МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Бэлгийн гаж зан үйл өсвөр үеийнхэнд нөлөөлж эхлээд байна

Интернэт орчин дахь чатад зөвхөн биеэ үнэлэгчид тэдгээрийг худалдан авагчидаас гадна бэлгийн гаж зан үйлтэй хүмүүс маш их байгаа нь анзаарагдсан юм. Хэдийгээр ижил хүйсийн чиг хандлагыг шууд буруушаах нь өрөөсгөл. Хувь хүний эрх ашигт халдаж байгаа хэрэг гэж үзэж болно. Гэвч энэ нь хэлэхгүй өнгөрч боломгүй асуудал. "Бэлэг эрхтэн харах охин байна уу, *л долоож өгнө, *н*у* сексийг ихээр хүсэв" гэх мэтийн гаж тайлбар бүхий үл үзэгдэгч хүмүүсийг чатаас олж харж болно. Хэрвээ тэдэн рүү хандах юм бол тэд дуртайяа вэбкамераа танд өгөх болно. Зөвхөн нэг өнгөөс харвал тэд юугаа хийх нь хамаагүй мэт боловч интернэт орчинд байгаа өсвөр үеийн хүүхдүүдэд аймшигтай хор хөнөөлтэй үр дагаврыг авчирч болохоор байгаа юм.

Цагаан байгаа цаасан дээр бэлгийн гаж буруу зан үйлийн талаар бичээд хүмүүст уншуулж цээжлүүлэхтэй яг адил зүйл. ТВ чатуудад хүчний байгууллага тодорхой хараа хяналт тавьсаны үр дүнд байдал харьцангуй цэгцэрсэн боловч интернэтийн чатыг хянахад арай л хүчрэхгүй байгаа бололтой. Өсвөр насны хүүхдүү аливааг сонирхож үздэг ид насан дээрээ иймэрхүү гаж буруу зан үйлийг туршиж, хийж үзэхийг үгүйсгэх аргагүй. Гаж сэтгэлгээнээс л хамгийн аймшигтай аллага, хүний санаад багтамгүй үйлдэл гардаг гэдгийг хүн бүхэн мэднэ. Үүнд эцэг эхчүүдийн хараа хяналт ч нэн чухал үүрэгтэй. Та нарыг ажилдаа явсан хойгуур үр хүүхэд чинь чатаар аялж элдэв муу зүйлд суралцаж эхлээд байгааг анзаарах хэрэгтэй. Компьютерийн тоглоомын донтолтоос илүү хэрцгий үр дагавар авчирч мэдэхээр нөхцөл бүрэлдэж эхлээд байна.

Айл өрхүүд интернэтийг ашиглаж байгаа нь сайшаалтай боловч хар тал ямагт дагадаг шиг хамгийн аймшигтай зүйл болох бэлгийн гаж буруу зан үйл танай гэрийн босгыг танд мэдэгдэлгүйгээр даваад орчихсон байхыг ч үгүйсгэх аргагүй. Манай цагдаа тагнуулын байгууллагууд ч гэсэн үүнд ямар нэгэн байдлаар хүч гаргах цаг тулаад байгаад хэлэхэд илүүц биз ээ. Үр хүүхэд бурхнаас илгээсэн хамгийн нандин бэлэг гэдгийг санаж тэдэндээ хандах хандлагаа өөр түвшинд гаргах болчихожээ. Эцэст нь хүний ариун нандин зүйлсийн нэг болох бэлгийн харьцааг цэвэр ариун байлгах нь залуусын чухал үүргүүдийн нэг гэж үзэж байна.         

start=-40 , cViewSize=50 , cPageCount=1

10 сэтгэгдэл:

null
kkkkkkkk (зочин)

ene yag unen yum bichsen bna.

arius (зочин)

hi. heregtei niitlel bolj. odoo ch ail bolgon shahuu gertee nettei bolson tsagt ur huuhed duu naraa yamar site-eer hesej baigaag anhaarah heregtei shuu

flower_13 (зочин)

Асуудалгүй зүйл гэж бараг л үгүй болж.

ariuna (зочин)

tegej dee.usvur nas gej 1 yum bhiinma.boldog bol ter uEiig ilgasyaa gsen.ghde ger buliin humuujil,orchin toiron 2 n zuv ajillaj chadval bdg l 1 marzagnal gj huleej avah blgui de.ugaasa l ter chin zugaa yum chin,jahan uhaan zarval dotroo gadarlatsgaah blgui de.usvur nas ch gsen yum hum boddg l blgui,zuvuur n..

3apaa (зочин)

Үнэн

Зочин (зочин)

Чин үнэн

ava (зочин)

ter chatiig chn gogo.mn company yavuuldgiishd

zochin (зочин)

zaluuchuud iim zov bodoltoi bgaad n olzuurhaj bna.ene sadarlah n uls ornii emgenel bolj bna.zaaval zaluuchuud ch geltgui nas togtson amidraliin hat suusan bh nasnii erchuul ch odoriin cagaar ooriin ohin shig huuhduudtei sadarlaj zavhairch yavdag shuu dee.

amy (зочин)

bidend helj ogsond bayrlalaa

bataa (зочин)

uneheer heregtei ym bn hun anhnaasaa l aldahgui yvchuul zaluu humuus bidend buh ym neelttei bn zaluusaa ulger jishee bgaarai

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)