МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Дотоод бодлын түмэн хэлхээс

Дотоод бодлын түмэн хэлхээс

Хуанлын хуудас эргэсээр нэг л мэдэхэд бүх зүйлс шинээр харагдах болжээ.  Магадгүй гэрлээс ч илүү хурдан цаг хугацааг яалтай вэ. Эхийн хэвлийд байхаас эхлээд хадан гэртээ очих хүртэл түмэн хормуудыг өнгөрөөх боловч нүд ирмэхээс хурдан ажээ. Аглаг хөвчид даяанчлан суух нирваан хийгээд эгэл хүн хоёрын дунд сэтгэлийн их зааг бий авч мөнхүү чанар нь нэгэн билээ. Алсад дүнхийх их уулс нэгэн цагт тал газар эсвэл хязгааргүй их усан далай байсан. Дээд ухаант хүний биеийг олж төрсөн нь үл төгсөх хувь заяа юм. Нэг олдсон амьдралаа гагцхүү буянт үйл болоод сайн сайхны төлөө зориулбал хэтийн нэгэн цагт үр шимийг нь аргагүй амсах.

Үг хэлээр үйлдэх хилэнц нүгэлийг тэвчин чадваас аливаа харьцааны бат бэх суурь нь болох мэт бодогдоно. Хэн нэгнээ болон аливаа зүйлийг адгийн муугаар хараан зүхэх нь муу зүг рүү даллан дуудах ёрын дуудлага гэлтэй. Бодол оюундаа бодсон саар бүхэн алсдаа биежин биелдэг гэдэг нь өнөө цагт батлагдах эх нь тавигдсан аж. Бодолд байгаа атгаг муу санааг хөөн зайлуулж чадвал амнаас унах үг ч өөрөө аяндаа ариусан цэвэрших нь гарцаагүй ээ. Цэцэгс ус, нараар тэтгэгдэн дэлгэрдэг шиг хүн өөрөө ариун бодол, сайн үгээр тэжээгдэн байдаг билээ. Сайн үйл, сайхан үгсийг алтан наран гэрлээ түгээдэг адил цацан дэлгэрүүлэх нь нэг насны буян төдийгүй үр хойчын сэтгэлийг гэгээрүүлэх их үйл юм. Гэрэлтэй ариунаар бүхнийг бодож, сайн бүхнийг дэлгэрүүлэн түгээе.       

 

 

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
LoveLove (зочин)

Угаасаа санаа сайн бол заяа сайн гэдэгшдээ сэтгэл дотроо атгаг муу санаа өвөрлөхгүй хүнд сайн санаж явдаг хүний үйлс нь бүтэж дотроосоо гэрэлтэж явдаг. Хүний хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнээ гэж

dds bna aa (зочин)

Сайн уу найзаа би чиний блогийг байнга уншдаг чиний бичлэг их таалагддаг чиний бичлэг санаа бодол удахгүй нээгдэх миний шинэ web д хэрэгтэй байна.Миний хаяг ddsmon@yahoo.com надруу бичээрэй. Чиний хариуг хүлээж байна. Хүндэтгэсэн Dds

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)