МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Хувийн өмч ба Үндэсний үзлийн талаар цөөн үг

Хувийн өмч ба Үндэсний үзлийн талаар цөөн үг

Цаг хугацаа өнгөрсөөр Монголчууд ардчилсан хувьсгалтай золгосон билээ. ЗХУ нэгэнт задран унаж коммунист систем үгүй болох тэр үед бид үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөтэй болов. Монгол төвлөрсөн төлөвлөгөөтэй эдийн засгаас зах зээлийн эдийн засгийн системд шилжин орсноор хувийн хэвшил бий болж хувь хүн өөрийн гэсэн хөрөнгөтэй болох нөхцөл бүрдэж өгсөн билээ. Социализмын үед хүн хувийн өмчтэй байхыг төрөөс зааж зохицуулдаг байсан нь иргэний наад захын эрх ашигт шууд бүдүүлгээр халддаг байсан явдал юм. Иргэн хүн хувийн өмчгүй байна гэдэг эцсийн дүндээ улс орон ядуу байна гэсэн хоёргүй санааг агуулдаг. Улс орон өөрөө ядуу тарчиг байх нь тусгаар тогтнолын асуудалтай шууд холбогдоно. Гадны улс орноос эдийн засгийн болон улстөрийн хараат байх нь тухайн орныхоо барьцаанд ордог нь үнэн. 

Үндэсний үзэл санаа гаргасан нэгнээ шууд улстөрийн хоригдол болгон нэр хоч зүүж, цөлж, эрх чөлөөг нь боогдуулдаг хар зүйлс коммунистуудаас л гарч байлаа. Улс орны язгуур эрх ашгийн талаар зоригтой дуугардаг цаг ардчиллын салхи үлээсэн тэр мөчөөс л эхэлсэн юм. Ардчилсан хувьсгалын дараагаас л ард түмний дунд үндэсний үзэл санаа сэргэн хүчээ авч эхэлсэн нь нэн талархууштай явдал билээ. Монголчууд цөөхөн, цусаа хайрлах ёстой гэдэг нь нэг талаас үнэн боловч залуу үеийнхэнд үндэсний үзэл санааг сайтар ухамсарлуулж, түгээн дэлгэрүүлж чадвал гадны хараат байдлаас хэзээд ангид байж, удам судраа цэврээр нь авч үлдэж чадах болно. Үндэсний үзэл санааг дээд зэргээр төлөвшүүлж чадах юм бол улс орны хөгжил дэвшилд томоохон нөлөө үзүүлнэ гэдэгт итгэдэг. Төрийн дууллаа мэддэг, төрийн далбааныхаа бэлгэдлийн талаар мэдлэгтэй байх нь Үндэсний үзлийн наад захын илэрхийлэл байх гэж боддог. Монголын Үндэсний үзэл санаа үүрд түгэн дэлгэрэг.        

start=-48 , cViewSize=50 , cPageCount=1

2 сэтгэгдэл:

null
БОРОО (зочин)

Хувийн өмчийг хамгаалах эрх зүйн орчин хичнээн сайн бүрдэнэ тэр улсын иргэний эрх, эрх чөлөө төдий чинээ сайн хамгаалагдана гэсэн үг. Өнөөгийн Монголын нийгэм тэр аяараа үндэсний үзэл гэж ярьдаг боловч үнэндээ тэр талаараа яг ямар зөв зохистой үйлдэл хийхээ хэнч мэдэхгүй байна. Тэгсээр яваад үндэсний үзэл маань хаа хамаагүй хадуурч, зарим талаараа туйлшрал болж хүмүүсийг эргээд жигшээхэд хүргэж байна шүү дээ. Хятадын барааг худалдан авдаг мөртлөө хужаад дургүй гээд мянга яриад яахвэ дээ. Үнэхээр Хятадуудад дургүй л юм бол битгий хятад бараа худалдаж ав л даа. Тийм биз дээ. Эх оронч үзэл хэнд ч байж болно харин зөвөөр хэрэгцүүлж чадах боломж хүн бүхэнд байгааг мэддэггүй шүү дээ.

Hannibal (зочин)

Бид уг нь ингэж боддог. Япон улс харин энэ талаар ямар бодлого баридаг нь хачирхалтай санагдаад байгаа юм. Япончууд гайтай үндсэрхэг үзэлтнүүд мөн байсан уу гэвэл мөн байсан одоо ч байгаа. Гэтэл одоо яагаад байна? Үндэсний бахархал нь болсон сумогоо гадаадынханд найр тавих болсоор удаж байна, одооноос цэцэрлэгийн багш нарт гадаад хүмүүс байлгах болсон, японы урлаг тэр чигээрээ эрлийз япончууд болсон гэхэд нэг их хэлсдэхгүй байх, мөн элдэв хөгжөөнт нэвтрүүлгүүддээ цагаан хар арьстнуудыг оруулаад зогсохгүй тэр нэвтрүүлэг дээр нь томоохон улс төрч нь ирж өргөмжлөл өгч байхыг харлаа. (гэхдээ хуучин бууны хугархайнуудаас нь үндсэрхэг үзэл нь үнэрсээр байгаа жишээ нь сумо-н холбооны зарим шийдвэрүүд г.м) Энэ глобалчлал уу эсвэл өдрөөс өдөр далайд шигдсээр байгаа газар нь хүмүүсийг нь хэзээ мөдгүй залгих гээд байгаагаас болвуу эсвэл шал өөр бодлого юм бол уу.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)