МОНГОЛ ГОЛОМТ МАНДАН БАДРАГ : Хэдэн мянгаараа хэлмэгдүүлэлтийн илдэнд цавчуулсан нь үндэстний томоохон хохирол

Үндэсний эв нэгдэл, үндэсний үзэл санаа, үндэсний бахархалын талаар хэн хүнгүй ярьдаг болсон нь Монголд ардчиллын салхи үлээсний үр дүн билээ. Тухайн үед хуучны ЗСБНХУ дотроо задарч, социалист систем тэр чигээрээ нуран унасан нь ч Монголын улстөрийн уур амьсгалд ихээхэн нөлөөлсөн биз ээ. Ардчиллын үр шимээр бүдүүлгээр зөрчигдөж байсан хувь хүний наад захын эрх сэргэж, шууд утгаараа өөрийн үзэл бодлоо шууд дэлгэн илэрхийлэх боломж ирсэн юм. Иргэн хувийн өмчтэй болох томоохон алхмууд хийгдэж, зах зээлийн нийгэмд шилжин орсон нь бусад орнуудтай нягт харилцаатай байх эхлэл гагцхүү өөрчлөлтийн салхиар туугдан бидэнд ирсэн нь түүхэн үнэн.

20-р зууны ихэнхийг социалист системийн дарангуйлал доор үдсэн монголчуудын хувьд эрх чөлөө маш үнэ цэнэтэй зүйл байсан мэдээж. Гучаад оны сүүлийн хагаст гуч гаран мянган охид хөвгүүдээ хэлмэгдүүлэлтийн илдэнд цавчуулсан нь үндэстний хувьд томоохон хохирол байсан юм. Дөчөөд онд улстөрийн хэлмэгдүүлэлт дахин эхэлж 1955 он хүртэл үргэлжлэхдээ мөн л тухайн үеийнхээ шилдгүүдийг устгаж, золиос бологсдийн дийлэнхийнх нь хувь заяа ЗХУ-д шийдэгдсэн билээ. 1956-1990 хүртэл үргэлжилсэн гуравдахь хэлмэгдүүлэлтэд шинэ үеийн шилдэг сэхээтнүүдээ хяхан хавчиж, хөдөө орон нутагт цөлж үг хэлэх, ажил хөдөлмөр хийх эрхийг нь бүрэн хааж байлаа. 

Хэлмэгдүүлэлт болгоны ард ЗХУ-ын коммунист нам заавал байсаар ирсэн. Ямар нэгэн зохиомол хэрэг тулган прокурорын зөвшөөрөлгүйгээр шууд баривчлан хорьж, тамлан зовоож байсан нь Монголын түүхийн хамгийн хар үе гэхэд буруудахгүй бизээ. 1939 оны хэлмэгдүүлэлтэд тухайн үедээ армийн удирдлагад байсан офицерууд голдуу хэлмэгдэн хороогдсон байдаг. Мөн цэмбэний фабрик шатсан хэрэг, Гэндэн-Дэмидийн, Германы тагнуулын, Японы тагнуулын, Порт-Артурын гэх зэрэг олон хэргүүд байсан бөгөөд бүгд зохиомол байсан нь сүүлд шалгалтын явцад тодорсон ба дээрх хэргүүдэд холбогдуулж хэдэн мянган хүнийг хэлмэгдүүлжээ. Улс төрийн хэлмэгдүүлэлтийн 3-р үе шат нь Монголын шинэ үеийн сэхээтнүүдийн эсрэг хандаж тэдний, үндэс угсаагаа сэргээх эх оронч үзлийг нь мохооход чиглэсэн юм. 1962 онд Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэж, үндсэрхэг үзэл гаргав, Марксизм-Ленинизмийн үзэл санаа, жанжин шугамаас ухарлаа хэмээн Д.Төмөр-Очир, Б.Сурмаажав тэргүүтэй олон сэхээтнүүдийг энд хамруулжээ.

Ийнхүү Монгол дахь улстөрийн хэлмэгдүүлэлт эхний үедээ алан хядах замаар хэрэгжсэн бол дараачийн үедээ аажмаар төрхөө өөрчлөн нам захиргааны арга хэмжээ авч шийтгэх, хүний нэр төр, нандин чанарыг гутаах, үзэл бодлоор хавчин гадуурхах, нэр хоч өгөх хэлбэртэй болсон юм. Хамгийн аймшигтай нь хэлмэгдсэн хүний үр удам насан туршдаа эсэргүүний хүүхэд гэсэн нэр хоч зүүж, сурч боловсрох, эрүүл мэндийн үйлчилгээ авах зэрэг наад захын эрхээ эдэлж чадахгүй байсан билээ. Хувь хүний эрхэмлэн нандигнаж явдаг үнэт зүйл рүү ичгүүр сонжуургүйгээр халдаж байсан нь Монголын түүхийн манантай үе юм. Ардчилсан хувьсгалын дуу цуурайтаж, Монголд эрх чөлөө, тусгаар байдлын оч гал болон дүрэлзэн ассан тэр цаг Монголын түүхийн алтан үсгээр бичигдэх гэрэлтэй үйл явдал билээ. Монголын тусгар тогтнол, гал голомт эгнэгт дүрэлзэн асах болтугай.   

start=-43 , cViewSize=50 , cPageCount=1

7 сэтгэгдэл:

null
flower_13 (зочин)

Хэлмэгдүүлэлт манайд одоо ч байдаг гэж боддог. Харин хэлбэр нь өөрчлөгдсөн байх л даа.

arius (зочин)

yer n l ooroos n yamar neg baidlaar hamaaraltai ulsuudiin hamag seheeten uhaantai humuusiig ustgah n orosuudiin bodlogo baisan sanagddag. zovhon orosuudiinh ch bish l baih l doo. nadad bas neg bodol baidag n mongolchuudad belenchleh uzliig sanataigaar suulgaj ogson yum shig sanagddag. ardchlal yalaad udjaagaach odoo barag l heveeree.

AntiDotE (зочин)

айхтар юм тиймээ.бүхэл бүтэн тусгаар улсаар тоглоод хаячдаг.

Хэрлэн (зочин)

Энэ бол гашуун боловч чин үнэн. Та нар тэр ногоон нүдэн лам гээд нэг ноыг уншаад үзээрэй за юу. Би лав яагаад? яагаад? яагаад? тэднийг ингээд л харанхуй шөнө буудчиж байгаан бэ гээд уйлсан гээ боддоо. Үнэхээр харамсмаар

Заяц (зочин)

түүхийг бид давтахгүй байх нь л чухал

ҮЛЭМЖ (зочин)

Хөдөөний тэнэгүүдийн хийсэн ажил

Sandag (зочин)

ene ch aimaar yum bolson shuu, holuur holuur

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)