МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Янхандалт үндэсний эмгэнэл мөн үү???

Янхандалт үндэсний эмгэнэл мөн үү???

Монгол чөлөөт нийгэмд шилжээд багагүй хугацаа өнгөрч байгаа. Бараг бүх зүйл нэн чөлөөтэй болсоноор сайн муу олон үр дагаварыг өгсөн. Техник технологи хөгжиж, интернэтийг өргөн хэрэглэж байгаа нь үнэхээр таатай зүйл л дээ. Сүүлийн үед зарим охид бүсгүйчүүд интернэтийг ашиглан биеээ үнэлэх байдал газар аваад байгаа нь тун харамсалтай. Мэдээж хүний эрх энэ тэр гээд асуудал сөхөгдөх боловч харьцангуй цөөн хүн амтай манайх шиг улсын хувьд яалт байхгүй эмзэг асуудал юм. Дунджаар 17-25 насны бүсгүйчүүд онлайнаар биеэ үнэлж байгаа бөгөөд ханш нь 20,000-100,000 хооронд хэлбэлзэж байгаа нь нэлээд удаан хийсэн судалгаагаар тогтоогдоод байна. Биеэ үнэлэгчид Mongolei.de нэртэй германд байдаг монголчуудын чатаар дамжуулан үйлчлүүлэгчээ олж авдаг. Тэдний үйлчлүүлэгчээ татах арга улам нарийсч хоёр болон гурваараа нийлж биеэ үнэлдэг болсон.

Янхандалт баар, саунд байдаг байсан бол хүрээгээ тэлж интернэтээр нэг байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал болж хувираад байна. Хамгийн эртний мэргэжил гэгддэг янхандалт аль ч нийгмийн үед байсан боловч яг одоогийн нийгэмд хэт задгайрчээ. Хууль хяналтын байгууллага чадах хэрээрээ тэмцдэг боловч улам бүр нарийсаад байгаа аргыг гүйцэхгүй байгаа бололтой. Санхүүгийн туслалцаа үзүүлээч гэсэн тайлбартайгаар биеэ үнэлэгчидээр дамжин бэлгийн замын өвчлөлүүд ёстой л дураараа дургиж байгаа биз. Бэлгийн замын өвчлөлийн түвшин төдийлөн буурахгүй байгаа нь биеэ үнэлэгчидтэй маргаангүй холбоотой. Хамгийн муухай нь цэцэг шиг насандаа яваа охид янхандалтын зам руу орж байгаа нь аймшигтай. Ийм насны охид биеэ үнэлж, садарлаж байгаа нь үндэсний эмгэнэл гэхэд ч багадхаар. Монгол цөөн хүн амтай. Нийслэл хот бүүр цөөн. Мэдээж яаж ч тэмцээд янхандалтыг огт алга болгож чадахгүй. Алга болох ч үгүй. Гэхдээ л ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй болсон нь нэгэнт тодорхой болоод байгаа билээ.       

start=-17 , cViewSize=50 , cPageCount=1

33 сэтгэгдэл:

null
ЖИГЭЭ (зочин)

Хамгийн анхны болоод хамгийн амархан мэргэжлийг яаж ч болохгүй юм даа. Ер нь бол цэгцлэх болсоон. Амрагийн асуудал биш, мөнгөнийх гэдэг нь л жинхэнэ аюул. Мөнгө олох гэж л халтуур хийдэг биз дээ. Эрүүл ахуйгаас эхлээд

itsme (зочин)

үнээн. юу хийхий нь мэдкү байна. тэхдээ л ямар нэгэн юм хийх хэрэгтэй

tsoomo (зочин)

би чадахаараа тэмцээд эхэлцэн санхүүгийн туслалцаа үзүүлэхээ байсан шүү дээ ккк

3apaa (зочин)

Тийнштв Би л боовтой гэсэн шиг заваарсан юмнууд. Гэхдээ гээндээ ч бий гоондоо ч бий гэхсилэн төр засгийг буруутгаж болох шалтаг ч байна. Янхандалтгүйгээр амьдарчих нөхцөлийг бүрдүүлж чадахгүй л байна гэж...

3apaa (зочин)

Нил алдаа хийчиж...

3apaa (зочин)

Тийншт... Би л боовтой гэсэн шиг заваарсан юмнууд. Гэхдээ гээндээ ч бий гоондоо ч бий гэхчилэн төр засгийг буруутгаж болох шалтаг ч байна. Янхандалтгүйгээр амьдарчих нөхцөлийг бүрдүүлж чадахгүй л байна гэж...

hannib (зочин)

Үүнтэй тэмцэх ганц л арга байна, янхандалтыг хүлээн зөвшөөрөх. Албан ёсны эмсийн хүрээлэнтэй болох, тэр нь татвар энэ тэр төлдөг эсвэл орлогын тодорхой хувийг урлагт эсвэл дох бэлгийн замын өвчний эсрэг сурталчилгаанд зарцуулсан байхыг төр хянадаг, тэхгүй бол далд байх тусмаа бага насны хүүхдүүдийн дунд өвчин энэ тэртэйгээ дэлгэрсээр байх болуда гэж таахындаа

kei (зочин)

Энэ мэргэжийг бүр мөсөн зогсоож үгүй хийе гэвэл Хүн төрөлхтөн дахин үүсж бий болох үед байх Гэхдээ эр эм ялгаа байх цагт Мөнгө нийгэмд оршин байх цагт Хамгийн гол нь Амьтанд биеийн таашаал байхад Оюун ухаант хүн бидэнд Сэтгэл,биеийн таашлыг мэдрэх Мэдрэмж байгаа цагт Энэ зүйл устан алга болохгүй. Харин ирээдүйд хүн бүр Компьютер, техниктэй харицаж Хүн хүнтэйгээ харицах Шаардлагагүй болсон цагт Бас үгүй болж магад юм. Гэхдээ хүн юуны тулд Оюун ухаант билээ Энэ зүйл ямар нэг аргаар Хойч үед үлдэх л болно.

yagtiimee (зочин)

Ихэнх хүмүүс янхандалтын бурууг эмэгчүүдэд тохохыг боддог. Тэр тусмаа эрчүүд бид нийлж аваад энэ эмэгтэйчүүд гэж ярьдаг. Гэхдээ эрчүүд бид янхан худалдаж авахаа байчих юм бол асуудал бас шийдэгдэж болох талтай. Энэ талаас нь хараад нэг бичлэг хийвэл зүгээр юм биш үү?

XACAP (зочин)

Ханнибалтай санал нэг байна Ямар нэгэн юмыг хүчээр шийдэх нь зөв арга биш шүү дээ Одоо тархаад байгаа ДОХ-ын тархалтыг магадгүй тогтоон барьж болох юм Юугаар гэж үү Янхануудыг албан ёсны болгож эмчийн үзлэгт байнга хамруулж татвараа төлдөг байх гэх мэтээр Ер нь тийм аргаар мөнгө олох нөхцөлийг бүрдүүлээд л байна шүү дээ бид өөрсдөө

flower_13 (зочин)

Тийм хүмүүсийг яг юу гэж хэлэхээ мэддэггүй юмаа. Аливаа зүйлд олон шалтгаан байдаг, тэр хүмүүс ч янз бүрийн шалтгаанаа хэлээд л явдаг байх. Хүн хүндээ хайртай байх л хэрэгтэй. Залуу ч тэр бүсгүй ч тэр нэг удаагийн зугаа хөөж насан туршийн өвчин бэлэгэнд авч болно гэдгээ цаг ямагт санаж байх хэрэгтэй.

zurh (зочин)

erchuud uursduu awaad baihaar chini odoo yaalta bilee.ene n ali alitaldaa emgenel bolchood baigaa baih.erchuud ch gesen yadaj yanhan awch baigaa bol harah tsarainaas huuhed,uwchtei huuhen ene ter awahgui baih heregtei shd, naad zah n.1

БОРОО (зочин)

Би энэ талаар дээхэн үед нэг бичлэг хийж хүмүүсийн дунд хүчтэйхэн хэрүүл эхлүүлж байснаа санах юм. "Явдалтай хүүхний цаана" гээд. Цаана хэн байгаан бэ. Явдалтай эрчүүд. Тэгвэл янхануудыг хэн худалдаж аваад байгаан бас л эрчүүд. Үндэсний эмгэнэл бол мөний хувьд мөн. миний бичлэгийг уншуул уншаарай

БОРОО (зочин)

http://after.blog.gogo.mn/entry/ff8080811bfc47a4011bfd8674870057

Gtulga (зочин)

Ханни Хаагий хоёртой санал нэг байна. Албан ёсны бөгөөд жинхэнэ үйлчилгээ бизнес болгох хэрэгтэй. Бизнес бол цэвэр өрсөлдөөн түүнийгээ дагаад чанарын асуудал яригдана. Энэ бизнесийн хамгийн гол цөм нь эрүүл мэнд байх гэж боджийно.

AntiDotE (зочин)

Зөвхөн янхан ч гэлтгүй бүгд чадах чадахаараа зөв зүйл хийгээд байхад аяндаа бүгд л зөв гольдролдоо орох байхаа.

Miigaa (зочин)

Янханууд авч унтаад байгаа хүмүүсийг ер ойлгодоггүй юм, тэр шал согтуу, эсвэл зурамны нүх ч голохгүй шургуулах ямарч мэдрэмжгүй амьтан байж таараа.Янхан авна гэдэг бол мөн чанартаа ертөнцийн хар мянган амьтны шаар,шавхруу,угаадсыг долоож байна гэсэн үг.

Tsaad (зочин)

Манай нийгэмд янхандалт, гэр бүлийн үнэнч байдал алдагдаж байгаа нь үнэхээр хэн бүрийн сэтгэл зовоосон асуудал мөн. Энэ асуудал үнэхээр үндэсний эмгэнэлийн түвшинд хүрчээд байгаатай санал нийлж байна. Үүнтэй тэмцэхэд бар савыг 12-оос хойш ажиллуулахгүй ч юмуу хатуу арга төдийлэн үр дүнд хүрэхгүй гэж бодож байна. Миний бодлоор хувь хүн, гэр бүлийн ёс суртахууныг дээшлүүлэх арга замаар, ирээдүйдээ итгэлтэй байлгахад төр засагаас эхлээд иргэн бүр анхаарах хэрэгтэй санагддаг. Ёс суртахууныг дээшлүүлэх талаар ТВ-ийн нэвтрүүлэг хийх, бага сургуулиас эхлэн хичээл заах ч юмуу бодоод байвал олон л арга олдох байхдаа.

hannib (зочин)

1000 хориод угаасаа бүткү, тэрний оронд нэгэнт хэзээч алга болохгүй нь ойлгомжтой юм чинь эндээс тэр санаа зовоогоод дотор арзас хийлгээд байгаа жаахан охидыг л хэрхэн татаж авах талаар ухаан бодлоо ширгээх хэрэгтэй байх оо

XACAP (зочин)

Ханнибалын зөв Энэ мэргэжил чинь бүх цаг үет байж л байдаг шүү дээ ккк

hannib (зочин)

оо тийм нэг сайн төсөл хэрэгжиж байгаашд, 10н жилийн дунд болон ахлах ангийн охидуудад (зөвхөн охидуудад) эдийн засгийн ойлголт өгөх зорилготой сургалт явагдаж байгаа шд. Тэр нь яаж мөнгийг зөв зарцуулж хуримтлал үүсгэх вэ гэдгийг лекц болон практик туршилтуудаар сургана гэж байгаа, энэ бол янхандалтыг арилгах маш том ажиллагаа гэж бодож байгаа шүү.

Tsuki-Yama (зочин)

За даа угаасаа энийг арилгаж бол чадахгүй ээ. Байсаар ч ирсэн байх ч болно. Харин энийг хяналтанд авах хэрэгтэй. Ханниб тай бол санал нийлж байна. Дээрээс нь манай хүүхнүүдийн (одоо бие үнэлээд байгаа, явдалтай гэгдээд байгаа хүүхнүүд) өөрсдийгөө үнэлэх үнэлэмж нь буурчихаж л дээ. Бардам зан, бахархал гэдэг зүйл байхаа больж. Тэрийгээ өөрсдөө ч юмуу, эсвэл өөр хүнээр ч юмуу гишгүүлчихсэн. Тэгээд тэрийгээ эрх чөлөөт нийгэм гэдгээр бараг л тайлбарладаг.

venera (зочин)

monoosoo l mon gehdee anh erchvvd l mungu ugch muu zan surgasan bh Emegtei hvmvvsiin ner hvndiig unagaaj bga bie e vnelegchid dald oroosoi

өөр зочин (зочин)

2 том мангасын хажууд байгаа цөөхөн хүн амтай улсын хувьд биеэ үнэлэх явдлыг хүлээн зөвшөөрөх нь хэр оновчтой байдаг юм бол? Миний бодлоор Сингапурын хар тамхитай тэмцдэг шиг маш хатуу тэмцэх хэрэгтэй санагдаг. Бүр зах зээлийг хаах буюу биеэ үнэлэгч болон зуучлагч, худалдан авагч, орон байраар хангагч гэх мэт түүнтэй холбогдогч бүх хүнийг бараг адил түвшинд маш хатуу шийтгэх хэрэгтэй. Та нар юу гэж бодож байна?

LoveLove (зочин)

Боловсролын тогтолцоонд оруулж хүүхдүүдэд бүр багаас нь тусдаа хичээл болгож эх орон, улс үндэстний үнэт зүйл, гэр бүл, бэлгийн боловсрол, мөнгөний үнэ цэнэ зэргийг хооронд нь уялдаатайгаар заах хэрэгтэй. Хүний ухамсар тархинд л суулгаж чадахгүй бол хичнээн хориод, арга хэмжээ аваад арилгачихдаг бол аль хэдийн манайхаас хөгжлөөрөө хэд дахин илүү газрууд ядаж арилгацан байна биз дээ

өөр зочин (зочин)

Тухайн улсын хөгжил нэг их хамаагүй юм шигээ. Харин хуулиа хэр үр дүнтэй хэрэгжүүлж чадаж байна гэдэгээс хамаарах байх гэж бодож байна

Damdaa (зочин)

бүх хүн л нэг нэг үг хэлжээ, хэ хэ хэ. Би бас нэг үг хэлчих үү. Миний л бодлоор яг биеэ үнэлэгчидтэй биш биеэ үнэлэгчид шиг болчихоод байгаа бүсгүйчүүдтэй л "тулж" ажиллах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Гэхдээ хэцүү л дээ, яаж гэдэг асуулт бол. Зио зио бүү мэд (дэмий л мөрөө хавчив). Нээрээ нэг юм санаанд орлоо. Манай нэг танилын хамаатан МУИС төгсчихөөд бааранд ширээний хүүхэн хийгээд байсан гэнэ ээ. Тэгээд байхаар нь банкиндаа теллэрээр оруулчихсан чинь энэ ажил чинь их зүгээр юм байна гээд теллэрээ бүр аягүй сайн хийгээд гүйгээд байсан гэсэн. Юутай ч тэр охин лав банкны теллерийг илүүд үзэж байна гэсэн. Гэтэл тэр чинь ердөө л тэллэр ш дээ, тэгээд бодохоор чинь уг нь магадгүй өөр илүү сайн боломжийг бий болгосноор тэр биеэ үнэлэгчид шиг болчихоод байгаа хүүхнүүдийг татаж авах байхаа гэж нээрээ бодчихлоо. Өө тийм тэгээд бас бид эрчүүдээ их өөд нь татах хэрэгтэй байна. Тэгвэл ихээр гэрлэнэ ш дээ, гэр бүлээ аваад явах чадвартай болно, ямарч эмэгтэй хүн тогтвортой гэр бүлийг илүүд үзэх байлгүй дээ. одооны залуучууд чинь одоо хаашаа юм бэ, найз охин нэртэй худлаа хүн "муриад" л явдаг болцым биш үү. Тэгэхээр чинь бас л бүсгүйчүүд нь ингэж явах нэг шалтгаан болоод байж мэдэх л байх, хайртай хүн нь үнэлэхгүй л бол тэгээд л бүсгүй хүн өөрийгөө үнэлэхгүй ш дээ тиймээ, хүүхнүүдээ. за энэ ёстой жинхэнгээсээ солиорчихлоо шүү хэ хэ хэ. уучилаарай эмзэглэх хүмүүс байвал, би зүгээр л дөнгөж сая бодсоноо л биччихлээ.

Зочин (зочин)

blog gej bas bolovsrongui yanhandalt boldog gazar biz dee. bie bieniihiigee soliltsood l yavchihdag humuus bas baidag yum bilee. yanhandalt gej neeree tolgoin bas shudnii uvchin munuusuu mun shuu. ta nariin yalgaa ni gevel il tsagaan biee zaraad zogsohguid l baigaam daa.

hannib (зочин)

Найз залуу, хайр дурлал энэ тэрдээ гомдоод биеээ үнэлэнэ гэж юу байхав дээ, мэдээж мөнгөний асуудал шүү дээ, Эрэгтэй хүн мөнгө хэрэгтэй болоод балраад бүх боломжоо дуусгасан гэж үзвэл эцсийн арга хэмжээ нь дээрэм хийх болуу, аа бас дээрэм хийхийг юман чинээ санахааргүй орчинд өссөн нэгэн ч байж болох юм тэгвэл мэдээж мөнгө олох эхний алхам нь тодорхой, яг энийг эрэгтэйг нь эмэгтэй гээр солиод дээрэм-г нь янхандалтаар солиод уншвал эмэгтэйн шалтгаан гарах байх гэж таажина

Зочин (зочин)

teneg

Зочин (зочин)

Янхандалт арга байхгүй асуудал болоод байгаа. Ямар нэгэн гарцыг олохгүй бол цөөн хүнтэй улсад жинхэнэ утгаараа нөлөөлж болох л юм.

aagii (зочин)

ovoo nar oorsdoo bid nariig durtai l avaad bdagiin sh tee.zalgaarai.88650826

ыуч (зочин)

гбагагбйыъ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)