МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Бүсгүйчүүдээ хайрла...

Бүсгүйчүүдээ хайрла...

Жаргал гэмээнэ согтоож ирэхийн цагт

Зовлон гэмээнэ цочоож ирэхийн цагт

Эгнэгт би тэргүүнээ гүнээ мэхийж

Эмэгтэйчүүдийнхээ буянт гарыг үнснэм...

Расул Гамзатов.

Орчлон дээр юугаар ч үнэлж болохгүй нэгэн ер бусын эрдэнэ байдаг ажгуу. Тэр бол бүсгүй хүн билээ. Хиргүй ариун сэтгэл, өрөвч уужим зан бүсгүй хүний нөмөр их ээ. Зөөлөн цагаан гараараа хацрыг минь илж, булбарай ягаан уруулаараа үнсэх тэр агшинууд ямар гайхам байдгийг зүйрлэх аргагүй. Гудамжинд хөл хүнд бүсгүй тааралдахад сайхан байдаг. Яагаад гэвэл удахгүй үрийн зулай үнэрлэх ертөнцийн сайхан ээж болно. Цаанаа л нэг хөөрхөн, ялдамхан харагддаг. Жаргалтайхан инээмсэглэл тодруулан, эр нөхрөө сугадан юуг ч юм бэ ярилцан алхална. Гэр бүлд нь хөөр хөгжил нэмэх ангир жаахан үр нь мэндэлнэ. Магадгүй хүүхэд маань хэнтэй илүү адилхан байх тухай, хүү эсвэл охин уу гэж хөгжилтэйгээр ярилцан алхаж байгаа байх гэж би төсөөлдөг.

Хааяа нэг караокед сууж ганц нэг шил шар айраг суллаж суухад ялдам гайхам хоолойтой бүсгүйн цангинасан дуун гарахад бүгд л эргэн харж, дуулаачийн зүгт хүн бүхэн анхаарлаа хандуулна. Сайхаан сайхан. Гудмаар зөрөх гоо охидыг би дэлхийн аль газрын сайхан хүүхэнтэй зүйрлэх аргагүй гэж боддог. Монгол охид минь гоолиг өндөр нуруу, энхрий ялдам харц, үгээр хэлэхийн аргагүй цэвээр гоо үзэмжтэй. Харин эрчүүд бид дэргэдээ байгаа шүр сувдыг ихэнхдээ л олж харахгүй өнгөрөөнө. Бүсгүй хүн бүр сайхан. Яагаад гэвэл бүгд л нөхөрт гардаг. Эх хүн болдог шүү дээ. Ээжийнхээ дэргэд байхдаа, эхнэрийнхээ гарыг атган суухдаа, хайрладаг бүсгүйгээ мөрөөдөн зогсохдоо ямар ч эр хүн зүйргүй их гэгээн сайханд умбан хөвдөгт итгэдэг. Учир нь бүгдээрээ л эхийн ариун хэвлийгээс унадаг. Орчлонд ирсэнээ зарлан тунхаглаж "Ээжээ, би ирлээ" гэх шиг дуун хадаадаг билээ. Гэрийн жаврыг үргээх нялх үрээ харсан залуухан ээж баярын нулимсаа унагана. Хэн нэгэн жаал орчлонд ирж байгаа агшин. Жаргал шүү.

Охидоо хайрлаж хүндэлж явах нь эрчүүд бидний эрхэм үүрэг. Хэрвээ охид минь байхгүй бол бид ч бас үгүй. Тэднийхээ түшиг багана, налах хана нь болж явах нь нэгэн насны жаргал юм аа. Охидын маань сэтгэл хиргүй ариун, дандаа жаргалтай инээмсэглэлээр бялхаж явах нь биднээс л шалтгаална. Та цэцэгнээс ургаж, тэнгэрээс унаагүй л бол охид, бүсгүйчүүдийг бишрэн шүтэх нь зүйтэй билээ. Таны, миний, бидний эхлэл бол зүйргүй сайхан бүсгүй хүн билээ.    

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
itsme (зочин)

сайхан бичжээ. Монгол бүсгүйчүүдийн нэр хүндийг сэвтээсэн элдэв хар пиарыг миний хувьд эсэргүүцэж явдаг. уулын мод урттай богинтой гэдэг. Цөөн хэдэн хар толбыг харчихаад энэ хар зураг байна гэж хэлж болохгүйэтэй адил Монгол бүсгүйчүүлээ нийтэд нь хамруулан муулахыг би үзэн ядна. Тиймээс одоо иймэрхүү сайн сайхан үгс хэлцэх шаардлагатай болжээ, Монголчуудаа

zurh (зочин)

Saihan bichleg baina, mongol ohidiin tuhai aytaihan ug hezee ch sonssonoo sanahgui boltson baina shd,Itsme-n helseneer uulin mod urttai boginotoi shudee 89

ulemj (зочин)

Saihan bichjee. Busguichuudee magtan duulaya daa

bobo_s (зочин)

burmaar tetgeheerv urmaar tetge ee gej... buh busguichuudiin umnuus bayarlajiinaa...

otgoo (зочин)

tiim shuu

zochin (зочин)

emegtei xun baixgui bol namaig eregtei gedgiig xen medlee. Xaaya shiruun xarj changa duugardagch en dotor mini xorvoogiin buxiil oxid busguichuul ta nariig gesen setgel baidag yum. xelj chadaagui chaddagguig mini uuchilj orshoo. xicheex bolno

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)