МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Нөхөрлөл, цаг хугацаа, дурсамж

Нөхөрлөл, цаг хугацаа, дурсамж

Үерхэл нөхөрлөлийн үнэ цэнэ юутай их билээ. Одоогоос 23 жилийн тэртээ сургуулийн босгыг алхан орж байсан нэг ангийн андууд бүгдээрээ биш ч гэлээ уулзалдан хэсэг хугацаанд ч болов хүүхэд насандаа очлоо. Балчир бага насандаа эргэн очих мэт болсон уулзалт гэрэл гэгээтэй дурсамжуудаар дүүрэн байлаа. 23 жилийн үерхэл нөхөрлөл. Хэдий урт хугацаа биш ч гэлээ бидний амьдралын алтан үеийн гэгээн бүхнийг шингээн уусгасан он жилүүд. Хиргүй тунгалаг сэтгэлээр анд найзууд болцгоож, өнөөдрийг хүртэл нөхөрлөн байгаа нь бахархал гэж бодно. Хүүхэд ахуй цагтаа сайдаж муудаж, хичээлээ хуулж, багшдаа зэмлүүлж байснаа эгэн дурсахуйд ёстой л нөгөө хүүхэд насанд хүргэдэг цаг хугацааны галт тэргэнд суусан адил сэтгэл нэн хөөрч байлаа.

Ангийн андуудын маань багын төрх тэр чигээрээ. Зарим нь жаахан таргалсаныг эс тооцвол тэртээх нэгэн өдөр авахуулсан гэрэл зурган дээр байдаг дүр төрх хэвээрээ. Цаг хугацаа өнгөрөн урсаж, бид бүгдээрээ аав ээжүүд болсон авч тэд маань ангийн охин, ангийн хөвгүүн гэдгээрээ сэтгэл зүрхэнд үүрд хадагдан үлдэх билээ. Ангийн багш маань улам ч залуухан болсон мэт. Тэр жил манай ангийг Ариунжаргал гэдэг ёстой л хонгоо давсан бүдүүн хар гэзэгтэй цэл залуухан багш дааж авч байж. Биднийг уран зохиолд дээд зэргээр дурлуулсан хүн бол энэ багш. Бидэнд "Каллисто гариг" нэртэй зөгнөлт зохиолыг мөн ч их ярьж өгсөндөө. Үнэндээ бид элдэв зохиол яриулах мөн ч дуртай байсансан. Их сайхан бичдэг. Надад одоо ч гэсэн улаан балаар зассан монгол хэлний хичээлийн дэвтэр бий. 

Харин "А" үсгийг анх бичүүлж, үг холбож сургасан нь Лхагваа багш. Бид бүхний дунд байж байгаад тэнгэрт халин одсон нөхөд минь бидэнд их үгүйлэгсэн дээ. Тэд маань одоо байсан бол биднийхээ дунд инээж хөөрөн, аз жаргалтай явах байсан билээ. Тэртээх одноос биднийг харж байгаа гэдэгт итгэнэ. Тэд маань бидний үерхэл нөхөрлөлд тодоос тод гал болон үлдсэн. Хамгийн гайхамшигтай нь бүхэл бүтэн 23 жилийн туршид гуниг уйтгар, баяр хөөрөө хуваалцсан үерхэл нөхөрлөл юм. Биднийг хэн ч найзал гэж албадаагүй шиг гагцхүү хиргүй цагаан сэтгэлийн гүнээс андын ёсыг барилцан нөхөрлөж байгаа билээ. Алсын нэгэн ирээдүйд бүгд цуглан гэмгүй цагаахан үерхэлээ дурсан хүүрнэж, анд нөхдын үнэнч сэтгэлээ уудлан ярьцгаах болно. Гагц тэр өдөр магад хурдан ирээсэй гэж битүүхэн яарах... Балчир багын дурсамжууд маань бүдэгрэн арилах биш харин тодрон зузаарна.       

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
Purevdorj (зочин)

Bayarlalaa. Saihan bichsen baina.

Chingun (зочин)

Өгүүлбэр бүрээр нь нэг мөр болговол шүлэг болох юм байна.Баярлалаа

XACAP (зочин)

Арван жилийн босгийг алхасан он цагаас хойш 20 жил өнгөрсөн бөлгөө Бага байхад аав, ээж хоёрын яриа нэг л чихэнд наалдацгүй байдаг байлаа. МАнай ангийн охин, хөвгүүн гээд л ярихаар нь Гэтэл одоо бараг өөрөө ингэж яриул онигоонд орчих гээд байгаам

Amugulang (зочин)

io, laitai

Gtulga (зочин)

Хамаг юм бодогдуулчлаа. Бичас саяхан аруун жилийхээ найзтай уулзсан их сайхан байна лээ. Энэ зунаас бид бүгд монголдоо байх болохоор сайхан байна аа...

soulmate (зочин)

танай ангийнхан уулзаа юу гоё юмаа интэрнэтийн ачаар энд тэндээс сураггүй болсон ангийнханаа нэг нэгээр нь олоод л сайхан л байна удахгүй уулзах байх гэсэн бодол... зүгээр л бодож суухад хүртэл дотно юм

Давка (зочин)

23 жил урт хугацаа шт. Надтай л чацуум байна. Би одоо дөнгөж 23 хүрэх гэжийнэ шт.... кккк ангийнханийгаа саначлаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)