МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Түймрийн утаа нийслэлийг нөмрөөд л...

Түймрийн утаа нийслэлийг нөмрөөд л...

Хөөрхий Улаанбаатарчууд гэж мөн ч хэцүүхэн амьдралтай улсууд юм даа. Өвөлдөө нүүрсний утаа, зундаа түймрийн утаагаар амьсгалаад мөн ч сайхан шүү. Зовж зовж хоолой гашуу оргиулсан утаанаас нэг юм түр ангижралаа гэсэн чинь түймрийн утаа дараагийн үеийг нь залгаад авна. Та нар цэвэр агаараар амьсгалах гээд байна уу гэсэн шиг. Он гарсаар 22 удаа ой хээрийн түймэр гарч, байгаль экологид гурван тэрбум орчим төгрөгийн хохирол учруулжээ. Хойд хөршөөс түймэр орж ирнэ. Дээрээс нь цаг уурын нөхцөлөөс шалтгаалан байгаа жаахан ой нь шатна. Хаврын хаварт л хуурайшилт ихтэйгээс шалтгаалан ой хээрийн түймэр дүрэлзэнэ. Уржнан жил дархан цаазат Богд хан ууланд түймэр гарч багагүй ойг залгисан.

Хэцүү ч юм даа. Өчигдөр гэхэд л Улаанбаатар хот тэр чигтээ түймрийн утаатай байлаа. Дээрээс нь хаврын хавсарга салхи түймрийг улам дэвэргээд өгнө. Ингээд л байгаа жаахан ойгоо, малын багахан бэлчээрээ үнс нурам болгочихно. Энэ жил бороо хур бага байвал түймэр үе үе гараад л байна гэсэн үг. Тэнгэр хангай хураа хайрлаж түйрийн аюулаас хамгаалаасай гэж л зарбирахаас даа. Хайран ч ой мод, хайран ч тал нутаг минь. Гал усны аюул Монголыг минь тойрч байгаасай. Хүмүүс ч гэсэн ухамсартай байж ил гаргасан галаа сайтар унтрааж байх нь иргэний үүрэг шүү дээ. Зун цаг дөхөж амралт зугаалгаар явалгүй л яахав. Гэхдээ бага ч гэсэн эх орноо гэсэн халуун сэтгэлээр хандаж тарьсан хогоо цэвэрлээд, түлсэн галаа гүйцэд унтрааж байвал нэг ч гэсэн түймрээс сэргийлж чадна гэж итгэж байна.      

start=-46 , cViewSize=50 , cPageCount=1

4 сэтгэгдэл:

null
SUNshine (зочин)

санаа алдав бороо л ороосой

Хэрлэн (зочин)

харин тиймээ. өчдөр яаваа гэв гэнэт л... шуураад.

Витаут (зочин)

Хэлээд юугэхэв... Энэ Бороо жаахан юм бодмоор юм даа.

barbie (зочин)

Бороонз шүлгээр бороо оруулаад завгүйм шиг байна лээ...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)