МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Янхан гэхээр л зөвхөн эмэгтэйчүүд байдаг уу???

Янхан гэхээр л зөвхөн эмэгтэйчүүд байдаг уу???

Аливаа асуудал хоёр ба түүнээс дээш талтай. Нэг талаас нь харахад зөвхөн залуус л садар самууныг хэт ил задгай болгоод байна уу гэвэл үгүй. Гэр бүлтэй, хангалуун сайхан амьдрагсад ч биеэ үнэлэлт болон завхайрлыг өөгшүүлж байгаа нь нуухын аргагүй үнэн юм. Хувийн дортухан бизнестэй, эсвэл улстөрийн хүрээний ч гэх юм уу ямартай ч нийгэмд байр сууриа олсон эрхэмүүд ч янхандалтад байгагүй хувь нэмрийг оруулж байгаа. Нас тогтсон, чинээлэг байрын эрчүүд өөрийнхөө охиноос ч дүү байх гэмээр охидтой буудлын хаалгаар жишим ч үгүй алхан орохыг хотын захад байх нууцлаг зочид буудлуудаас олж харж болно. Тодорхой хэмжээний харуул хамгаалалт бүхий дээрх зочид буудал нэртэй газруудад янхандалт жинхэнэ утгаараа цэцэглэдэг гэхэд хилсдэхгүй. Нэр ус бичиж авдаггүй, тодорхой бүртгэл хийдэггүй, тэгээд нууцлаг буйдхан газруудад байх цэнгээний газруудыг гаднаас харахад бараг л анзаарагдахгүй шахам. Ийм газруудад магадгүй таны охин, таны дүү байхыг үгүйсгэх аргагүй болчихоод байна. 

Өөр нэг өнцгөөс нь харвал зөвхөн эрчүүд л энэ байдлыг өөгшүүлээд байгаа ч бас биш юм. Гэр бүл, үр хүүхэдтэй нас тогтсон эмэгтэйчүүд өөрийн хүүтэйгээ ойролцоо насны залуутай сүүлрэх нь хэвийн шахуу үзэгдэл болчихоод байгаа. Мэдээж мөнгөтэй хөрөнгөтэй эгчмэд бүсгүй залуугаа санхүүгийн хувьд ивээн тэтгэнэ. Урьд нь зөвхөн хүүхнүүд биеэ үнэлдэг гэсэн ойлголт байсан бол одоо эрчүүд биеэ үнэлж байна. Иймэрхүү дүр зургийг мөн л буйдхан байрлах зочид буудлын хүлээлгийн танхимаас олж харж болно. Хүн хэнтэйгээ явж, юугаа хийх нь эрхийнх нь асуудал хэдий ч мөнгөний төлөө нүдээ ухаж өгөхөөс буцахгүй болон өсч байгаа шинэ үеийнхэн асуудал болоод байгаа билээ. Болж өгвөл амар хялбар аргаар мөнгө олох хүсэлдээ хөтлөгдсөн охид залуус хожмийн нэг өдөр хийсэн алдаагаа ухаарахдаа хэтэрхий хожимдсон байхыг үгүйсгэхгүй. Хэт задгайрал, завхайрал харьцангуй цөөн хүн амтай манайх шиг улсад ойрын ирээдүйд маш том асуудал болон гарч ирэх болоод байна. Янхандалт завхайрал бол хүний амьдрал биш билээ.   

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
Сараачигч (зочин)

Тийшд үнэн хэлж. Ялангуяа одоо энэ оюутан охидууд чинь бүр аймар болцийм байлээ. яаана даа. тэгээл жоохон мөнгөтэй цээжээ дэлдсэн хэдэн гарууд нь бүр сурцгаацан. Ёстой зэвүүн

Далай (зочин)

ццццццццццц хорвоо гэж

Damdaa (зочин)

чи чинь энэ сэдвийн бүр про нь болоо юу даа, хэ хэ хэ. Уншсан ч үгүй, гарчигт чинь л.

БОРОО (зочин)

манай хүн ойрд энэ чиглэлээр дагнасан цуврал нийтлэл бэлдэж байгаа юм билээ. Бүүр ГөүГөү ньюс дээр хүртэл гарсан байсан. Зөв зүйтэй асуудлыг хөндсөн байсан.

БОРОО (зочин)

Нэг жүжгийн рекламан дээр гардаг даа "-би янхан болсон..." гээл нэх сүрхий хэлдэгшд. Тэр л нөлөөлсөн байх :P

XACAP (зочин)

PRO

уншигч (зочин)

ер нь яасныг янхан гэж хэлээд байгаан бэ?

bi (зочин)

ekh ornoo hudaldaj bgaa humuus bugd yanhan harin niigemd bidnii nerledeg yanhanuud bol zugeer l amar amidral harsan humuus bh, amar zamiig songoh hamgiin amarhan. gevch unuudur deereesee dooshoo doroosoo deeshee bugd amar hyalbar amidral durlaj bgaa bolohoor bieiin bolood setgel setgelgeenee yanhan haa saigyi bna shuu dee

Зочин (зочин)

xariin bastarduudtai bol zail!!!!!!!! zavaan nugeluud. etseg ex n yu bodoj bdgiin bol buu med?????

Undi (зочин)

ene ni neg talaasaa ajliin bairnii homsdoltoi holbootoi baihaa. hiiy geheer ajiliin bair baihgui, jijighen business erhley ch gesen mungu baihgui. Medeej emegtei hun durtaidaa biyee unelehgui. Minii bodloor biyee unelegch gedeg setgel zuin bolood biyiin huvd hyalbar ajil bishee. ene magadgui hamgiin hund ajil baih. yaj tsegtselmeer yum dee.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)