МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Дотоодын тагнуул, мэдээлэгчид тавь гаран мянгад хүрч байлаа

Монголд болж байсан хэлмэгдүүлэлтийн давалгаанд гадаад хүчин зүйл ихээхэн нөлөөлсөн юм. 1930-аад оны эхний хагасаас ЗХУ-ын коммунист намын зүгээс Монголд явуулах бодлого илэрхий идэвхжиж эхэлсэн бөгөөд дэргэдээ Монголын коммисс хүртэл байгуулжээ. Тэд тогтмол хуралдаж Монголын талаар байнга хэлэлцэж янз бүрийн тогтоол шийдвэр гаргаж байсан нь Үндэсний тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд шууд халдсан зүйл байлаа. Бүрэн бус тоогоор ЗХУ-н коммунист намын Улстөрийн товчоогоор Монголын тухай 160 гаран удаа хэлэлцэж байв. Зөвлөлтийн удирдлагаас "Японы тагнуулууд танайд маш ихээр нэвтрэн орсон бөгөөд тэд нар сүм хийдийн толгой лам нартай нягт холбоо сүлбээтэй ажиллаж байна. Ер нь наад лам нараа нэн даруй устга" гэх утгаар Монголын удирдагчдад шууд тулган шаардаж байлаа. 1934 оны сүүлч орчмоор Сталин Ерөнхий сайд П.Гэндэнг хүлээн авч уулзахдаа

"Танайд улсын дотор улс байгаа байдалтай болжээ. Нэг засгийн газар нь Гэндэнгийн засгийн газар, нөгөө нь лам нарынх. Гэхдээ лам нарын засгийн газар нь хүчтэй байна. Наад лам нартай аажмаар тойруу замаар тэмцэх хэрэгтэй. Гэндэнгийн Засгийн газар лам нарынхаас хүчтэй байх хэрэгтэй. Лам нарыг өөрийн гарт хатуу авах нь зүйтэй"

гэх зэргээр шууд ухуулан тулгаж байжээ. Өнгөн талдаа БНМАУ гэсэн нэртэй байсан авч үнэн чанартаа ЗХУ-ын шууд нөлөөнд, Зөвлөлтийн сургагч нарын гарт Монголын ирээдүй туйлын бүрхэгээр харагдаж байсан нь дээрхээс харагдаж байна.

Мөн хэлмэгдүүлэлтэд дотоодын хүчин зүйл нэлээд байсан нь түүхийн эх сурвалжуудаас харагдана. Тэр үед Дотоод явдлын яаманд эрх мэдлийг хэт төвлөрүүлсэнээс үүдэн сэжигтнийг дураараа тарчилган зовоож, эрүү шүүлтийг хэрэглэх болсон явдал юм. Дотоод явдлын яамны ажилтнууд, чекистүүд өөрсдийн дураар сэжигтнийг тамлаж байгаагаа хуулиар зөвшөөрүүлсэн нь аймшигтай бөгөөд сэжигтний амь насанд шууд ноцтойгоор халдахгүйгээр эрүүдэн байцааж болохыг нь хуульчлан өгсөн юм. Тухайн үедээ Монголын дотоодын тагнуул, мэдээлэгч нар 50 гаран мянга байсан гэсэн тоо бий. Бараг арван хүн тутмын нэг нь мэдээлэгч, тагнуул байсан нь харамсмаар. Эд нарын худал үнэн нь мэдэгдэхгүй матаасаас болж олон арван эрчүүд шоронгийн хүйтэн өрөөнд тамлуулж амь насаа алдаж байсан нь түүхийн гашуун үнэн билээ. Хэн нэгний эхнэрийг хүчээр эзэмдэхийн тулд нөхрийг нь японы тагнуул хэмээн худал матас өгч тамлуулж, тарчилгаж, амь насыг нь хөнөөлгөж байлаа. Нэг үгээр хэлбэл өчүүхэн төдий таалагдахгүй зүйл гарвал шууд матаас бичиг явуулдаг байж.

Сэжигтнийг шүүх хурлаар оруулахгүйгээр бүх хэргийг зөвхөн Онцгой бүрэн эрхт комисс нэртэй байгууллага шийдэж байсан бөгөөд тэд хэрэгтэй танилцах нь бүү хэл сөхөж ч харалгүйгээр баригдсан он сар, эсвэл нэрсийн дарааллаар ял оноож байжээ. Бүрэн эрхт онцгой комиссын гаргасан шийдвэрт сэжигтэн давж заалдах ямар ч эрхгүй, зөвхөн шийдвэрийг үг дуугүй дагах ганцхан зам байсан нь дээрх комисс ямар их эрх мэдэлтэй байсныг шууд харуулж байгаа юм.          

start=-44 , cViewSize=50 , cPageCount=1

6 сэтгэгдэл:

null
anjigai (зочин)

За түүхийн үнэнг өгүүлсэнд гялайлаа.

Зочин (зочин)

ter tagnuuluudiin neriig il gargah heregtei

буудай (зочин)

Тухайн үеийн монголыг бол тоглоомын бүгд найрамдах улс гэж нэрлээд байгаа шдээ. Нүүдэл суудал дээр хэлмэгдүүлэлтийн үеийн үйл явцын талаар тодорхой бий.

AntiDotE (зочин)

вэээв.

ҮЛЭМЖ (зочин)

Халуун итгэл сөхөрч Хатан зүрх шархирсан Хар дарсан жилүүдийг Хамаг Монголчууд бүү мартагтун

ТЭНYYЛЧ (зочин)

ХЭЦҮҮ БАЙЖ ДЭЭ ЗАЙЛУУЛ

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)