МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Үүлс цагаан цасыг хаялсаар...

Үүлс цагаан цасыг хаялсаар...

Гадаа цас будраад л ямар сайхан байна вэ. Бүх л зүйлс цагаан нөмрөгөөр хучигдчихаж. Нахиалж эхлээгүй модод, өвгөн уулс, зам харгуй, барилгын дээвэр гээд цав цагаан. Умрын их салхин хурын үүлсийг туун иржээ. Их үүлс цагаан бороог бидэн рүү тээн тээн авчирч. Газар дэлхийн түмэн бодисыг, амьтай болгоныг тэжээн тэтгэх хур. Нам гүмхэнээр малгайлан орох цасан хүмүүсийг ч гэсэн нэг л тайван болгочих юм. Магадгүй яг ийм л цасыг хүсэн хүлээж байсан байх гэмээр. Залуу сайхан хосууд гудамжинд хөтлөлцөн алхалж байна. Хүүхэд багачууд инээд хөөрөөр цалгин баясч байна.

Хүний амьдралын нэгээхэн цагаан өдөр өнөөдөр тохиож байна. Салхины аясаар цасан ширхэгүүд ийш тийш хийснэ. Өвгөн уулсын аниргүйхэн зогсолт, удахгүй урсах бяцхан горхи энэ цасанд ямар их талархаж байгаа бол. Сэрж чадамгүй зүүдэнд л үзэгддэг гэмээр цасан хаялсаар. Цонхоор харжээ зогсоход тэртээх уулсын орой үе үехэн харагдаад өнгөрөх юм. Бодвол уулсын хавиар илүү хүчтэй салхи үлээж бас тийм их цасыг тэнд үлдээж үлдээж байгаа бололтой. Ирээдүйд энд унаж буй цасаар ундаалсан нялх ногоо соёолон дэлгэрч байгаль эх ногоорон дуниартах билээ. Магад энэ өвлийн хамгийн сүүлчийн цасан бударсаар л...

 

start=-45 , cViewSize=50 , cPageCount=1

5 сэтгэгдэл:

null
ҮЛЭМЖ (зочин)

Зуны хувцасгүй мань мэтэд л сайхан байна гсн ккк

навч (зочин)

хөнгөхөн гуниг тодруулсан царай алгуурхан хаялах цагаан цасаар угаагдана... улаа бутарсан хацар дээр минь унах цасан ширхэгүүд үл мэдэг чимчигнэн хайрах нь гунигийг минь аз жаргалаар солин хайлан одно...

ҮЛЭМЖ (зочин)

Удахгүй дуртай улирал минь дуусах нээ дээ Энэ цас өвөл дуусах гэж байгааг хамгийн удаа сануулж байгаа байх даа

LoveLove (зочин)

Сүүлийн цас бишээ удку дахиад орно гэсэн нодлин 5 сарын сүүлээр цас орж байлаашд

Degi (зочин)

Setgel sergeed l, garch guimeer, tsasaar toglomoor sanagdaj bilee. Ingej goyo ordog biluu gej bodtol orsondoo Onodoor tsas orj magadgui l bna...

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)