МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Тусгаар тогтнолоо үлдээхийн тулд коммунизмыг 70 гаран жил тэвчсэн нь түүхэн үнэн билээ

Үнэндээ хагас зуун жилийн турш хатуу хараа хяналт, хэлмэгдүүлэлтийн буулганд даруулсан монголчууд нэгэн хэмийн уйтгарт амьдралтай, гадаад ертөнцийг зөвхөн ЗХУ-аар төсөөлдөг болсон байлаа. Нэг хүнийг тахин шүтэж нам засгийн бодлого хамгаас мэргэн гэж итгэн залбирдаг дорой буурай улсууд болсон байсан билээ. Монголчуудын бэлэнчлэх сэтгэлгээ магадгүй коммунизмийн дарангуйллын 70 гаран жилд бүрэлдэн тогтсон болов уу. Ах дүүгийн ган бат найрамдалт Зөвлөлтөөс зээл тусламжийг харамгүй авч, бодит байдал дээр бүх зүйлийг "ах нар" хийж өгдөг болсон байж. Бүх салбарт Зөвлөлтийн мэргэжилтнүүд зөвлөхөөр ажиллахаас гадна цэргийн ангиуд олноор байрлаж байсан юм. Тухайн үед Зөвлөлтийн цэргүүд янз бүрийн бусармаг үйлдэл хийдэг байсан боловч ган бат найрамдалыг сэвтээхгүйн үүднээс тас нуудаг байсан нь түүхэн үнэн.

Согтуу орос цэргүүд эхнэрийг нь нөхөр хүүхдийнх нь өмнө хүчирхийлээд дараа гэр бүлээр нь АК буугаар буудан алсан хэрэг ч хүртэл гарсан байдаг. Социалист систем нь хэдийгээр монголчуудыг хөгжлийн шинэ түвшинд гаргасан нь үнэн боловч оросууд коммунист дэглэмээ туршин үзэх таатай хөрсөө болгосон юм. Юу ч хэлсэн үг дуугүй дагах нь Монголын ард түмэн тусгаар тогтнолоо ямар ч хамаагүй үнэ цэнээр хадгалж үлдэх гэсэн сэтгэлгээтэй холбоотой байсан биз. Ямартай ч тусгаар тогтнолоо авч үлдэхийн тулд коммунист дарангуйллыг 70 гаран жилийн турш тэвчин ирсэн нь түүхэн үнэн билээ. Бидний эрх чөлөө тусгаар тогтнол бол хэлмэгдүүлэлтийн хар салхинд өртсөн мянга мянган охид хөвгүүдийн халуун амь бүлээн цус, сэтгэл санааны асар их хохирлоор дэнчин тавьж авч үлдсэн үнэт зүйл билээ.        

start=-47 , cViewSize=50 , cPageCount=1

3 сэтгэгдэл:

null
flower_13 (зочин)

ямар сонин сонин сэдвээр бичдийн, тэр үед нь амьдарч байгаагүй болохоор ийм тийм гэж хэлэх юм алгаа. Өнөө үеээ ч дүгнэж, цэгнэж чадахгүй л байна.

Ундрака (зочин)

Миний бодлоор Чойбалсан, Цэдэнбалыг бид үнэндээ буруутгах эрхгүй. Монгол улс тусгаар тогтносон байдалааа ЗХУ-н тусламжгүйгээр олж авах боломжгүй байсан. Бид капиталист том орныг дагасан жишээ нь Японыг ч юм уу дагасан бол 2-р дайны дараа Монгол ямархуу байх байсан бол? Хэлмэгдүүлэлт газар авч хамаг сэхээтэн чадалтай хүмүүсээ үхүүлсэн нь монголчуудаас өөрөөс нь болсон хэрэг. 1921 онд Монгол юу байсийм Хятадын муж л байсан шт.De Jure-р 1946 онд тусгаар тогтнож чадах байсан уу? Яахав алдаа заврхал коммунистуудад байсан л байх Тэхдээ Бидний өдий зэрэгтэй Монгол улсын иргэн гэж бархирч байгаа нь МАХН ЗХУ-нх штэ.

tuyanar (зочин)

yg unen.Tusgssr togtnoloo ymar ch uneer khamaagui abch uldekhiin tuld 70 jiliin tursh Oros ,, akh ,, narin khiisen,khelsniig ug duugui dagaj, tsaash kharj uilj naash kharj ineej 70 jil tevchsen.Ongon baigali, ongon okhid, darkhn tsaaztai uul us,tavan khoshuu mal, ailin ekhner khuukhed bugd Oros meggejilten,Oros ofitser oros tserguudiin medeld iu khiikh ni tednii dur baisan.Ekhneriig hi hokhriin ni nuden deer khuchindeed daraa ni ger buleer ni buudsan khereg ue ue gardag baisnig odoo 6o,7o -n nastai bidnii ueiin obgod khogshid martaagui sanaj baina.Khoich ueiinkhen kharaagui sonsoogui bolokhoor medekhgui itgej ydaj baigaa ni argagui.

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)