянганбаяр 4 сая долларын ашигтай гарч ирэх нь тэр. Монгол дахь хамгийн том хєрєнгє оруулагч компанийг монголчууд шvvх, тєртэйгээ нийлж улайм цайм дээрэмдэх нь энээ. Энэ асуудал Дээд шvvхээр орсон боловч Нийслэлийн шvvхийн шийдвэрийг хэвээр нь баталжээ.

Дєрвєн сая ам.долларын хожоо хийхийн тулд Мянганбаяр шvvхэд нэлээн хэмжээний мєнгє зарцуулжээ. Шvvхийн шийдвэр гаргасан шvvгчид гэнэт учиргvй баяжицгаав. Гол шийдвэр гаргасан шvvгч нь гэхэд 100 мянган тєгрєгийн цалинтай, тун ч тарчиг амьдарч байснаа гэнэт жип унан, гурван давхар байшин бариулаад унажээ. Тэд барилгын материалаа єєрийн биеэр цуглуулахаар болж, Бээжинд айлчлав. Сонирхолтой нь унаж яваа жип нь *Монполимет* компанид анх бvртгэгдсэн ба Бээжинд явахдаа *Монгол газар* компанийн зардлаар ухасхийжээ. Сонирхуулахад *Монполимет* компанийн захирал Гарамжав болон шvvгч нар олон жилийн сайн найз нєхєд юм. Гэхдээ ийм айхавтар мєнгє 4 сая долларын дээрмийг ганц шvvгч бие даан хийж чадахгvй нь ойлгомжтой. Яагаад ийм гэнэтийн бусармаг шийдвэр гарсныг асуухад *ерєнхийлєгчийн захиас бий* гэж ам алдсаныг нь чихээрээ сонссон хvн ч бий. Дээд шvvхийн дарга Ганбат ч мєн оролцоотой. Vvнийхээ шанд хvvхэддээ байр авч єгсєн гэж яригддаг.

*Вагнер Ази* компанийг Монголын тєр засаг, шvvх нийлж байгаад луйвардсан асуудал чимээгvй єнгєрсєнгvй. 2002 оны 6-р сард Улаанбаатарт болсон *Америк-Монголын бизнес зєвлєл*- ийн хурал энэ асуудлыг тун ноцтой авч vзлээ. Америкчууд цаашдын хєрєнгє оруулалтын асуудлаа энэхvv *Вагнер Ази* компанид гаргасан шударга бус шийдвэртээ Монголын шvvх дахин яаж хандан залруулах эсэхээс хамаарна гэдгээ хоёргvй утгаар илэрхийлцгээв. АНУ-ын Элчин сайд Ж.Дингер зєвхєн энэ асуудлаар Ерєнхий сайд Н.Энхбаяртай хоёр удаа уулзан шаардлага тавьжээ. Єгсєн албан ёсны ноотод нь *Коррупци авилгад идэгдсэн Монголын шvvх* гэсэн хатуухан vг хэллэг ч орсон байв.

Дэд ерєнхийлєгч Аль Горын удирдлагаар 1998 онд Вашингтонд хуралдсан *Сайн засаглалын* олон улсын хурал дээр АНУ-ын иргэн дэлхийн аль ч оронд хээл хахуулийн хэрэгт орооцолдвол АНУ-ын хуулиар шийтгэх ба АНУ-ын иргэн, компани дэлхийн аль ч оронд хээл хахууль, авилгын золиос болох юм бол АНУ-ын тєр бvхий л хvчээрээ тэр хvн, компаниа ємгєєлнє, улс тєрийн арга хэрэглэнэ гэж зарласан билээ. *Вагнер Ази* ч, *Америк-Монголын бизнес зєвлєл* ч, АНУ-ын Элчин сайдын яам ч, Олон улсын валютын сан, Дэлхийн банк ч энэ хэргийг Монголын тєр хэрхэн шийдэхийг анхааралтай ажиглан харж байна. 2002 оны есдvгээр сард Дэлхийн банкны ивээл дор Монголд хєрєнгє оруулагчдын чуулга уулзалт хийх Засгийн газрын хvсэлтийг нь Дэлхийн банк хvлээж авсангvй, *хурал зєвлєгєєн багадаагvй, шинэ Засгийн газар сvvлийн хоёр жилд юу ч хийсэнгvй, ажлаа хийцгээ* гэж албан ёсоор хэлжээ. Эцэст нь Монголын Засгийн газар удтал гуйж гувшсаны дараа *Монголд хєрєнгє оруулахад юу саад болж байна вэ?* гэсэн доромж нэртэй чуулга уулзалт хийхээр болсон байна. Монголд хєрєнгє оруулж, шуугиантай Худалдаа, хєгжлийн банкны хувьчлалд оролцож буй АНУ-ын *Жеральд Металлз* компани улам бvр авилгалд идэгдэн энэ нь улайм цайм болж байгаа Монголын тєрийн єнєєгийн байдалтай холбогдуулан Элчин сайдын яамнаасаа айхавтар анхааруулга санамж авсны эцэст Худалдаа, хєгжлийн банкны хувьчлалд оролцох идэвхи нь гэнэт суларчээ. Харин Монгол банк, ТЄХ-ны хvсэлтээр *сєрєг хvчний нэгэн лидерээс болов* гэсэн бичиг шийтгэж єгсєн байна.

Хувьчлал яаж явагдав?
2002 оны тавдугаар сард Худалдаа, хєгжлийн банкны хувьчлал явагдлаа. 5-7 газарт тендерт санал єгсєн гэх боловч шаардлага хангаагvй шалтгаанаар хоёрыг нь авч vлдэв. Эцэст нь нэгнийх нь тендерийн бичгийг нь задалж ч vзэлгvйгээр *Жеральд Металлз-Лугано консорциум* хэмээх баг 12 сая гаруй ам.доллараар Худалдаа, хєгжлийн банкийг авах болжээ. Тендерт оролцсон аль ч компани тендерийн анхдагч нєхцлийг хангасангvй. 50 сая ам.долларын єєрийн хєрєнгєтэй, 10 жилээс доошгvй ажилласан банкны туршлагатай нэр хvнд бvхий аудитын байгууллагаар аудит хийлгэсэн байх нь хувьчлалд оролцох банкны vндсэн нєхцєл гэж заасан ба энэ тендерийн нєхцлєє интернэтээр цацаж Английн *Экономист* сэтгvvлд хэвлvvлсэн юм.

*Жеральд Металлз* компанид Монголын хамгийн том банкийг єгєх гэж улайраад байдгийн цаад шалтгаан ихээхэн єєр. Комодити компанид зуучлах ажлаа л хийнэ vv гэхээс єєр хєрєнгє оруулалт, тэр дундаа огт оролцож байгаагvй шинэ бизнест, тэгээд ч ийм найдваргvй оронд, найдваргvй зах зээл дээр vзэлцэж байх хэрэггvй. Гэтэл Монголын алт, зэсийн бажмалын зах зээл дээрх монопол эрхийг амлаж байгаа тєрийн эрх мэдэлтнvvд нь энэ гол банкаа сонирхож, єєрсдєє авахад нь туслаач гэсний дагуу хариу тус хvргэх зайлшгvй шаардлагатай болжээ. *Жеральд Металлз*-д vйлчилдэг банк нь Голландын *Ай Эн Жи Баринг* банк. Харин энэ банк бол хєрєнгє оруулалт, том зээлийн банк болохоос жижиг арилжаа хийдэггvй. Худалдаа, хєгжлийн банк єєрсєдтэй нь харьцуулахад ердийн нэг жижиг ядуу орон дахь жижиглэнгээр ажилладаг vнэхээр жижиг банк. Тухайн орондоо болохоор нийт мєнгєнийх нь 60 хувийг ганцаараа атгадаг. Иймээс *Ай Эн Жи Баринг*-ийн сонирхлыг татсангvй.

Ингээд Монгол банкны ерєнхийлєгч О.Чулуунбат єєрийн биеэр Европ, тэр дундаа Швейцарьт нэлээд удтал айлчлан тоглолт хийж хайж байж Италийн хил дээр чєлєєт бvсэд ажилладаг *Лугано* хэмээх банкийг олжээ. Хувьчлалд оролцож буй дvр vзvvлсний тєлєє зохих шан олдохоор ярьсан нь мэдээж. Харин *Лугано* жижиг жижигдээ нєгєє Худалдаа, хєгжлийн банкны тендерийн нєхцлийг ч хангаж чадахгvй жижиг аж.

Єєрийн хєрєнгє нь ердєє гуч хvрэхгvй сая доллар. Vнэхээр аудитын vнэлгээ огт хийгдээгvй удсан аж. 2000 оноос хойшхи тайлан баланс нь интернетийн вэбсайт дээр нь сох байхгvй. Ийнхvv нvглийн нvдийг гурилаар хуурах vлгэрээр *Лугано* банк, *Жеральд Металлз* комодити компани хоёр нийлж консорциум байгуулан тендерт оролцсон болж Худалдаа, хєгжлийн банкийг авахаар боллоо.

Тендерт оролцохдоо Монголын олон нийтийг тєєрєгдvvлэх зорилгоор жинхэнэ сонирхож буй этгээдvvдийн зааж єгснєєр хоёр нєхцєл хэмээх хуурамч мэдээллийг цацав. Нэг нь уул консорциум ойрын хугацаанд Худалдаа, хєгжлийн банкинд 28 сая долларын хєрєнгє оруулалт хийнэ гэсэн нэгэн амалгаа. Vнэндээ Монголын хэсэг бvлэг хvмvvст банкийг нь авч єгєхийн тулд нэрээ ашиглуулчихаад дээр нь илvvдээ гарсан юм шиг 28 сая доллар хаяж байх хэрэг юу билээ. Нєгєє нь Худалдаа, хєгжлийн банкны менежментийг *Ай Эн Жи Баринг* хийж єгєх тухай дэмий хоосон vг байна. Банкны менежментийг олон сар жилээр хийдэг. Чухам ингэж байж vр дvн гарна. Тэр байтугай банкны олон vйл ажиллагааны нэг дээр нь зєвлєгєє єгєхєд ч олон сар жилийн хугацаа бардаг эд. Гэтэл Худалдаа, хєгжлийн банкинд хоёр сарын хугацаагаар менежмент хийнэ гэсэн нэрээр *Ай Эн Жи Баринг* банкны мэргэжилтэн иржээ. Энэ бол олныг тєєрєгдvvлэх гэсэн явуургvй мэх болох нь мэргэжлийн ямар ч хvнд дэндvv ойлгомжтой.

Хувьчлал хийсэн бол 14 хоногийн дотор мєнгєє шилжvvлдэг, эс тэгвээс тендерийг хvчингvй болгоод дахин зарладаг хууль бий. Харин уул консорциумд 100 хоногийн мєнгє тєлєх хугацаа тавьж єглєє. Гэтэл консорциум энэхvv хуулиас 7 давсан хугацаанд ч мєнгєє тєлсєнгvй. Хугацаа дуусахын ємнєхєн ирээд нийт мєнгєний 60 хувийг одоогоор тєлж байя гэсэн санал тавьжээ. Харин ТЄХ саналыг хvлээж авалгvй хугацааг дахин 75 хоногоор сунгалаа. Яагаад 60 хувийн мєнгє тєлєхєєс татгалзав. 60 хувийг нь авчихаад vлдсэн 40 хувьд нь 75 хоногийн хугацаа тавьж єгч болох л байсан шvv дээ.

Vнэндээ энэ бол нэг талаас блиф, нєгєє талаас зєрчилдєєний илрэл юм. *Жеральд Металлз* хувьчлалд єєрт ногдсон хэмжээгээ тєлж болохоо ойлгуулжээ. Харин vлдсэнийг нь жинхэнээсээ луйвардах гээд байгаа этгээдvvд бол єєрснєє ол гэсэн vг. 60 хувийн мєнгєнд ирээдvйд алт, зэс л авна, тvvнээс ямар ч банк тэдэнд хэрэггvй. Нєгєє талаас Монголын талын коррупци авилгал хэтэрхий олны нvдэн дээр гарч улмаар олон улсын асуудал болж босч ирсэн. Vvнд нь Худалдаа, хєгжлийн банкийг авах гэж улайраад байгаа хvмvvс єєрсдєє холбогдож эхэлсэн. Мєн тэднээр дамжсан зээлдэгчид АНУ-ын хєрєнгє оруулагчдад хор учруулж эхэлсэн. Энэ талаар Элчин сайдын яам тов тодорхой сануулга єгсєн. Нэг vгээр бол *Жеральд Металлз* анхны тохиролцооноос буцахад бэлэн болжээ.

2002 оны 09 сарын 27

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
dirol (зочин)

yu ch gehev de.heleh ch ug alga hun bur l uur uuruur bodoj harj dugneh bh dal gej...

barbie (зочин)

Монте Кристо Гүн шиг 3-н боть ном бичхээр юм болж.Толгой эрэгчлээ бүр.

эрх зүйч (зочин)

Монголд мафи гадаадын синдикат, оффшүүр байгааг нотоллоо

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)