МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Хайрлан нигүүлсэх нь хосгүй хувь заяа юм

Хайрлан нигүүлсэх нь хосгүй хувь заяа юм

Хүний сэтгэлд зовлонг бий болгогч нь шунал тачаал болоод увайгүй муу сэтгэл юм. Алив муу зүйлийн талд нэгдэн зогсогч хэн боловч дотоод сэтгэл нь харанхуй хар нүх мэт. Мөнөөх хүмүүн өөрөө л тэрхүү хар сэтгэлээ угаан эс ариутгаваас насан үүрд атаат муу санаагаа хадгалсаар явах аж. Үйлийн үрийн эзнээ зовоон шаналгагч нь. Хэзээ нэгэн цагт үйлдэж явсан муу үйл чинь нэгэн цагт чам дээр заавал ирэх нь хууль. Тиймээс аливаа зүйлийг бага дээр нь засан залруулах аваас чинхүү сэтгэл болоод агуу ухаан тань цэлмэн цэгцэрэх нигууртай билээ. Амьдралын зам мөр болох үйл ажлаа хянан тохируулах нь билэгт хүмүүний чухам дээд үйл ажгуу. Эрдэмт охид хөвүүдийн их сургаалыг даган баясч явбаас алсын нэг цаг дор тэдэнтэй дүйн очюү.

Эхлээд өөрийгөө танин мэдэгтүн. Өөрийгөө танин мэдэж мөнхүү сэтгэлээрээ ялан дийлж чадваас түмэн дайсныг ялсантай адил хэмээн эрдэмт мэргэд сургасныг ягштал санаж яв. Ертөнцийг танин мэдэх их үсрэлтийн нэгэн өчүүхэн алхаа нь өөрийгөө ухан ойлгох. Бодол болоод үйлдлээ сайтар хянан тунгааж, өчүүхэн ч болов алдаагаа мэдсэн даруйдаа засан залруулахыг хичээгтүн. Өчүүхэн хэмээн хаях аваас яван явсаар чи өөрөө байтугай өрөөл ч дийлэхээргүй их алдааны өмнө таг гацан зогсох үйл ирнэ. Өнөөдрийн хийсэн алдаа маргаашийн хорлол болохоос нэн ихээр сэргийлэх нь зүй. Уран яруугаар өөрийгөө илэрхийлэх нь таныг өөр бусдад зөвөөр ойлгуулах буюу. Төв даруу өнгөөр ойлгомжтой болоод цэгцтэй ярих нь таныг таних эхний алхам гэдгийг ямагт сана. Бардам эрхэмсэг занг зөв зохистой хоршуул. Хэтэрхий бардам байх нь бусдыг танаас түлхэн зайлуулдаг билээ. Хямсгар ярвагар байлаа гээд их амжилтууд таны гар дээр буух нь юу л бол. Адил хүмүүн заяатнаа адил хайрлаж, хүндэтгэн явах нь хосгүй хувь зохиол юм. 

start=-35 , cViewSize=50 , cPageCount=1

15 сэтгэгдэл:

null
barbie (зочин)

Хэзээ өөрийгөө таниж дуусхын байгаан бүү мэд.Ертөнцийг бол бүүр хойд насандаа таних биз ээ би

tsoomo (зочин)

өөрийгөө бүрэн таниад мэдчүүл амьдрах хүсэлгүй болох нь магад үнэн буюу.Миний мэдээгүй таниагүй байгаа түмэн зүйл миний амьдрах эрчим хүч билээл

БОРОО (зочин)

Бас нэгэн зовлонгийн шалтгаан бол бусдад муу санаж, өөрөө өөрийгөө муу сэтгэлийн хүлээсэнд оруулдаг үйлдэл. Бусдад муу санана гэдэг нь гомдох, уурлах, бухимдах, хардах, үзэн ядах гэх мэт сэтгэлээр илрэнэ. Энэ бүгдээс ангижирч чадвал жинхэнэ аз жаргалыг мэдрэнэ дээ. Би ч одоо бараг хүнд муу санахаа болиод байгаа шүү. Нэг бол насны доройтол, нэг бол гэгээрэл байх

flower_13 (зочин)

Бурханы ном судрыг нэг иймэрхүү хүнд хэллэгээр бичсэн байдаг билүү. Өөрийгээ таниж чадалгүй хорвоог орхидог гэдгийн байна лээ харин хүнд өөрийн үйлдлээрээ гай бололгүй л хорвоог туулах юмсан гэж боддог шүү.

XACAP (зочин)

Багшээ өнгөрсөн хэдэн бичлэг болон энэ бичлэг хоорондоо холбоотой юу ??? Бусдыг уучлах нь хамгийн том өшөө авалт байхөө гүү ч байж мэднэ

3apaa (зочин)

Өөртэйгээ танилцах үдэшлэг зохиодийм билүү?

XACAP (зочин)

Зараа тэгүүл би бас хийе л дээ Нэг толь тавьчиад ганц шил юм задлаад сайхан тулгаж уугаад аан

Хэрлэн (зочин)

ухаарлаар дүүрэн бичлэг уншсан өдөр байлаа өнөөдөр. би өөрийгөө ч таниагүй, хүнийг ч сайн танихгүй яаж амьдардийн байгаан бөө мэд... хэхэ

hannib (зочин)

Асуудал нь бид бусдын сайн, муу үйл хийгээд хийгээд хорвоогын хорт үйлийг ялган таних атлаа өөрсдийн үйлийг харах нүдгүй байгаа нь нэн тоогүй, гэж бичиж байгаа хэрнээ би бас дээрх үгийн эзэн нь өөрөө билээ. Гэж мунхаглах юм, багш юу гэж болгаадым булдаа.

LoveLove (зочин)

Өчүүхэн хэмээн хаях аваас яван явсаар чи өөрөө байтугай өрөөл ч дийлэхээргүй их алдааны өмнө таг гацан зогсох үйл ирнэ. Өнөөдрийн хийсэн алдаа маргаашийн хорлол болохоос нэн ихээр сэргийлэх нь зүй. Энэ өгүүлбэр их таалагдлаа. Хичээж явъя аа.

buudai (зочин)

Сайхан гэгээлэг бичлэг байна. Хүн аж жаргалтай байхын үндэс бол өөртөө болоод эргэн тойрондоо сэтгэл хангалуун байх. Өөртөө сэтгэл хангалуун байхын тулд өөрийгөө танин мэдэж дотоод сэтгэлээ ариусгах нь зүйтэй. Эд хөрөнгө, эрх мэдэл, эмс хүүхний шунал тэчъяадлаасаа салж өөдрөг, гэгээлэг сайхнаар юмыг төсөөлж амьдарснаар хүн өөрийн дутагдалтай талыг анзаарахаа больж өөртөө сэтгэл хангалуун болно.

arius (зочин)

будда-ийн 4 их үнэнд итгэдэг. зовлонгийн үнэн зовлонгийн шалтгааны үнэн зовлонгоос гэтлэхийн үнэн зам мөрийн үнэн гэж. зам мөрийн үнэний замд орсон нэгэн орчлонгын эргүүлгээс ангижрах бөгөөд уур, мунхаглал, гомдол цөхрөл, хорон муу санаанаас сална. ингэснээр өөрийн зовлогын бүх үр үндсийг устгадаг гэдгээ.

arius (зочин)

яана ямар муухай харагджийна. зовлого гэнээ хн буруу бичиж зовлонгийн шүү.

уншигч (зочин)

саййханн хэлжэээ, эээххх.../санаа алдав/

Зоргоо (зочин)

Үнэн шүү монгол янхан байна

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)