МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Үүрд сүндэрлэх гэрэлт хөшөө босгоё

Үүрд сүндэрлэх гэрэлт хөшөө босгоё

Хэн бүхэн амьдралдаа үүрд сүндэрлэн байх гэрэлт хөшөөг босгохыг хүсдэг. Сайн сайханд сэтгэл гарган тэмүүлж, муу буртгийг үгүй хийж амьдрах нь өнө мөнхөд сүр жавхаатай харагдах гэрэлт хөшөө болох билээ. Хойчийн нэгэн өдөр үр хүүхэд чинь босгож чадсан хөшөөгөөр тань бахархан баясна. Увайгүй өөдгүй зантай, урвагч хулчигануур байж, арчаагүй заваантай хутгалдан зууралдаж нэгэн насыг барвал адгийн хувь тохиол хүлээн байгаа нь мэдээж. Өчүүхэн жижиг шүүмжлэлд хар санан зууж, бурууг хэлсэн нөхрөө атгаг муугаар бодох нь сэтгэлээр үйлдэж байгаа адгийн нүгэл гэдгийг ямагт санаж явахад юун илүүдэх. Харин ч чиний төлөө сайн санаж хэлсэн үгийг сайнаар хүлээн авах нь ирээдүйн нэгэн өдөр үр шимээ өгөх нь гарцаагүй.

Тэгээд ч хамгийн сайн өшөө авалт зүгээр л мартаж орхих гэдгийг байнга бодоход огт илүүдэхгүй ээ. Харин атгаг муу санаатанг мартчихвал сэтгэл тайван болоод ариусан цэвэрших ажээ. Муу санаат хүнийг хар муугийн намагт нь орхи. Нэгэн цагт ухаарвал өөрөө муугийн намгаасаа сугаран гарах биз ээ. Цагийн салхи шуурахын хэрээр бодол ухаан цэвэршин гийж байгаа нь юутай сайн. Өнгөрсөн бүхэн цагаан замаар явсан бол гэрэлт хөшөө тань цагийн уртад үл элэгдэн эгнэгт сүндэрлэн гэрэлтэж байх билээ. Нар адил гэрэл гэгээг өөрөөсөө цацруулан, сар мэт мэт тунгалаг ариуныг цогцлоон бүтээж хүн гэсэн нэрээ хиргүй байлгахын төлөө хичээн мэрийхтүн. Гагцхүү сайн үйл бүхэн л гэрэлт хөшөөний жинхэнэ эх суурь нь. Суурь нь сайн бол өөрөө аяндаа сүндэрлэн босох болно оо.       

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
Зочин (зочин)

STORMY IN TITEM TSAG BAGABANDI GUAIN ARAAS ORJ BGAA YUMUU STORMY? :) BAYARLALA

tsoomo (зочин)

их багшийн тэнгэрлэг үгсийг усан нүдээр гүйлгэн хараад цусан зүрхэндээ тогтоон авла

XACAP (зочин)

Их багшийн цадиг оршвой хэмээх тэргүүн дэвтэр юмуу хаашаа юм ккк

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)