МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Хавар чамайг юутай удаан хүлээнэ вэ

Хавар чамайг юутай удаан хүлээнэ вэ

Удаан хүлээсэн хавар айсуй. Униартан цэнхэрлэх алсын уулсыг, урсан хоржигонох горхийг мөн ч удаан хүлээлээ. Өглөө эртлэн босоод дууч бяцхан шувуудын жиргээг сонсох ямар таатай байдаг билээ. Тэд юуг ч юм бэ хоорондоо ярилцдаг байх. Төсөөлөн бодвол "хавар ирчихлээ, тэнд гайхмаар сайхан цэцэгс дэлгэрч байна, хамтдаа тийшээгээ нисэх үү" гээд л хүүрнэлддэг юм болов уу даа. Модод гөлөглөн анхилуун тансаг үнэрээ тойрон байгаа бүхэнд салхиар дамжуулан илгээнэ. Хаврын зөөлөн салхи анхилуун үнэрийг тээн алс тийш хуйлран оддог биз ээ. Анхны борооны үүлийг мөнөөх салхи л үлээн авчирдаг. Домогт умар зүгт нэгэн баатар эр бөх нойронд дарагдан нойрсоно.

Зүүдэндээ санаа алдах тоолонд их салхин гардаг хэмээнэ. Тэр баатар атаатнаа дараад амарч байдаг юм гэнэ лээ. Эрэлхэг баатрын илгээх салхин хурын үүлсийг тээн авчирдаг байх нь. Тэр л хурын үүлс эх нутгийн хөрсөнд чийг буулгаж, амьтан ургамал тэжээгдэн тэтгэгдэнэ. Хавар цаг чи юутай сайхан. Хүн бүхний нүүрэнд инээмсэглэл тодруулдаг агуу ид шид чамд бий. Янаг сэтгэлтэй залуусын үдшийн болзоог чи л амттай болгох юм. Анхны яргуйг хавар чи л бэлэглэнэ. Бороон дусал чиний төлөө хурыг газарт илгээдэг. Хавар чи хайр дурлалын гайхамыг мэдрүүлж, бас гуниг уйтгарын шаналалыг амтыг ч хамт өгдөг. Зун цагийн түрүүч ирж яваа цаг хавар чи билээ.     

start=-36 , cViewSize=50 , cPageCount=1

14 сэтгэгдэл:

null
3apaa (зочин)

Хайннн... Манай багш ч бичнэ гэж сийлэх юм аа...

tsoomo (зочин)

пай их багштан мөхөс миний мэдрэл хүрж ойлгох аргагүй бичижээ

Гандирс (зочин)

Унших гэхээр залхүү хүрчлээ. Чи их хөмүн билээ

Зочин (зочин)

сайхаааан... ямар ч гоё бичсийн

навч (зочин)

хөлдсөн мөс хайлаад л, хөрст газар хаяа ирмэгээсээ харлаад л....хавар цаг хаянд ирчихсэн байхад юунд ингэтлээ цаг хугацааг удаашруулан, шунан шунан хүлээнэ вэ.... Алгаа тосоод л аз жаргалыг өлгийддөг шиг асуй яваа хаврыг салхивч нээж угтаарай...

arius (зочин)

домогт умар зүгт үзэсгэлэнт бүсгүй нойрсно долоон өнгийн солонго түүний зүүдийг эзэгнэнэ дулаан, бүлээн амьсгалаар орчлонг бүлээцүүлэхэд дов толгод цагаан өнгөө гээн, модод гөлөглөнө. жиндүү хүйтэн өвлийн салхи хаяахан бүсгүйг дайрахад жихүүцэн даарч, тэрээр хаврын хавсргыг илгээнэ гэвч жирэлзэн урсах горхины аялгуунд бүүвэйлэгдээд жирийн бус гоо үзэмжит зүүдэндээ ахин умбана.

ҮЛЭМЖ (зочин)

Одоо удахгүй ээ хөгшөөн

maral (зочин)

hawar bolood noir hureed nozoorood bnaa, tehdee saihan uliral shuu

barbie (зочин)

Энэ ямар уран яруу бичлэг вэ.Сэтгэгдэлүүд нь хүртэл нээх гоё нэг тийм шал өөр ертөнцөд ирчих шиг санагдлаа

LoveLove (зочин)

Нээрээ л хаврыг зөндөө удаан хүлээлээ дээ. Хавсаргатай, шороотой, шавхайтай ч гэлээ хавар нэг л сайхан. Сэтгэл гэгэлзээд, дөнгөж цухуйсан цайвар ногоон жижигхэн навчсыг харахаар нэг тийм хайр хүрмээр сайхан шүү.

Хэрлэн (зочин)

хаачайсийн. хэхэ. удкү дахиад хүйтэрнэ гэсэн зао...

uulni (зочин)

Мод гөлөглөх гэснээс дараа нь ам хамарлуу нөгөө хийсдэг цагаан нь чинь 6 сарын дундуур байдаг билүү тэр л их гоё халуунийг хэлэх үү хөлөрснийг хэлхүү нисчирж наалдаадл онийсон юм гудамжаар гахаж цацаад нулимаад л зааз баахаан зуны дунд сарын юм бичилээ

saraahai (зочин)

Нээрээ удаан хүлээсэн шүү.Гэтэл ингээл хаяанд ирчээд өндөлзөөд байдаг адтай дамшиг юмдаа Дулаараад л...Хүйтрээд л...Гэхдээ хавар гоё яджийтал би нь өөрөө төрсийм болохоор хэхэ

tergelsaran (зочин)

yagaad ch yum havar bolohoor yag l iim bodrolyydiig bichmeer *** ynshmaar boldog yum ** 1 l uur .kkkkkkkkkkk yagaad gewel dyrlal hamt irdeg shuu dee ******************

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)