МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Төгс бодролын үргэлжлэл

Төгс бодролын үргэлжлэл

Дарсны амтанд хэт шунан, тачаал хүслийн сүүмгэр утаанд ихээр дурлах аваас бодол оюун балартан бүүдийж, саруул ухаан дайжин хийсдэг билээ. Балын амт хэдий сайхан боловч араанд үл үлддэг. Төгс төгөлдөр хэзээ ч байдаггүй шиг, туйлын сайн сайхан ч гэсэн бас үгүй мэт. Хүмүүн ямагт төгөлдөр сайхнаас айдаг. Гэтэл үнэн цаад чанартаа төгс зүйл байхгүй аж. Хэрвээ төгс төгөлдөр буй хэмээвэл тэрхүү төгөлдөр нь эх дэлхий өөрөө, дээд тэнгэр, бурхан хэмээн мунхаглан бодно. Эргэн тойронд оршин байх бодгалиуд, сансарын их орон зайд тэрхүү төгөлдөр хуйлран бий биз ээ. Огторгуйг огтлогч очир болоод усан нүдэт хүн шүтэн барилдагатай гэдэгт итгэнэ. Бурхадын сүр хүчин хэдий их боловч оргүй хоосныг зүсч эс чадах хэмээн бодроно. Цаг цагийн саалтад элэгдэн хуучрах юмс эх дэлхийтэй хамтаар эгнэшгүй хурдтай нисдэг билээ. Наран эхийг тойрон байх түм түмэн биетүүд гагц биесээ таталцан шүтэлцэх бөгөөд эрхэм дээд бүхэн яг энэхүү хуульд захирагдан оршино.

Юутай агуу хийгээд хүчирхэг хууль. Тэнгэрийн заадсаас цаадахыг мэдэрч үл чадах авч билэг дээд оюунтнууд тэрнээс цааш ч аялдаг биз. Сансрын чинад хязгаараас ирэх ер бусын бүхнийг тэд усан нүдэт хүмүүнд дамжуулан түгээюү. Асар удалгүй залрах Майдар дор залбирсу. Цог жавхлан дүүрэн ямагт өөдрөг байвал өсөн дэвжихийн эхлэл тэр болох тул сэтгэл санаа талбиун, уужим сэтгэл гарган өрөөл бусдыг ачилъя. Өтгөс буурлын мэргэн ухаанд биширвээс өнөд холын ирээдүйд айх аюулаа нимгэлэх билээ. Өргөн дэлхийгээ бахдан хайрлаж, угаасан ус, унасан газраа сэтгэл юундаа тээн явбал үйлс буян тань өөдлөн сайжирч үр хойч маань мандан гарах наран мэт гэрэлтэн байх болно оо. Үзэсгэлэнт хатдын гоо сайхныг биширч, уул мэт ханагар эрсийнхээ эрдүү занд уяран нялхарч байвал нэгэн насны жаргал бөгөөд үргэлжлэл болсон балчир нялхасын үүрдийн баясал болох болно. Сайн үйлс дэлгэрэн түгэх болтугай.            

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
Enerel (зочин)

wow cool mundag bichhiimaa

Gtulga (зочин)

Ёо ёо. Нээрээ бурханы сургааль нтр уншиж буй мэт юутай агуу...

arius (зочин)

sain uils delgereh boltugai

Jagaa (зочин)

Та бол өнөө цагийн ноён хутагт Данзанравжаа мөн.

3apaa (зочин)

За их багш Сар шинэдээ сайхан шинэлээрэй! Ирэх Үхэр жил бидэнд маш ихийг авчрах болно. Бэлтгэлтэй байгаарай :D

Зочин (зочин)

Чи бас тэгэж байгад шааж өх юмаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)