МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Биеэ үнэлэгчдийн эрэлт ба нийлүүлэлт

Биеэ үнэлэгчдийн эрэлт ба нийлүүлэлт

Өмнөх нийтлэлдээ интернэтээр биеэ үнэлэгчидийн талаар цухас бичсэн билээ. Энэ удаа эрчүүдийн талаар бичих гэж байна. Зах зээлийн хуулиар эрэлт байхад нийлүүлэлт мөн адил байдаг. Үүнтэй нэгэн адилаар биеэ үнэлэгчдийг худалдан авах эрэлт хангалттай байгаа нь янхандалтыг улам газар авахуулдаг. Дажгүй хөөрхөн охидод санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэсэн зар маягийн үгсийг та аль ч чатаас олж харах болно. Мөн эр бэлэг эрхтэн харуулна, кам секс залуу гэх мэтийн тайлбар бүхий нууц хүмүүсийг харж болох бөгөөд ямар нэгэн хуурамч мэйл хаяг байхад л хангалттай. Тэгэхээр эндээс ямар дүгнэлт гарах вэ гэхээр эрэлт маш их байна. Эрчүүд ер нь яагаад биеэ үнэлэгч авдаг юм бол гэсэн асуулт гарна. Тайлбар нь маш энгийн бөгөөд товчхон. Тэд биеэ үнэлэгчидтэй яаж ч харьцаж болох бөгөөд дураараа аашилах боломж нээлттэй. Нэгэнт бараагаа худалдаад авчихсан юм чинь эзэн яаж ч болно.

Биеэ үнэлэгчдийг авч байгаа залуусын дундаж нас 22-25. Өдрийн цагаар голдуу зочид буудалд бүх ажлаа амжуулна. Зочид буудлуудын үнэ нь ч боломжийн. Цаг нь нэг хүний 2000-6000 төгрөгийн дундаж ханштай байгаа. Янхандалтад дэмжлэг үзүүлж байгаа бас нэг үүсвэр нь үй олноор байх зочид буудал болж таарч байгаа биз. Өдрийн цагаар аль ч зочид буудлийн хүлээн авах өрөөнд 30 минут суухад дээрх үзэгдлийг хангалттай олж харах болно. Эрчүүд биеэ үнэлэгчдийг өөгшүүлэх том шалтгаан нь яах аргагүй мөн. Зарим эрчүүд ч гэсэн биеэ үнэлэгчдээс дутахгүйгээр элдэв муу өвчнийг тараах үүр болдог нь нууц биш. Биеэ үнэлэгчидтэй тэмцэхийн тулд тэдгээрийг худалдан авагчтай нь ч гэсэн давхар тэмцэж байж үр дүнд хүрнэ. Мэдээж аль ч нийгэмд байдаг, байсаар ирсэн янхандалтыг бүрэн дүүрэн хорьж чадахгүй нь ойлгомжтой. Гэвч гараа хумхиад суулгүй аль аль шатандаа тодорхой үр дүнтэй ажлуудыг эхлүүлэх цаг нэгэнт иржээ. Үндэсний аюулгүй байдалд шууд биш ч гэсэн ямар нэгэн байдлаар нөлөөлөх янхандалтад хараа хяналтаа тогтоох болжээ.     

start=-42 , cViewSize=50 , cPageCount=1

8 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

ok

Tsuki-Yama (зочин)

Хааж хавчихаасаа илүү нээлттэй болгосон нь дээр гэж бодож байна. Эмсийн хүрээлэн гэх мэт. Хааж хавчлаа гээд улам л арга нь нарийсаад, улам барьцгүй болж цаашаа улам буглана. Харин хуулиар орчин нөхцөлийг нь бүрдүүлж өгөөд тодорхой шаардлагуудыг тавих хэрэгтэй. Ингэснээр ил тод болж байгаа юм. Үр дүн нь ч илүү л байна байх. Чангаллаа гэхэд хүндрэлтэй асуудал зөндөө үүсэх болно. Жишээлбэл: Найз охинтойгоо уулзаад буудалд хэвтжийсэн чинь шалгалт таараад баахан цагдаа орж ирэв. Тэгээд яахуу дээ найз охинтойгоо байна аа гэсэн, нотлох баримт байхгүй учир яах аргагүй янхан авсан болж таарна. Цаашлаад цагдаа сэргийлэх дээр өдрийг өнгөрөөх хэрэг гарнаа даа. Энэ мэтээс эхлээд хүндрэл зөндөө гарна.

Амарсайхан (зочин)

Бүх эрчүүдийг хөнгөлөх саналыг УИХ-д оруулж байна

yagii (зочин)

hehe. bi ter hun chin bna. namaig bitgii muulaad bai. yamar er archaagui bna tuunii huuhen tend chin yavdag yum. buruug ehleed oorsdoosoo gaigaad uzeerei

zurh (зочин)

bi law emsiin hureeleng ers eserguutsdeg.erchuuded l heregtei baidiin baigaaz.tegeed ch yur n huniig hudaldaalj baigaagaas yalgaa yu baigaan bee? huuli gargahiin bol harin ch hun uuruu uuriiguu hudaldaalahiig demjsen hereg bolno.odoo baigaa yanhandaltiig ch bas ustgahaar oroldoj, boloh hereeree ustgah heregtei 8

ami salgah ui (зочин)

hihihi zurhtei sanal neg bna aa yagaad haa ch yavsan ondor hogjiltei orond buur tiim tusgai horoolol hurtel bdag shdee minii bodloor neelttei il tod bolgoh ni zov gj ujez bna yamar ch bsan tegeed harin tendee hyanlt tavih heregtei l deee whahhahhaahaha

Chips (зочин)

Erelt bgaa tsagt niiluultelt buurahgui ee gj...kkk.ereltee bagsgaachee zaluuchuud min eee.

Сэтгэл судлалын чиглэлээр сурч байгаа оюутан (зочин)

би энэ чиглэлээр судалж диплом бичиж байгаа Манай улсын болон олон улсын биеэ үнэлж байгаа эмэгтэйчүүдийн талаар миний судалж мэдсэнээр товчоор бичихэд Moldova-д бол хүчээр хуурч мэхлэн тусгай бүлгэм болсон хүмүүс охид эмэгтэйчүүдийг зардаг байна харин Amsterdam бол тусгай зөвшөөрөлтэй улаан дэнлүү гэх гудамжтай үүгээр нь хүмүүс үйлчлүүлдэг хуулийн хяналтанд байгаа эмэгтэйчүүд нь хамгаалагдсан мэт харагдавч үүний цаана маш их гэмт хэрэг хүчирхийлэл, хүний наймаа байдаг юм байна лээ Thailand бол арай өөр тэдгээр эмэгтэйчүүд амьдрахын эрхээр өөрсдийн хүслээр энэ зүйлийг хийдэг мэт харагдавч эцэг эх нь охиноо зардаг юм байна лээ охидууд үүнийгээ охин нь болж төрсний үүрэг гэж үздэг бөгөөд тэдэнд сонголт байхгүй Энэ улсан нэг зарлалын самбар дээр Тайландын нэг охин дурьяанаас илүү амттай гэж бичсэн байна дурьяан гэж энэ орны нэгэн төрлийн амттай жимс юм. Олон жуулчид бага насны охидын сонирхон энэ улсын зорин очсоор байгаа юм байналээ Las Vegas бол ер нь удам дамжсан байдалтай байдаг ээж эмээ нь биеэ үнэлдэг байсан тэгээд л энэ замаар амьдардаг байна. эндхийн зарим эмэгтэйд нь Хөөрхөн хүүхэн гэдэг кино нөлөөлсөн байгаа юм Sweden бол эдгээр улсуудаас маш өөр энэ төрлийн бизнес хамгийн муу зах зээлтэй улс гэж хүн наймаалагчид ярилцдаг байна. яагаад гэвэл энэ улс эдгээр эмэгтэйчүүдийг худалдан авсан эрчүүдтэй нь хуулийн хариуцлага тооцдог энэ хуулийн улмаас худалдан авагч байдаггүй учраас эдгээр эмэгтэйчүүд өөр ажил хийхээс өөр аргагүйд хүрдэг байна. үүнээс үзэхэд би манай улс энэ арга хэмжээг аваасай гэж хүсэж байнаа. дашрамд хэлэхэд манай улсын төдийгүй олон улсад биеэ үнэлж байгаа охид эмэгтэйчүүдийн хэн ч өөрийн хүслээр энэ ажлыг сонгодгүй бөгөөд эдгээр эмэгтэйчүүдийг бага насанд нь төрөл садны болон танихгүй эрчүүд хүчирхийлсэнээс болж мөн эцэг эхийн хараа хяналт, хайр халамж тутсан нь нөлөөлсөн байдаг.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)