МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Гуниглалын тухай бодролууд

Гуниглалын тухай бодролууд

Цагийн зүү эргэж, шинэ өдөр хоногуудыг ээлжлэн авчирна. Өдөр хоногууд яг л элсэн шуурга хад чулууг элээдэг шиг биднийг элэгдүүлнэ. Голын эрэг эсвэл хаа нэгэн газар уйтгарт бодлын гүнд урсан байхуйд сэргэм сайхан аялгуу сэтгэлд хөг нэмнэ.  Өнгөрөн одсон харамсал, уйт шаналал... Нам гүмхэн аглаг газар ганцаар хэсэг суулаа. Улиран баларах дөхсөн ердөө өчигдөр болсон мэт тодхон бодогдох юм. Харин ирээдүйн тухай төсөөлөл огт байхгүй. Өчүүхэн төдий ч шүү. Тийм ээ. Би гуниглаж байна. Тэртээ чинад хязгааргүй мэт шаналал гуниглалын өтгөн буданд ахмадгүй болсон хөлөг мэт дайвалзанхан хөвнө. Өнгөрсний тухай цагаан дурсамжууд энэ хормуудад мартагджээ. Балчир гэнэн цагийн жаргалтай мөчүүд, ирлэсэн хутга шиг залуу насны бал бурмын амттай дурсамж. Бүгд энэ саарал манан дунд нэвчин арилчихаж. Гагцхүү гуниглал...

Хөөрүү зандан насандаа хөөрхөн бүсгүйд сэтгэл алдарчихаад түүнгүйгээр амьдрах хүртэл утгагүй санагддаг байсан хэт шиг залуу үеийн минь гунигт эгшинүүд ээлжлэн хөвөрсөөр. Цаг хугацаа чамайг зогсоож болдог бол бас ухрааж чаддагсан бол... Даанч би бурхан биш ээ. Тэр ч бүү хэл бурхад хүртэл цаг хугацааг зогсоож үл дийлнэ. Тэд ч гэсэн ийм байгаадаа гунигладаг гэж итгэж байна. Нүдэн дээр харсаар байхад урган дэлгэрэх цэцэгсэд бяцхан атаархал төрнө. Тэдэнд гуниглах зүйл үгүй мэт. Гэвч үгүй биз. Учир нь тэдэнд нар, ус байхгүй бол бас л энэлэн зовох. Голын эргийн ширэг өвсөн дээр суугаад цагаан үүлсийн хаашаа ч юм бэ нүүж байхыг харжээ байхад тэнд гуниг уйтгарын хэлтэрхий хамт хөвөн нүүж байх шиг. Болдог бол тэр үүлсэд гуниглал уйтгарлалаа өгөөд алсын зүг рүү явуулчихсан даа.      

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
hannib (зочин)

Үүл ч эвгүй гар даа, мурина да

навч (зочин)

алсын алсад үдэж болдог бол арав биш ээ хорин жилээр ч болсон явуулчихмаар... даанч аргыг нь олох гэж эвээр нэг, элдвээр нэг үзэх тусам... ай зүрхэнд минь шургаж, сэтгэлд минь хургах тэр гуниглал....

нараа (зочин)

баярын өдрүүд олон байх тусам гунигийн өдрүүд олшрох юм даа. Бүгдийг эрэгцүүлэн бодоод ингэх хэрэггүй байсан аж гэж хэлэх өдөр болтол энэ их гуниг арилахгүй мэт. Гуниглах өдрүүд их болох тусам зовлонтой хүн болж хувирна. Гурван настай ч болоосой, гунихыг мэдэхгүй дуулахсан

Cherry (зочин)

Аяа энэ хорвоод гуниг чи байхгүй бол Аз жаргалтай байсан үеийг яахан би санах билээ Цөхрөл гомдол дүүрэн нулимс агуулдаг ч гэлээ Цөм миний амьдралыг чимэн, утгаар хөглөх билээ

Хэрлэн (зочин)

сайхан санаа алдкү болохоор тэгжаагаа байхгү юу. хэхэ.

Гандирс (зочин)

Хааяа урамтай гуниглах гоё шдэ. Маргааш нь ямартай сэтгэл сэргэчихсэн байдын.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)